Хайртынхаа гоо сайхны зөвлөгөөг хүлээж авах ёстой 4 шалтгаан

fba9b3bd04cff5353431b4170a33eba6

Хоёр жилийн өмнө үерхэж байсан найз залуу маань уулзахаар гартал ингэж хэлж байна. “Ийм дулаахан байхад хавар намрын гутлаа өмсөөд халууцахгүй байна уу? Хайраа, надтай уулзахдаа зүгээр л кеттэй, нүүрээ будаагүй гарч ирж бай л даа” гэхэд нь би юу гэж хариулсан гээч? “Яасан, ийм байхаар болохгүй байна уу?”. Юу гэж ч хэлмээр юм дээ, тэр үед би эрэгтэй хүнээс ирсэн гоо сайхны иймэрхүү зөвлөгөөг эмэгтэй хүний “нэр төр”-д минь шууд халдаж буй үзэгдэл гэж л хардаг байж л дээ. Хоёр жилийн өмнөх өөртөө доорх дөрвөн зүйлийг сануулсан бол уу!

1. Тэр чамайг хамгийн сайн мэддэг хүмүүсийн нэг: Итгээд үз
Яагаад гэж үү? Чи түүнтэй өдөр болгон уулздаг, цаг, минут тутам юу хийж байгаагаа мэдээлдэг болохоор тэр. Хэдий хосуудын хэвийн л заншил мэт харагдавч түүнийг чиний үйл хөдлөл болгоныг мэддэг гэдгийг мартаж болохгүй. Тиймээс л чамд “Миний хайр үсээ ингэж янзалвал гоё юм биш үү?”, “Нөгөө гутлаа өмсөөд гараад ирээч” гэх мэт үгүүдийг тэр хэлж байгаа юм. “Энэ муу юу гээд байна аа? Байтлаа эмэгтэйчүүдийн асуудалд оролцох гээ юу?” гэдэг байдлаар бүү хандаарай.

2. Тэр жинхэнээсээ ингэж бодсон болоод л хэлж байгаа: Бүү мохоо
Эрэгтэй хүнээс гоо сайхны зөвлөгөө сонссон ихэнх эмэгтэйчүүд “Би түүнд хангалтгүй байгаа юм байх даа?”, “Би муухай санагдаад эхэлж байгаа юм биш биз?” гэж боддог гэнэ. Яг үнэндээ тухайн эр найз охин, эхнэрээ л илүү гоё харагдаасай гэж хүссэнийг ойлгодоггүй. Эрэгтэйчүүдийг хэр баргийн зүйлд дуугардаггүй, хааяа бүр “Чи ганц үг унагаад өгөөч!” гэж хэлмээр санагдтал аашилдаг гэдгийг бид мэднэ дээ? Тэгвэл түүний гоо сайхны зөвлөгөөг тэр үнэхээр тэгж бодсон учраас л хэлсэн гэдгийг бас мэдэж аваарай. Хэрвээ түүнд хэлмээргүй санагдсан, эсвэл огт тэгж бодоогүй бол тэр зүгээр л хэлэхгүй байх байсан. Чамайг хэрэгжүүлээсэй гэж бодож л дээ, тиймээс дахин чиний гоо сайхны төлөө үг хэлэхгүй болтол нь бүү мохоо!

3. Тэр чамайг илүү сайхан болгохыг хүсэж байна: Чи ч гэсэн хүсч байгаа биз дээ?
Өдрөөс өдөрт улам л гоё харагдахыг, сайхан болохыг дотроо хүсдэг байж түүнийг хэлсэн болохоор л гөжүүдэлж “Би ийм байгаадаа сэтгэл хангалуун байна!” гэх хэрэггүй. Хөөрхий залуугийн үгийг юман чинээ боддоггүй юм байна гэх сэтгэгдлийг ч бүү төрүүл. Тэр зүгээр л чамайг хэдхэн килограммаар турж, илүү эрүүл, гоолиг болоосой гэж хүссэн төдий шүү дээ. Үр дүн нь сайхан зүйлийн төлөө хайртдаа уурлах хэрэг байгаа гэж үү?

4. Тэр зоригтой нэгэн: Түүнийг бүү алд
Хайртдаа гоо сайхны зөвлөгөө өгдөг эр хүн энэ дэлхий дээр тийм ч олон байдаггүй. Тэр чамд хэлсэн бол түүнийг зоригтой эр хүн юм гэж үнэлээрэй. Бид л гэхэд уулзсан залуугийнхаа өө сэвийг тэр дор нь анзаарангуутаа хэлэхгүй мөртлөө “Уучлаарай, би ойрын хугацаанд найз залуутай болмооргүй байна” гэж тоох ч гүй худлаа ярьдаг шүү дээ. Харин тэр зориг гаргаж, хайртай хүнээ илүү гоё харагдуулахын тулд, өөрийг нь юу гэж бодохыг ч үл тоон хэлсэн байна. Ура! Тэр чаджээ. Харин одоо чиний “чадах” ээлж.

Нэг л зүйлийг санаж ав. Тэр чамтай илүү удаан, эсвэл үүрд хамт байхыг хүсдэг болохоор л эмэгтэй хүнд гоо сайхны зөвлөгөө хэлж өөрийн нэр хүндээ “унагааж” байгаа юм. Хэрвээ тэр ингэж хүсдэггүй байсан бол бидэн шиг л “Уучлаарай, би урьдны найз охиноо мартаагүй. Хүнтэй дотно харилцаанд орж чадахгүй байна” гээд л худлаа ярих байсан юм шүү.


Хайртынхаа гоо сайхны зөвлөгөөг хүлээж авах ёстой 4 шалтгаан
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex