УДЭТ-аас өрх тусгаарлаж мөрөөдөж байсан театраа бий болгосон залуусын нэг бол Мөрөөдлийн театрийн жүжигчин Г. Алтаншагай тэрээр TV5 телевизийн сэтгүүлч Насаатай сууж нэг хэсэг олны анхааралд байсан.
Харин мөрөөдлийн театрийн залуус маань анхны хошин шогоо энэ сард өлгийдөж авах гэж байгаа бөгөөд дэлхийг байлдан дагуулж буй “Gangnam style” дууг жүжгийнхээ рекламанд зориулан монгол хувилбарт оруулан бүтээсэн нь жүжигчин Алтаншагайн имиж болжээ.
Тэгвэл MNG Event-ийнхэн тус дууны монгол хувилбараар нь энэ сарын 7-нд нэгэн хөгжилтэй шоу зохион байгуулах гэж байна. “Уба нь ганган стильтэй” хэмээн нэрийдсэн арга хэмжээ нь “Loft function house”-д болох бөгөөд тус шоунд орох залуус дэгжин хувцаслах хэрэгтэй гэнэ шүү. Тус шоунд хүрэлцэн ирсэн залуусаас хамгийн ганган хувцасласан хоёр хүнд Шинэ үе продакшны тоглолтын тасалбараар шагнахаар болжээ.
http://factnews.mn/a6x