Нойргүйдэл зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг

5633

Стокгольмын Каролины хүрээлэнгийн эрдэмтэд нойргүйдэлтэй хүмүүст зүрхний өвчин, зүрхний шигдээс, зүрхний дутагдалд өртөх эрсдэл нэмэгддэг гэдгийг тогтоосон тухай Америкийн зүрхний эмч нарын холбооны цахим хуудас мэдээллээ.

Эрдэмтэд судалгаандаа 1,3 сая хүн оролцуулсан бөгөөд нойргүйдэлтэй хүмүүст зүрхний шигдээс болон бусад өвчин үүсэх эрсдэл өндөр байгаа нь тогтоогдсон байна.

Энэ судалгаандаа эрдэмтэд дэлхийн хүн амын 30 хувьд тохиолддог нойргүйдэл нь зүрхний дутагдалд хүргэдэг гэсэн судалгааг мөн ашигласан байна. Гэхдээ урьд өмнөх судалгаануудад учир шалтгааны холбоог тайлбарлаагүй байсан бөгөөд тиймдээ ч эрдэмтэд нойрны чанарт зүрхний өвчлөл нөлөөлдөг гэж үзжээ.

“Нойргүйдэлтэй тэмцэхийн тулд түүний  үндсэн шалтгааныг тодорхойлох нь нэн чухал. Нойр бол шинэ дадал зуршил болон стрессийг удирдах замаар өөрчилж болдог зан байдал юм” хэмээн судалгаа явуулсан профессор Сюзанна Ларссон мэдэгджээ.

Энд дуулгахад, нойргүйдэл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх маш олон судалгаа байдаг бөгөөд тэдгээрийн нэгийг 2010 онд Рочестерийн их сургуулийн эрдэмтэд хийж байв. Тэдний судалгаагаар байнга дутуу нойртой явдаг хүмүүс зам тээврийн осолд өртөх нь их, ажлын бүтээмж муутай, ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг гэсэн дүгнэлт гарч байв.

Мөн нойргүйдэл удамших магадлалтай талаар 2007 оны судалгаагаар тогтоогдож байв. Энэ судалгаанд эцэг эхчүүд нь нойргүйдэлтэй байсан өсвөр насныхан мөн л нойргүйдэлтэй болж, сэтгэцийн өөрчлөлттэй болох магадлал өндөртэй гэдгийг тогтоосон байна.

Г.Бямбасүрэн


Нойргүйдэл зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг нэмэгдүүлдэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex