Гэр бүлдээ дурсамж бүтээх цаг гарга

ii706nz9

Дүүрэн манантай өглөө хоёр хүүгээ хөтлөөд, охиноо тэврээд голын эргээр алхлаа. Гэргий цай чанаж харагдана. Өдрөөс өдөрт уул мэт өндийж байгаа хүүхдүүдээ хараад бахархах сэтгэл төрөн омогших янзтай. Элдэв сонин хачны тухай “яагаад” гэсэн асуултад дарагдан суух минь хүртэл эрчүүд бидний жаргал байдаг юм аа. Дэргэд шулганаж, дэлхийн энтэй өсөж яваа үрстэйгээ ярилцаж байхад ажлын тэр их ачааг авах мэт тийм нэг тэнүүн болчихдог.

Өглөө бүрийн ургах нарнаар ажилдаа явж, шөнийн бор хоногтоо гэрийн бараа хардаг хүмүүсийг эрчүүд гэвэл дэгс болчихгүй л байх. Тэд амьдралд үүрэх өөрсдийн ачаагаа мэддэг. “Хайртай гэргий, бахархалт үрсийнхээ төлөө” гэсэн ганцхан уриан дор цаг наргүй зүтгэдэг тэрэгний морь шиг хүмүүсийг эр хүн гэдэг ээ. Алив бүхнээр дутаахгүй гэсэн омголон бардам зан аав бүхний зүрхэнд гал адил бамбарлан байдаг юм. Гэвчиг энэ их хүсэл тэмүүлэл, гэр бүлээ гэсэн халуун сэтгэл нь гэр бүлээсээ холдох шалтгаан болчихоод байна. Аавынхаа, нөхрийнхөө авч ирсэн тав гурван төгрөгийн цалин гэр бүлд чухал. Гэхдээ…

Гэр бүлдээ л бид цаг гаргах ёстой. Өдрөөс өдөрт өндийж буй цэцэг мэт хүүхдүүддээ, оройдоо халуун хоол цайтай, таны арыг алдалгүй даадаг гэргийдээ цаг гарга. Нэг үгээр хэлбэл гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа бүтээх дурсамжаа бий болгоцгооё. Амьдралын төлөө л гэж явсаар байтал чинь нэг л өдөр тэргүүнд сор сууна. Нэг өдөр туулсан амьдралаа эргэн харахад гэр бүлтэйгээ бүтээсэн дурсамжгүй, эргэн харах зүйлгүй байцгаах вий. Ажил мэргэжлийн карьер чухал байлгүй л яахав. Гэхдээ гэр бүлдээ цаг гаргах шиг карьер гэж байдаггүй аж. Юм юмаар дутуугүй гэр бүл байх ч хамтдаа бүтээсэн халуун дулаан дурсамжгүй бол тэгээд л сүйрч байгаа юм даа. Хүн голохгүй л бол ямар ч ажил олдоно. Харин хайр цалгисан гэр бүл дэлгүүрийн лангуун дээрх бараа биш тул тийм амар олдохгүй. Үрс минь өндийнө, өндийж ч байгаа. Бидний насан дээр ирээд аавтайгаа үлдээсэн дурсамж алга даа гээд халаглан суухыг үгүйсгэх аргагүй. Тиймээс л эрчүүд минь гэр бүлдээ цаг гарга. Дүүрэн манантай өглөө хоёр хүүгээ хөтлөөд, охиноо тэврээд голын эргээр алхлаа. Гэргий цай чанаж харагдана.


Гэр бүлдээ дурсамж бүтээх цаг гарга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex