Чиний юу “дархан цааз”-тай байх ёстой вэ?

b768cf83d6df7b93c6989257044d4f6b

Дархан цааз гэдэг үгийг сонсмогц хэн ч халдах эрхгүй гэх ойлголт шууд л буудаг. Гэтэл хүмүүс халдсаар, халдсаар, халдсаар л байх юм! Байзаарай, ингэхэд бид өөрсдийнхөө “дархан цаазат” байх ёстой зүйлсийг мэддэггүй юм билүү? Яасан ч байж боломгүй зүйлийг тэвчиж байгаагаа хүртэл ойлгохгүй л яваад байвал хичнээн харамсалтай гээч. Тиймээс гарцаагүй “дархан цаазат” байх ёстой 6 зүйлийг нэрлэж байна.

1. Чиний message inbox, мейл хаяг, мессенжер, фейсбүүк
Түүнд бүрэн итгэдэг гэдгээ харуулахын тулд дээрх хаягнуудынхаа нууц үгийг өгдөг цаг өнгөрсөөн! Чи насанд хүрсэн эмэгтэй хүн. Хэнтэй бичиж, ярьж байгаагаа цагдуулах албагүй. Түүнийхийг ч гэсэн заавал авах гэж улайран тэмцээд хэрэггүй шүү. Чи хайртай залуугийнхаа итгэлийг хүлээх ёстой болохоос чамаас өөр ямар хүнтэй бичихийг нь хүлээх ёсгүй. Гуравдагч этгээд, ялангуяа интернэттэй холбоотой асуудал та хоёрын дунд ямар ч хэрэггүй ан цав л үүсгэнэ. Оронд нь “Би чамд итгэдэг. Тиймээс чиний өөр хүнтэй бичих зүйлс ч зохих хэмжээнээс хэтрэхгүй гэдэгт итгэж байна” гэдэг байр суурийг баримталсан нь дээр.

2. Чиний нэр төр
Үүнд чиний өнгөрснийг өгөөшөө болгож байгаа, түүнд халдсан, дорд үзсэн бүх хүмүүс орно. Тэр бүгд гэгээрэх болтугай! Бас ахин халдаад хэрэггүй шүү.

3. Чиний бие, эд эрхтэн
Бие, эд эрхтний “дархан цаазат” байдлыг зөрчдөг хоёр төрлийн тохиолдол бий. Эхнийх нь гэнэтийн буюу гадуур явж байхад эрээгүй сонжиж, ирээд аль нэг хэсгийг маань алгадаад авдаг хүмүүс. Хоёр дахид нь удаан хугацааны турш байнга дарамталж, гар хүрдэг найз залуу, нөхрийг оруулдаг. Хэдийгээр эхнийх нь уурыг дээд зэргээр хүргэдэг ч гэлээ сүүлийх нь илүү аюултай. Хамт амьдардаг, хайрладаг хүнээсээ ийм шийтгэлийг амсана гэдэг аймшигтай зүйл хэдий ч хүлцээд л суух эмэгтэйчүүд олон байдаг. Гэхдээ тэвчиж амьдрана гэдэг тухайн хүнийг бүр өөгшүүлж байгаагаас өөрцгүй шүү дээ. Аав, ээж чинь ч чамайг зэмлэхдээ хайрлаж хүрдэг байсан биеийг хэзээд “дархан цаазат” хэвээр нь байлгаарай.

4. Чиний гэр бүл
Өөрт нь халдаад зогсохгүй гэрийнхэн, дотны хүмүүсийг нь дайрч доромжилдог эрээ цээргүй эрчүүд ч бас байна. Хайртай хэн нэгнийг чинь хараалын үгээр хэлэх төдийд л анхаарлын улаан дохиог чи асаадаг байх ёстой. Яагаад гэвэл энэ огтхон ч эрүүл харилцаа биш.

5. Чиний орлого
Олсон орлогоо заримдаа хүссэнээрээ зарцуулж чадахгүй үе бий. Гэхдээ гэр бүлийн гэнэтийн хэрэгцээ, төсөвлөөгүй зардал гэх мэт яагаад чи түүнд мөнгөө хандивлах ёстойгоо мэдэж байгаа зүйлс үүнтэй огтхон ч хамаагүй. Харин найз залуутайгаа уулзах болгондоо хоолонд дааж, унааных нь зардлыг хүртэл өгч, санхүүжүүлдэг ганц хүн нь болсон бол чи “дархан цаазат” байдлаа нэг талаар алдаж байна гэсэн үг. Мөн цалин буусан л бол шуудхан хадам ээжийн данс руу, нөхрийн карт руу шилжүүлэх ч гэсэн байж болшгүй зүйл. Яагаад гэвэл мөнгө хэрэглээнээс гадна эрх мэдэл юм. Өөртөө зарцуулах санхүү байгаа цагт л чи ерөнхий “дархан цаазат” байдлаа алдахгүй байж чадна.

6. Чиний сэтгэл
Сэтгэлээ хэн ч гундуу, уйтгартай, гутранги болгож өөрчилж чадахааргүй “дархан цаазат” байлгаарай. Хэцүү ч гэлээ энэ чиний заавал сурах ёстой чанаруудын нэг. Огтоос танихгүй хүн элдвээр хэлээд өнгөрөхөд л өдрийг уруу царайтай өнгөрөөдөг зан бидэнд хэрэггүй. Түүний оронд ган хүчтэй, ганхахааргүй итгэл, зоригтой болоорой.

Бүсээ чангалаад, анхаарлаа идэвхжүүл. “Дархан цаазат” байх ёстой зүйлсээ хадгалахын тулд заавал хамгаалан тэмцээрэй.


Чиний юу “дархан цааз”-тай байх ёстой вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex