ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгийн талаарх онцлох баримтууд

olloo_mn_1553923802_urantsetseg

Т.САЙХАН

Жүдо бөхийн 2019 оны ДАШТ  Токио хотноо эхэлсэн.  Эмэгтэй 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Францын бөх М.Клементтэй барилдаж, ялалт байгуулсан.  Ингэснээр тэрээр ДАШТ-ийн алт, мөнгө, хүрэл медальтай Монгол Улсын анхны тамирчин болж байна.  М.Уранцэцэгтэй холбоотой онцлох баримтуудыг хүргэе. 

-М.Уранцэцэг Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж өсчээ.  Аав Мөнхбат нь үндэсний бөхөөр барилдаж түрүүлж байсан бөхийн удамтай.  М.Уранцэцэг багаасаа барилдаж өсчээ.

-2006 онд “Женко” клубын тамирчин болсон, энэ үеэр М.Уранцэцэг өсвөрийн шатны тэмцээнүүдэд ордог байв. 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон.  Ээж Цэрмаа нь түүнийг жингээ барих хоолоо зохицуулахад нь голчлон оролцож дасгалжуулдаг байна.

-“Женко” клубын тамирчин болсныхоо дараагийн жил самбогийн улсын аварга, 2008 онд жүдогийн улсын аварга мөн Монголд болсон кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөн аваргалж алтан медалийн эзэн болж байв.

– 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. 2013 онд шилдэг тамирчин тодруулах “Бөртэ чоно” наадмын шилдэг тамирчин болж байсан.

-Муу бөх, муу өрсөлдөгч гэж байхгүй гэдгийг тодотгоод хамгийн хүчтэй өрсөлдөгчөө Румыний бөх, олимпийн аварга Дмитрий, Японы бөх, дэлхийн аварга Томоко нар гэж нэрлэжээ.

-Тэрээр хувийн амьдралаа түр хойш тавьжээ. Учир нь 2020 оны Токиогийн олимп хүртэл том зорилго тавьж, олимпийн медальтан болохын төлөө ийм шийдвэр гаргасан байдаг.

-Тэрээр жүдочидоос Х.Цагаанбаатарыг хүндэлдэг бөгөөд “Цагаанаа ахын хурц дайчин, ухаалаг барилдааныг шимтэн хардаг” гэжээ.

-М.Уранцэцэг “Рио-2016” олимпийн наадамд амжилт үзүүлж, чадаагүйдээ хамгийн их харамсдаг.  Тэрээр “Энэ тухай бодох бүртээ харамсдаг. Олимпоос медаль хүртэнэ, аваргална гэсэн зорилготой, тэгнэ гэдэгтээ итгэл дүүрэн байсан хүн чинь ганзага хоосон хоцрохоор тэр хэрээрээ сэтгэлээр унадаг юм билээ. Их сонин барилдаанууд болсон шүү. Одоо хүртэл гайхаад байдаг юм” гэжээ.

-Тэрээр чөлөөт цагаараа байгалийн сайханд аялангаа амрах дуртай.  Мөн түүний нэг  хобби нь аяга цуглуулах хоббитой. Хэлбэр, хийц, үзэмж, эсвэл эртнийх байх нь чухал биш. Зүгээр өөрт таалагдсан аягаа л худалдан авч, цуглуулгаа арвижуулдаг гэнэ.

-М.Уранцэцэг өөрийгөө зуны  улиралтай зүйрлэнэ. Түүнийг уян, зөөлөн ааштай гэж хавь ойрынхон нь ярьдаг, тэгэхээр энэ улиралтай төстэй болов уу гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn


ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэгийн талаарх онцлох баримтууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex