Цүнхлээд явахад гэмгүй зүйлс

Free-shipping-2018-new-woman-handbags-fashion-messenger-bag-retro-Korean-version-women-bag-trend-hairball-2

Яг цагаа тулахаар байсан ч болоосой гэж бодогдуулдаг тийм зүйлс бий дээ? Бага зэргийн бариу хувцас чинь эвгүй гэнэтийн хөдөлгөөн андалгүй сэмэрч орхиход цүнхлээд явсан зүү утас нь л хэрэг болно. Нэг их зай эзлэхгүй ч гэсэн хэцүү үед чи тэдэнд талархаад барахгүй. Гоо сайхны сав, түрийвч, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, толь, сам зэрэг “зайлшгүй”-нүүдээс гадна цүнхлээд явахад гэмгүй зүйлсэд юу юу орох вэ?

1.Зүү утас, сүлбээр зүү
Дуртай өмд маань таргалсан гэдгийг минь сануулах гэсэн юм шиг бариад байсан ч, өмсөөд л гарчихсан. Тэгсэн цахилгаан нь пянг минь даагаагүй бололтой задраад, замаасаа гарчихсан чинь буцааж хийж болдоггүй ээ. Аз болж миний цүнхний доторх жижиг халаасанд сүлбээр зүү байж байсан гээч! Эвтэйхэн сүлбээрдээд л асуудлыг “аньсан” юм даа. Цүнхний оосор тасрах, хадаасанд цамцаа урах зэрэг жижиг ослуудаас өөрийгөө аврахын тулд овор багатай жижиг утас, зүү, сүлбээр зүү гурав аваад яваарай.

2.Тослог шингээгч цаас
Тослог арьстай бүсгүйчүүд өдрийн төгсгөлд өдөржин өөхөн тос түрхчихсэн юм шиг гялайж харагдахын зовлонг надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз дээ? Яг ийм үед зориулалтын, цэвэрхэн тослог шингээгч цаас л хэрэгтэй. Арьсны чинь эрүүл ахуйд ч сайн. Цүнхлээд яв аа!

3.Ариун цэврийн хэрэглэл
Эмэгтэй хүн бүрийн сарын тэмдэг тогтмол цагтаа ирдэггүй. Ажил дээр урилгагүйгээр нойтон оргих үед уг нь болоогүй шүү дээ гэж уулга алдаад хажуудхаасаа асуухад, байхгүй гэх нь их. Сарын тэмдэг тогтворгүйдэх нь бидний амьдралын хэв маягаас ч бас шалтгаалдаг. Ядаргаа, тархины ачаалал (хэт их чихэвчний хөгжил сонсох хүртэл нөлөөлдөг) гээд л. Тийм учраас тогтвортой ирдэг бүсгүйчүүдийх хүртэл “цагаа барихгүй” байх магадлалтай. Нэг ширхэгийг цүнхлээд, мартчихсан байхад л дараа нэг өдөр зайлшгүй хэрэг болно.

4.Бяцхан “түргэн тусламжууд” 
Толгойны эм, гэдэсний эм, халууны эм гэх мэт өвчин намдаагчууд, шархны лентийг хэлсэн юм. Өвчин хэлж ирэхгүй хийсч ирдэг гэдэг. Шалтгаангүйгээр толгой өвдөх, өдрйин хоолны дараа гэдэс базлах тохиол хэзээ таарахыг мэдэхгүй. Ийм үед “түргэн тусламж”-уудаас ганц, ганц ширхэгийг цүнхлээд авж явсандаа чи маш их баярлах болно. Шархны лент ч гэсэн. Гар, хөлөө сандлын хадаасанд санамсаргүй урах, хумсаа эвгүй авах гээд л бидэнд тохиолдож л байдаг зүйлс.

5.Нүдний дусаагуур, хиймэл нулимс
Аргаж, хорсож, нулимас гоожиж, улайх үед нь нэг дусаахад л зөөлөрч, тунгалагшаад сайхан болчихно. Хиймэл нулимас, нүднйи зөөлөн дусаагуурыг зааврын дагуу, хэтрүүлэлгүйгээр хэрэглэх нь хор нөлөөгүй. Компьютерийн ард удаан суух, гадны нөлөө, хуурайшилт, мэдрэлийн ачааллаас үүдэж нүд зүгээргүй болдог учраас дусаагуур цүнхлээд явах нь нүдээ хайрлаж байгаагийн л илрэл юм шүү!

6. Гарын тос 
Дандаа л савангаар угаадаг гарын арьс хуурайшилгүй яахав дээ. Ялангуяа намар, өвөл, хаьрын улиралд яадаг билээ? Цүнхнээсээ гарын тосоо гаргаж, өдөрт нэг түрхчихээд л байхад бүхний ачааг үүрдэг ч булбарай үзэсгэлэнтэй байх ёстой гаранд чинь ганц хэрэгтэй арчилгаа, амралт болно.

7.Хумсны хутга 
Хэрэгтэй юм билээ! Миний хумсны арьс их сөрдөг учраас ч юм уу, бүр хааяа хумсаа эвгүй хугалах үед түүнийг л “хайдаг” юм. Ямар их зай эзлэнэ гэх биш, түлхүүрийнхээ оосронд хийчихвэл амар байх аа.


Цүнхлээд явахад гэмгүй зүйлс
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex