ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ХЭЗЭЭ ДУУСДАГ ВЭ?

Таны гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн дунд олон жил болсон бүтээгдэхүүнүүд бий юу? Хэрэглэж ёроолыг нь харахаас нааш хаяж чадахгүй байна уу?
Тос, крем биш л бол хугацаа дууссан дуусаагүй нь хамаагүй, жишээ нь та нүдний теньд ашиглалтын хугацаа байдаггүй гэж боддог уу?

Тэгвэл бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ашиглалтын хугацаа байдаг. Харин хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэх нь таны бодож байгаагүй их хор уршиг авчирна.

 

 

Нүдний бүтээгдэхүүн

Нүдний бүтээгдэхүүнүүд хамгийн ойр ойрхон сольж байх ёстой косметикт тооцогддог буюу ашиглалтын хугацаа маш багатай. Хугацаа нь дууссан тень, бактери орсон маскара зэрэг нь улаан нүднээс илүү үр дүн дагуулах магадлалтай. Судалгааны дүнд маскараг хэрэглэх явцад тогтох бактери нь олон янзын нүдний харшил, өвчинийг үүсгэх магадлалтай байдаг гэдэг нь тогтоогдсон тул  хамгийн ойр ойрхон сольж байх ёстой косметикоор нэрлэгджээ.
Маскара үйлдвэрлэгч компаниуд маскараг 6 сар тутамд өөрчилж байх хэрэгтэй гэж захидаг ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 3 сард тутамд сольж байх шаардлагатай байдаг гэнэ.

Маскара: 3-6 сар
Нүдний харандаа: 12-18 сар
Нүдний тень: 2 жил

Нүүрний бүтээгдэхүүн

Пудр, крем, шингэн крем, өө дарагч зэргийн хугацаа 2 жилийн дараа дуусдаг гэдэг ч үнэндээ бүтээгдэхүүн хэрэглэхээр гар хүрэх үед л бактери орох магадлалтай. Тиймээс аль болох ойр ойрхон сольж байх хэрэгтэй.

Уруулын бүтээгдэхүүн

Юуны өмнө дэлгүүр ороод уруулын будаг авахдаа хэзээ ч бүү тестийг нь хэрэглэ. Хэн ч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байж болно шүү дээ.
Хүмүүс аманд хүрч буй бүх зүйлс ходоодруу орж байгаа гэдгийг мартах гээд байдаг тал бий.

Уруулын будаг, уруул хүрээлэгч, уруул өнгөлөгч: 12-18 сар

Багс, порлон
Будаг түрхэх багс ихэнхдээ маш удаан хэрэглэгддэг. Эвдэрч алга болохгүй л болбайлгаад байх шинжтэй. Үнэхээр удаан хэрэглэе гэж бодож байвал багсаа сайн цэвэрлэх хэрэгтэй. Харин порлоны хувьд байн байн солих хэрэгтэй. Эс тэгвээс багс, порлонд шингэсэн бактери, хир буртаг нүүрэнд хор уршигтай. Түүнээс болоод наад зах нь батга үүснэ шүү дээ.

Цэвэрлэх хэрэгсэл
Цэвэрлэх порлонуудыг бол удаан хэрэглээд хэрэггүй. Угаасаа удаад ирэхээр хэрэглэх аргагүй болдог шүү дээ. Харин хэрэглэх хугацаандаа байнга цэвэр газар байлгаж, хэрэглэснийхээ дараа дандаа хатааж байх хэрэгтэй. Нойтон орчинд бактери үржих нь их байдаг.раскрутка сайтараскрутка сайтасайтвзлом wifi для android скачатьчехлы для айфонмикрозаймы на банковский счет по всей россииcasino online spielen kostenlos ohne anmeldungescort sevicecasino slot oynaOrange voile curtainsгора килиманджаро восхождение ценарукопашный бой братиславскаяденьги в долг от частного лица калугаденьги в долг в интернете сейчасaltezza сафарипарк нгоронгородам деньги в долг читафитнес тур на майскиереклама юридических компанийгусятница чугунная утятницачерногория горящие путевки на лето 2015french to spanish translatorуслуги продвижение бренда туризмеванны в маленькую ваннуюмалоэтажное строительство в хабаровскекомплексное обследование организма харьковдикие львы африки


ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АШИГЛАЛТЫН ХУГАЦАА ХЭЗЭЭ ДУУСДАГ ВЭ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.