“Эвлэрэл”-ийн секс эвлэрүүлж чаддаг уу?

5628896f8c564

“Секс бүхнийг анагаана. Ганцаардал, гуниглал, хөнгөн өвчлөл, стресс, толгойн өвчин, айдас, маргаан гээд бүгдийг нь. Хэрвээ зүгээр болохгүй байвал бүр их секс хий.” Энэ гурван өгүүлбэрийг сонсчихоод би лав зөндөө инээсэн. Харин “Хэрүүл бүр чинь эцэстээ халуухан сексээр өндөрлөөд байгаа бол та хоёрын харилцаа асуудалтай болжээ гэсэн үг” гэж уншаад бол инээгээгүй ээ. “Эвлэрэл”-ийн секс үнэхээр буруу юм болов уу?

Заавал санах дүрэм 1: Секс асуудлыг түр хугацаанд л зогсооно
Өөрөөр хэлбэл дур тавьсныхаа дараах хэдхэн цагийн хугацаанд.

Заавал санах дүрэм 2: Ямар ч гайхалтай секс асуудлыг бүрмөсөн мартуулж чадахгүй
Секс хичнээн гайхалтай болж өнгөрсөн ч хамгийн энгийн хэрүүл ахин дахин сөхөгдсөөр л байдаг. Яагаад гэвэл та хоёр нөгөө л нэг энд тэнд оймсоо тайлаад шидчихдэг залуу, гэрийн ажилд стресстэж бухимддаг бүсгүй хоёр хэвээрээ л байна шүү дээ. Ярилцаагүй тохиолдолд асуудал байсаар л байна.

Заавал санах дүрэм 3: Сексийг эвлэрэл болгож ашиглаад байвал утгаа алдана
Хосын секст хайр ямар нэг хэмжээгээр заавал байх ёстой. Харин маргаанаа эцэс болгож, түүний уурыг гаргахын тулд ашиглаад байвал хайр биш харилцааны зэвсэг, шийдвэртэй үйл ажиллагаа болж хувирна. Зөвхөн хүүхэдтэй болохын тулд нэг нэгэндээ ойртдог гэр бүл ч бас үүнд хамаарагддаг.

Заавал санах дүрэм 4: “Эвлэрэл”-ийн секс хийсэн бол заавал ярилц
Та хоёр нэгэнт цагийг сайхан өнгөрөөсөн тул тэр одоо ярихад бэлэн болсон байгаа. Бас чи ч гэсэн. Орондоо зүгээр л хэвтээд цааш харан унтахын оронд яагаад маргалдах болсон шалтгаанаа ямар ч уургүйгээр, эвлэрэхийг хүсэж байгаа хүний өнцгөөс намуухан дуугаар яриад үзээрэй. Чи түүнтэй цаашдаа хамт байхыг хүсэж л байгаа бол заавал ярилцаж, эвлэрэх хэрэгтэй шүү.

Заавал санах дүрэм 5: Асуудлыг шийдэх хамгийн зөв, шилдэг гарц бол ойлголцол
Насан туршдаа амьдарсан гэр бүл ч, нэлээдгүй жилийг хамтдаа үдээд салсан хос ч зөвхөн үүнийг л хэлдэг. Ойлголцол. Секс биеийн таашаал өгч, асуудлыг түр хугацаанд мартуулдаг ч гэлээ ор үндсээр нь хэзээ ч сугалж авч чадахгүй. Хайраа автомат машин шиг болгохгүйн тулд юу юунаас илүү ойлголцохыг л чухалчилж бай. Тэгвэл та хоёрын секс үргэлж шинэлэг, сонирхолтой, хөгжилтэй, сэтгэл татам, ахин дахин хүсмээр байх болно. Харин ойлголцол л байхгүй бол та хоёрт цаашид секс хийх ямар ч учир утга, шалтаг үлдэхгүй ээ гэсэн үг.


“Эвлэрэл”-ийн секс эвлэрүүлж чаддаг уу?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex