Муу харилцааг цэглэхгүй байх утгагүй шалтгаанууд

1lqj6f7uqslfuftub2d35cvbfc

Чамайг зовоож, өөрчилж буй муу харилцааг цэглэхгүй тэвчсээр байгаа утгагүй шалтгаануудыг энд тоочиж байна. Өөрийнхөө нөхцөл байдалд нэг дүгнэлт хийгээд үзээрэй.

1. Олон жил үерхсэн
Энэ хүнээс салаад өөр хүнтэй боллоо гэхэд ахиад л хэдэн жил зарцуулна гэхээс залхуурах эсвэл хамт өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсахгүй гэсэндээ өөр сонголт хийх нь утгагүй хэрэг. Хэдий олон жилийг хамт өнгөрүүлсэн ч заяаны ханиуд биш гэдгээ хүлээн зөвшөөрч мөр мөрөө хөөх шийдвэр гаргах нь маш их зориг шаарддаг. Гэсэн ч сүүлд нь эргээд харахад маш зөв шийдвэр байдаг. Одоо сэтгэл хангалуун бус байгаа мөртлөө юунд ч юм найдаж тэвчсээр байвал дахиад нэг жилийн дараа чи өмнө жил л шийдвэр гаргах минь яав даа гэж харамсаж магадгүй. Тэгээд ч нийлэх хосууд түр зуурын завсарлагын дараа ч эргээд нийлдэг нь олон хосын түүхээр батлагдсан зүйл.

2. Анхны бүхнээ өгсөн болохоор
Анхны үнсэлт, хайр, шөнөө зориулна гэдэг бүсгүйчүүдийн хувьд маш том зүйл. Өөрийнхөө зүгээс түүнд зориулсан хамгийн үнэ цэнэтэй, нанлин зүйлийнхээ хариуд бүсгүйчүүд түүнд хүндлэгдэхийг, хангалттай хэмжээнд хайрлуулахыг хүсдэг. Ингэх нь зүй боловч, “анхны” гэдэг үг сайхан дурсамж, сайхан эхлэлийг бэлгэддэг болохоос сайхан төгсгөлийг заавал бэлгэднэ гэсэн үг биш. Чи аз жаргалтай байгаа эсэх л чухал болохоос “анхны бүхнээ өгсөн” гэдэг яагаад ч даацтай шалтгаан биш юм шүү.

3. Түүнийг гомдоохгүй гэсэндээ / Эр хүний нулимсыг үзсэн бүсгүй жаргадаггүй
Миний нэг найзад яг ийм зүйл тохиолдож байсан юм. Тэр маань ганц биеэрээ жаахан удчихсан байсан юм л даа. Гэтэл гэнэт нэг залуу гарч ирээд л найзыг маань ёстой 360 градус өөрчилж хайранд бялхуулсан юм. Тэр залуу найзад минь үнэхээр хайртай ч байсан. Гэхдээ найзын маань хувьд зүгээр л ганц биеэрээ удсан байсан болохоор хайр халамжинд нь уярснаас өөр зүйлгүй байж л дээ. Хэсэг хугацааг хамтдаа өнгөрүүлсний дараа найз маань өөрийгөө хуурч байгаагаа ойлгосон ч нөгөө залуугаас холбоогоо тасалж чадахгүй л байлаа. Тэр залуу өөрт нь дэндүү гэмээр хайртай болохоор сэтгэлийг нь шархлуулахаас эмээж байсан гэнэ л дээ. Өөр нэг утгагүй шалтаг хэлсэн нь “Эр хүний нулимсыг үзсэн хүн жаргадаггүй гэнэ лээ”. Надад энэ үгийг нэг бүсгүйд ухаангүй хайртай залуу “хаягдах”-аасаа айсандаа зохиосон болов уу гэж бодогддог юм. Ямар ч шинжлэх ухаанч бус, яах ч аргагүй эрчүүдийн талд үйлчилсэн үг байгаа биз дээ?

4. Дэндүү дассан болохоор
Эмэгтэй хүн амархан дасдаг. Ганц бие амьдралд ч бас хэсэг хугацааны дараа дасч л орхино. Түүнтэй хамт байх, түүнгүйгээр байх хоёрын аль нь илүү хэцүү санагдаж байна?

5. Ганц бие байхыг хүсэхгүй
Ганц бие байхыг яагаад хэцүү гэж бодно вэ бүсгүй минь? Энэ удаагийнх бүтэлгүйтсэн ч дараагийн төгс харилцаандаа бэлдэж, суралцах, өөртөө илүү анхаарал хандуулах боломж чамд олдлоо л гэсэн үг. Эргэлзэлгүй ирээдүйгээ харсан сонголт хийгээд эрх чөлөөгөө ханатал эдэл дээ.

6. Ар гэрийн бэл чинээ
Түүний эцэг эх баян уу? Гэвч чи түүнд үнэхээр хайртай биш л бол орон гэр чинь баян байхаас сэтгэл чинь хэзээ ч баян байхгүй. Тэгээд ч чи бол нас биед хүрсэн, өөрөө амьдралаа авч явах чадвартай, эрүүл мэнд, оюун ухаанаараа хэнээс ч дутахааргүй гоо үзэсгэлэнтэй бүсгүй. Чамд онилсон үслэг эдлэлээ өөрийнхөө цалингаар авах боломж хангалттай байгаа. Тэр хүний мөнгийг бүгдийг нь арилгачихсан хойно ч сэтгэл татагдсаар байх уу гэдгээ бодоод үзээрэй. Хэрвээ үгүй бол, та хоёрын харилцааны ирээдүй тун бүрхэг харагдаж байна.

7. Түүнээс илүү хүн олдохгүй 
Хамаатны эгч маань араар нь тавьсан нөхрөөсөө салалгүй гэрийнхний санааг их зовоодог байсан юм. Нэг удаа би тэр эгчтэйгээ хамт явж байгаад асуудлынх нь тухай ярилцаж, яагаад салахгүй байгааг нь асуухад “Одоо би 40 дөхөж байна. Энэ хүнээс саллаа гэхэд ахиад гайгүй нөхөртэй болно гэсэн баталгаа байхгүй. Миний гарыг харсан архичин хар юмтай сууж байснаас энэ нь дээр биз” гэсэн. Өөрийнх нь дотны найз нөхрөөсөө салж өөр хүнтэй суусан боловч сайхан амьдардаггүй юм билээ л дээ. Хэдхэн хүний өөрийнхөө өнцгөөс хийсэн дүгнэлтийг сонсоод л биеэ аз жаргалгүй амьдралдаа хорьж байсан нь тэр байсан юм. Хичнээн олон хүн болохгүй бүтэхгүй, амьдралаа алдана гэж хэлж байсан ч өөрийнхөө аз жаргалын төлөө, сэтгэл санаагаа амгалан байх сонголтыг хийгээрэй. Одоо тэр эгч маань хэдийгээр ганц бие ч гэлээ амьдралд хайртай, өөдрөг нэгэн болсон нь илт харагддаг.

8. Эргэн тойрны хүмүүсийн хандлагаас эмээх
Миний таних нэгэн хосыг хүн болгон л бие биедээ тохирсныг нь гайхдаг байлаа. Харилцаа муудаж эхлэх үед бүсгүй нь бид хоёр салвал эргэн тойрны хүмүүс маань нэг хэсэгтээ л бөөн юм болж, хамгийн түрүүнд намайг буруутгаж ярих байх гэж айсан гэсэн. Гэсэн ч тэд салсан. Түүний бодож байсны дагуу бүх зүйл өрнөсөн ч хагас сарын дараа л гэхэд хажуу тойрных нь бүгд энэ тухай мартсан байсан юм даа. Хамгийн их сенсаци тарьсан хов жив ч ихдээ 42 хоногийн настай байдаг гэсэн эрдэмтдийн судалгаа ч бий шүү.

Энэ нийтлэл чамайг шууд салалт руу түлхээсэй гэж бид хүсэхгүй байна. Учир нь сайхан амьдрал өөрөө хүрч ирдэггүй, хосууд хамтран түүнийг бүтээдэг. Гэхдээ өөрийнхөө зүгээс боломжтой бүхнийг хийж, харилцаагаа аврахаар эцсээ хүртэл хичээж үзсэний дараа ч асуудал сайжрахгүй байгаа нөхцөлд дөнгөн данган түүнээс зуурсаар байх утгагүй шалтгаануудыг л нэрлэсэн юм.

Зөв хайр хүнд өөрийнх нь хамгийн найрсаг, сайн чанаруудыг л таниулдаг. Харин таагүй харилцаа хүнийг өмнөхөөс нь өөрчилж, өөрөө ч мэддэггүй байсан муу чанаруудыг нь ил гаргаж, өөртөө итгэлгүй, хайргүй, тайван бус болгодог. Чинийх аль нь вэ?


Муу харилцааг цэглэхгүй байх утгагүй шалтгаанууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex