“Хайрцаг”- наасаа гараад ир

44ad9d5e025008f503ed08ea49715326

Заримдаа бид нэгэнт дассан арга барилаараа л бүхнийг хийсээр байдаг. Ямар ч үүрэг даалгаврыг харсан өөрийн эрхгүй тэр аргаар толгой маань ажиллаж эхэлдэг. Нэг хэвээр сэтгэсээр байвал бидний оюун санаа зэвэрч, өдөр бүр ижил зүйл хийж байгаа юм шиг санагдан ажлаасаа таашаал авахаа ч больж эхэлнэ. Уг нь эрэл хайгуулч, шинэлэг хандвал ганц ажлыг ч 5, 6 өөр маягаар хийх арга байж л байдаг. Чиний гараас гарсан ажил зарим компанийн сурталчилгаа шиг хоорондоо ялгаагүй шахам, сонирхох зүйлгүй болоосой гэж хүсэхгүй л байгаа бол “хайрцаг”-наасаа гараад ир.

1. Хүмүүсийн туршлагаас судлах
Өөрийнхөөрөө хийгээд дасчихсан ажлаа өөр хүний хийж байгааг харахаар “Хөөх, би яагаад ингэж сэтгээгүй юм бол оо?” гэж бодогдох тохиолдол олон байдаг шүү дээ. Мэдлэг чадвараар илүү хэн нэгний бүхнийг яаж арай өөр, хялбар бөгөөд шинэлгээр хийж байгааг ажиглаж, суралц. Хүндэтгэж явдаг хүнээсээ өөртөө зааж өгөхийг гуй. Бүтээлч хүний тэмдэглэл хөтлөх арга барил, ажлын ширээ, хурал дээр хийж байгаа зүйл хүртэл арай өөр байдаг. Эхлээд тэднийг даган дууриасан ч болно. Бүх суут санаа хэн нэг өөр хүний бүтээлээс улбаатай байдаг.

2. Номтой нөхөрлө
“Хайрцаглагдаагүй сэтгэлгээ”-тэй болохын тулд маш олон ном унших хэрэгтэй. Уран зохиолын, шинжлэх ухааны, хувийн хөгжлийн ямар ч ном чиний танин мэдэх хэрэгцээг тасралтгүй тэжээсээр байх болно. Харин танин мэдэхүй сайтай хүн аливааг илүү өргөн цар хүрээгээр, “юм мэддэг” хүний нүдээр хардаг юм шүү. Зогсоо зайгүй унш, унших бололцоог бүү алд.

3. Шинэ хүмүүстэй танилц
Ярилцдаг хүмүүсээ өөрчлөх нь чиний сэтгэхүйн болон аливаад хандах хандлагын цар хүрээг нэмэх болно. Яруу найраг сонирхдоггүй байсан ч яруу найрагч найзтай болж үз. Урлагийн хүмүүстэй нөхөрлөж, үргэлж шинэ санаа тархинаасаа ундаргаж байдаг залуустай өдрийн хоол ид.

4. Арай өөр аргаар оролдоод үз
Оролдлогоос л үр дүн гардаг. Ямар нэг ажлыг яг өмнөх шигээ л хийгээд, огт шинэ зүйл туршиж үзэхгүй байгаа юм шиг санагдвал хийдэг дарааллаа нэг нэгээр нь өөрчлөөд үз. Урам зориг, онгод авдаг зүйлсээ өөрчилж үз. Зөвхөн уран бүтээлчдэд л онгод хэрэгтэй байдаг юм биш шүү. Зарим ажлыг даргаас ирсэн чиг үүргийн дагуу биш, өөртөө таалагдах аргаар л хий. Дээрээс чамайг загнасан ч шинэ зүйл үзсэн туршлага чинь чиний л өмч болон үлдэх болно.

5. Шинэлэг байхыг хичээ
Шинэлэг байх нь ч хичээл зүтгэлээс хамаардаг зүйл. Эргэн тойрноо харвал өөрчилж болохоор зүйл олон байгаа. Ажил руугаа ирдэг замыг, буйдангийнхаа өнгийг, түрхдэг үнэртнээ, хийдэг хоолоо, эцэст нь ажлаа хийдэг арга барилаа өөрчилж болно. “Болж л байна” гээд нэг хэвээрээ яваад л байвал чамаас илүү сэргэлэн хэн нэгэн мөрөөдлийн чинь үзүүрээс түрүүлээд атгачихна.

6. Өөрийнхөө ертөнцийг бий болго
Сонсдог дуу, хийдэг үйлдэл, зан чанар зэргээрээ өөрийн гэсэн онцгой ертөнцийг бий болго. Байгаа орчинтойгоо хэт их уусан нэгдэх хэрэггүй. Байгаагаараа л бай. Энэ чамайг хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ салахад туслах хамгийн чухал зүйл. Учир нь “Бусад хүн юу гэж бодох бол?” гэж санаа зовж эхлэсэн цагаасаа л хүн байгалийн биш нийгмийн бүтээгдэхүүн болдог юм. Хэн нэгэн чамтай танилцаад “Аан, нэг иймэрхүү л юм биз дээ” гээд тун удахгүй мартахаар биш түүнд огт мэддэггүй газартаа ирээд буцаж буй мэт л шинэ санагдахаар байгаарай.

7. Бүх зүйл боломжтой гэдэгт итгэ
Юуг ч боломжгүй гэж бодож болохгүй. Бүр юуг ч. Хэрэвэ ямар нэг зүйлээр өөртөө төрсөн санааг хязгаарлаж эхлэвэл чи бусдын адил хайрцаглагдаж магадгүй. Хүмүүсийн боломжгүй гэж боддог зүйлийг ч болно гэж итгэдэг хүн түүнийгээ нэг л өдөр хийчихсэн байдаг. Задгай, танхай сэтгэхийн тулд төсөөлөн бодох, мөрөөдөх, итгэх чадвар ямар чухал гэж санана?

Хүмүүсийг 4 тойрогт ангилдаг. Эхний тойрог өглөөнөөс орой хүртэл зогсоо зайгүй ажилладаг хэрнээ талхныхаа мөнгөтэй золгодог хүмүүсийнх. Харин дараагийн тойрогт мөн л тасралтгүй ажилладаг боловч түүнтэйгээ дүйцэх хэмжээний боломжийн цалин авдаг хүмүүс байдаг. Гутгаар тойрогт тун бага ажилладаг хэдий ч их хэмжээний мөнгө олдог хүмүүс багтана. Харин сүүлийн буюу дэлхийн хүн амын 0,3 орчим хувийг л эзэлдэг тойрогт огт ажил хийдэггүй боловч мөнгө өөр лүү нь урссаар байдаг хүмүүс орно. Хүн нэг тойрогтоо маш удаан, маш их ажиллахыг биш дараагийн тойрог руу шилжих ажлыг л хамгийн их хийх хэрэгтэй билээ. Харин чи яг одоо аль тойрогт байна?


“Хайрцаг”- наасаа гараад ир
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex