Коко Шанелийн төрсөн өдөр буюу түүний амьдралын дүрэм

1883 оны наймдугаар сарын 19-нд Францын агуу загвар зохион бүтээгч, “Шанель” загварын ордны үүсгэн байгуулагч Коко Шанель төрсөн юм. Тэрээр нэгэн удаа “Та нар намайг юу гэж боддог нь хамаа байхгүй, учир нь би та нарын талаар огт боддоггүй” гэж хэлээд дэлхийн загварын ертөнцийг өөрчилсөн түүхтэй.

Ингээд эрхэмсэг хатагтайн амьдралын дүрэмтэй танилцъя.

Эмэгтэйчүүдийн тухай

Муухай эмэгтэй хүн гэж байдаггүй, харин залхуу эмэгтэй гэж байдаг.

Эмэгтэй хүн 20 насандаа байгалиас заяасан царайтай байдаг. 30 настайдаа өөрийн бүтээсэн царайтай болж, харин 40 настайдаа өөртөө таарсан царайтай болдог.

Эмэгтэй хүн болгон үзэсгэлэнтэй сайхан төрдөггүй. Гэхдээ ямар ч эмэгтэй хүн 30 насандаа үзэсгэлэнтэй болоогүй бол тэнэг эмэгтэй гэсэн үг.

Хэрэв бүсгүй хүн нүүрээ будаж, гооддоггүй бол тэр өөрийгөө маш өндөр үнэлдэг гэсэн үг.

Гангалж будахгүй гадагш гардаг эмэгтэйчүүдийг би ойлгодоггүй. Яг ийм үед хувь заяатайгаа учирч магадгүй гээд бодоод үз. Тэгэхээр хэзээ ч хувь заяатайгаа уулзахад бэлэн байхаар бай.

Гэгээлэг сайхан хувцасласан эмэгтэй хүнийг сэтгэлээр унагаах амаргүй.

Гар бол эмэгтэй хүний нэрийн хуудас, хүзүү нь паспорт, харин цээж нь гадаад паспорт юм.

Эрчүүдэд хайрлуулахын тулд бидэнд гоо үзэсгэлэн хэрэгтэй, харин эрчүүдийг хайрлахын тулд бидэнд тэнэглэл хэрэгтэй.

Ажил хэрэг нь муу байх тусам эмэгтэй хүн улам ганган байх ёстой.

Төгс эмэгтэй хүн гэдэг гомдолтой байсан ч биеэ барьж, өвдсөн ч сүр бадруулдаггүй эмэгтэйг хэлнэ.

Эмэгтэй хүн байнга ажиллаж байх хэрэгтэй. Ажил таны сэтгэлийг сэргээж, харин сэргэсэн сэтгэл биеэ арчилдаг.

Сайн эсгэсэн даашинз ямар ч эмэгтэй хүнд зохидог.

Хэрэв та хэн нэгэн эмэгтэйд татагдаад, гэхдээ түүнийг ямар хувцастай байсныг санахгүй байгаа бол тэр эмэгтэй төгс хувцасласан байсан гэсэн үг.

Үнэртэй ус бол үл үзэгдэгч, үл мартагдагч загвар юм. Эмэгтэй хүнийг орж ирэхэд нь мэдэгдэж, явсан хойно нь ч сануулдаг зүйл.

Эрчүүдийн талаар

Юу ч хийхэд бэлэн эрчүүд хэний ч хайрыг хүлээх тавилантай.

Эрчүүдэд хэт ганган биш ч сайхан хувцасласан бүсгүй таалагддаг.

Жижиг зүйлд зориулагдсан түрийвчтэй эртэй бүү гэрлэ.

Эрчүүдийн амьдралд эмэгтэй хүн ганцхан л тохиодог, бусад нь түүний сүүдрүүд юм.

Сайхан залуу гэж байж болохгүй, муухай эр хүн гэж байх ёсгүй. Зөвхөн цэцэг, оргилуун дарс их бага байхаар ялгагддаг.

Эр хүн тэнэг, авьяасгүй байх тусмаа эмэгтэй хүнийг их шүүмжилдэг.

Эмэгтэй хүн нөхөрт гартлаа ирээдүйн төлөө санаа зовдог, харин эрчүүд эхнэртэй болтлоо ирээдүйн төлөө санаа зовдоггүй.

Жинхэнэ эрчүүд ховордлоо гээд хөгийн эрчүүдэд татагдана гэж байхгүй.

Яагаад эмэгтэйчүүд эрчүүдээс байгаа бүх зүйлийг нь шаарддаг юм бол? Уг нь тэд эмэгтэйчүүдийн л өмч шүү дээ.

Хэрэв таны шүүгээнд театрт өмсөөд очиж болохгүй даашинз байгаа бол яагаад та хаяхгүй байна? Үүнтэй адилхан хэрэв та эрэгтэй хүнтэй хамт байгаад хайр халамжаар дутан, аз жаргалтай биш байгаа бол яагаад одоо болтол түүнтэй хамт байна вэ?

Zindaa.mn


Коко Шанелийн төрсөн өдөр буюу түүний амьдралын дүрэм
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex