2023-03-21 13:12
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

Амар төрөх 10 арга

munkhzul munkhzul
2019-08-23
0 0
0

gettyimages-508727173

Найзуудтайгаа ирээдүйд хэдэн хүүхдийн ээж болох талаар яриа өрнөхөд би үргэлж л “Олдож байвал төрүүлээд л байна” гэж ярьдаг охин байв. Харин түүнээс хоёр жилийн дараа хүүхэд төрүүлж байгаа ээжийн бичлэгийг “амьдаар” нь үзээд ам “алд” ангайж, хэсэгтээ л шоконд орсон хэвээр явсан гээч. Гэхдээ мэдээж олон хүүхэдтэй болох хүслээ зогсоогоогүй л дээ. Яагаад гэвэл энд өвдөлт багатайгаар төрөх 10 арга байна.

1. Төрөх газраа болон эх барих эмчээ эртнээс төлөвлөж, тохирох
Хичнээн сайн, алдартай ч гэсэн хажууд нь байхад тав тухгүй байдаг эмчийн оронд ярилцахад, хамтарч ажиллахад чамд дулаахан сэтгэгдэл төрүүлдэг эмчийг сонгоорой. Мөн тухайн эмнэлэг, эмч дээр төрж байсан эмэгтэйчүүдтэй танилцаж, “амьд” зөвлөгөө сонсох ч гэсэн сонголтонд нь нөлөөлөх гол хүчин зүйл болж чадна.

2. Эрүүл хооллох
Хоол харах төдийд л дургүй чинь хүрч байсан ч уураг, амин дэм, хүнсний ногоо, жимсээр хооллохоос хэзээ ч бүү татгалз. Боловсруулсан бүтээгдэхүүн, их сахар, давстай хоолноос харин татгалзах хэрэгтэй шүү. Их хэмжээгээр эрүүл хооллох нь өөрөөрөө амархан төрөхөд сэргээш шиг л үйлчилдэг.

3. Хөдөлгөөнөө хорихгүй байх
“Youtube” –ээс жирэмсний үеийн йог хичээлүүдийг үзэж, дагаж хийгээрэй. Усанд сэлэх, алхах зэрэг урьд нь хийдэг байсан идэвхтэй хөдөлгөөнүүдээ болон чамайг “чанга” хэвээр чинь байлгах кегель, өгзөгний дасгалуудаа ч гэсэн тогтмол хийхээ мартаж болохгүй.

4. Хүүхдээ зөв байрлалд байлгах
Хүүхэд хэвлийд бөгсөөрөө байрлаж байхдаа хөл нь байнга давсган дээр дарж, жийж байдаг учраас зогсох үед ойр ойрхон шээс хүрч, доош дарж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Энэ нь жирийн үзэгдэл бөгөөд хүүхэд маань томрохоороо буюу 32 дох долоо хоногоос өөрт эвтэйхэн байрлал болох урвуу байрлалдаа шилжинэ. Тиймээс байгалийн өөрийнх нь үйл явцад туслахын тулд унтахдаа хажуугаараа хэвтэх, тонгойхдоо нуруугаа цэх байлгаж харин өвдгөө нугалах, зогсохдоо гэдсээ урагш түрж биш өсгий, өлмий хоёр дээрээ тэнцвэрээ хуваах хэрэгтэй. Энэ нь аарцгийн ясанд ачаалал учруулахгүй байх үүрэгтэй юм.

5. Амьсгалын дасгал хийх
Өдрөөс өдөрт томорч буй сав нь хэвлийн хөндийн эрхтнүүд болон өрцийг дээш өргөн шахснаар өрцний хөдөлгөөн хязгаарлагдмал болж уушигны эзлэхүүн багасна. Харин энэ үед ургийн хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдсээр байх тул эмэгтэй хүн үүнд зайлшгүй дасах хэрэгтэй болдог аж. Үүнийг амьсгалын дасгал өдөр бүр хийх замаар шийддэг бөгөөд ингэхдээ биеийн дасгалтай нэг цогц болгож, амарч байхдаа буюу дээд тал нь 10 минутын турш үргэлжлүүлээрэй. Толгой эргэвэл амьсгаа аваад 20-30 секунд орчим барихад аяндаа зүгээр болно. Google дээр “Жирэмсний үеийн амьсгалын дасгал” гээд хайвал олон төрлийн амьсгалын дасгалууд гарч ирж байгаа шүү.

6. Гэртээ байх
Жирэмсний үед 28 долоо хоногоос дотогш бол өөр оронд зорчих, хөдөө явахыг зөвшөөрдөг. Үүнийг дагаагүйгээс болж төлөвлөсөн эмнэлэг, тохирсон эмч, зохих ёсоороо төрж чадахгүй тохиолдол олон байдаг. Тиймээс дээрх хугацаанаас хэтэрсэн бол хол замд явахаас яаж ч байсан зайлсхийгээрэй.

7. Эрч хүчтэй байх
Ихэнх эхчүүд эмнэлэгт очсон хойноо идэвхтэй байдлаа алдаж, эмч нар л өөрийг нь төрүүлж өгөх ёстой гэх хандлага гаргадаг байна. Хүүхдээ өвдөлт багатайгаар, амархан төрүүлэхэд гол нөлөөг үзүүлдэг зүйл бол чиний хүч, зүтгэл юм. Орон дээрээ ч гэсэн гарахдаа аль болох ийш тийшээ хөдөлж, хөрвөөхөд тохиромжтой байрлал, өнцгийг сонгох хэрэгтэй.

8. Өөрөөрөө төрж чадна гэдэгтээ итгэх
Чи бол нас биед хүрсэн эмэгтэй хүн. Байгалиасаа эмэгтэй хүний бие хүүхэд төрүүлэхэд зориулагдаж зохиогдсон байдаг учир тэгтлээ бүү санаа зов. Чиний бие ч гэсэн адилхан шүү дээ. Хэрвээ чи “Аймшигтай өвдөнө, би яасан ч төрж чадахгүй байх аа” гэж бодоод л байх юм бол төрөлт чамд улам хэцүү санагдана бас мэдрэгдэнэ. Тиймээс төрж чадна гэдэгтээ үнэн сэтгэлээсээ итгэ.

9. Бичлэгнүүд үз
Удахгүй төрөх гэж байгаа жирэмсэн эмэгтэйн тухай романтик инээдмийн кинонууд олон бий. Ямар олон охид уран сайхны хэтрүүлэгтэй тэдгээр кинонуудыг үзээд “Хөөх хурдхан гэрлэж, хүүхэд гаргах юмсан” гэж мөрөөддөг гэж бодож байна? Тоо томшгүй их. Үүний оронд Youtube дээрээс бодит бичлэгнүүдийг үзэх хэрэгтэй. Гэхдээ айх хэрэггүй. Чамд юутай тулгарах гэж байгаагаа жинхэнээр нь мэдэх эрхтэй шүү дээ.

10. Хүүхдээ цээжиндээ наах
Дөнгөж төрсөн хүүхдийг эхийнх нь цээжин дээр тавих ч гэсэн бодлоготой зүйл аж. Оёо, хүй хайчлах зэрэг мэс ажилбаруудыг хийж байх хугацаанд эхийг сатааруулж, өвдөлт мэдрүүлэхгүй байх нэгэн хэлбэр нь энэ юм. Хорвоо дээр мэндлээд ганцхан минут болж байгаа хөөрхөн үрээ хараад хэн сатаарахгүй байх билээ дээ?

ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Зөвлөгөө

Баярын ширээний амтат бялуугаа гэртээ хийх амтлаг жор

nomun
2023-03-20
Мэдээ

ЭМЯ: Эрт илрүүлгийн судалгааны багуудын ажиллах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч байна

nomun
2023-03-20
Үр дүн амлаж, сурталчилгаа явуулсан ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОРГОЛОО
Гоо сайхан

Үр дүн амлаж, сурталчилгаа явуулсан ЭМНЭЛГҮҮДИЙГ ТОРГОЛОО

munkhzul
2023-03-17
Шүдний аппарат зүүсэн үед өнгөр тогтох магадлал 2-3 дахин ихэсдэг
Зөвлөгөө

Шүдний аппарат зүүсэн үед өнгөр тогтох магадлал 2-3 дахин ихэсдэг

munkhzul
2023-03-14
Б.Байгалмаа: Умайн хүзүүний хорт хавдар хожуу оношлогдвол хүүхэд төрүүлэх боломжгүй болно
Эрүүл мэнд

Б.Байгалмаа: Умайн хүзүүний хорт хавдар хожуу оношлогдвол хүүхэд төрүүлэх боломжгүй болно

munkhzul
2023-03-14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
“Манайд ирээрэй” нэвтрүүлэг- Panda auto clinic
Видео мэдээ

“Манайд ирээрэй” нэвтрүүлэг- Panda auto clinic

munkhzul
2023-03-21
0

Цааш унших
Фотошоп ашигласан Наоми Кэмпбелл шүүмжлэлд өртөв

Фотошоп ашигласан Наоми Кэмпбелл шүүмжлэлд өртөв

2023-03-21
Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй

Оскарын шилдэг гол дүр хүртсэн анхны Ази эмэгтэй

2023-03-21
Дэлхийн хамгийн баян эрхэмийн ээж ГОВЬ брэндээр гоёжээ

Дэлхийн хамгийн баян эрхэмийн ээж ГОВЬ брэндээр гоёжээ

2023-03-20
Хаврын чиг хандлага: Жэннигийн ягаан өнгийн хувцаслалт тренд болж байна

Хаврын чиг хандлага: Жэннигийн ягаан өнгийн хувцаслалт тренд болж байна

2023-03-20

Санал болгож байна

“Анирлагч” -ийг амьлуулагч Д.Шүүдэрцэцэгийн шинэхэн зурагнууд

“Анирлагч” -ийг амьлуулагч Д.Шүүдэрцэцэгийн шинэхэн зурагнууд

2014-02-09
Явган хүн зорчих хамгийн урт дүүжин гүүр барьжээ
Сонин хачин

Явган хүн зорчих хамгийн урт дүүжин гүүр барьжээ

2021-04-30
Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын дургүй, чанга хөгжимд бүжиглэх сонирхол байдаггүй
Охид бүсгүйчүүд

Төрийн соёрхолт дуучин Д.Болд: Би шоудах туйлын дургүй, чанга хөгжимд бүжиглэх сонирхол байдаггүй

2012-04-26
Автомашинууд фото модель байсан бол хэрхэн харагдах байсан бэ /фото/
Өнөөдрийн онцлох

Автомашинууд фото модель байсан бол хэрхэн харагдах байсан бэ /фото/

2016-02-19
Франц хиймэл оюун ухааны хөгжилд 2.2 тэрбум еврогийн хөрөнгө оруулна
Tехнологи

Франц хиймэл оюун ухааны хөгжилд 2.2 тэрбум еврогийн хөрөнгө оруулна

2021-11-09
Хүнсний содыг гоо сайхан, эрүүл мэндэд ашиглах нь
Зөвлөгөө

Хүнсний содыг гоо сайхан, эрүүл мэндэд ашиглах нь

2015-03-21
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • NaughtySec
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In