Жавзандамба хутагтын таалалд нийцсэн жавхлан төгөлдөр авхай нар

ccafaa5c594a83bd63fac66407909094

НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.

ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ТААЛАЛД НИЙЦСЭН ЖАВХЛАН ТӨГӨЛДӨР АВХАЙ НАР

Богд Жавдандамба нь хэдийгээр өндөр дээд язгууртан, олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан ч сайхан бүсгүйн хөлд хасарвааны мод цэцэглэх дорны ухааны учир шалтгааны эрдэм ухаанд төгс нэвтэрсэн хутагт болохоор олон арван Дарь-Эх, охин тэнгэрийг сүсэглэн дээдлэх сэтгэлийн хайр ариусал дүүрэн байсан нь тодорхой юм. Энэ ч чанараараа тэр шашны номын жаяг ёсонд хэт баригдалгүй үүлэн бороонд чөлөөтэй умбаж явсан байдаг. Мөн тэр сайхан бүсгүйчүүлд бэлэг сэлтийг харамгүй өгдөг байж. Жишээ нь тэр Дондогдулам хатантай суухаасаа өмнө “Ухаа хонгор” Юмнэрэн хэмээх Архангайн Тэрхийн голоос уригдаж ирсэн сайхан хүүхэнтэй их ойр дотно харьцаа тогтоож, улмаар түүнд 32 мянган лангийн үнэтэй сувдан гутал бэлэглэж байсан бөгөөд үүнийг нь Манжийн амбан мэдчихээд Бээжинд хүртэл сонордуулж байсан түүхтэй аж. Энэхүү Юмнэрэн хэмээх хүүхэн хэн хүний нүдийг булааж, сэтгэлийг хөвсөлзүүлсэн үнэхээрийн сайхан хүүхэн байсан гэдэг. “Гоёодох” буюу хүзүүнд юм орсон үед сайхан хүүхний араас долоон удаа мөргөчихөөр өвчин арилдаг гэсэн дом байдаг билээ. Тухайн үеийн хүмүүс үзэсгэлэн төгс Юмнэрэнг үзэж сонирхохын тулд гоёодсон хүний дүрд хувирдаг байсан гэх бөгөөд зарим нь бүр хаа холын Засагт хан аймгаас хүртэл түүнд мөргөхөөр Богдын хүрээг зорьж байсан гэдэг. Уг нь тухайн үеийн сүсэгтэнүүд Богдод мөргөхөөр Да хүрээг зорьдог байсан гэдэг шүү дээ. Гэтэл зарим нь сайхан хүүхэнд мөргөхөөр ийнхүү сүр бадруулж байсныг бодоход Юмнэрэн гээч нь аргагүй л төгс сайхан хүүхэн байсан бололтой. Гэхдээ түүнд Богд хааны хатан, улсын их дагина болох хувь дутсан байдаг. Учир нь тэр хааны үзмэрч, шинжээч, зурхайч нарын шалгалтыг давж чадаагүй бөгөөд Богдын хатан байна гэдэг нь зөвхөн царайны сайхнаар биш жил, мэнгэ, сэтгэл санаа, зан ааш, эрдэм ухаан гээд олон талыг хамардаг байж. Улмаар Богд нь Юмнэрэнгийн дараа Жирнэн вангийн эцэг Цэрэндорж гүнгийн хатан Норов хэмээх сайхан хүүхэнтэй нууцаар явалдаж, нэг хэсэгтээ л залуу насны хайр сэтгэлийн баяр жаргалыг эдэлжээ. Энэ хүүхэнд хавь ойрын нь эрчүүд унан тустал дурладаг байж. Гэвч үзэсгэлэнт бүсгүй Норовт мөн л Юмнэрэнгийн нэгэн адилаар Богдын хатан, улсын их дагина болох хувь дутсан байна.

Харин Сэцэн хан аймгийн Дондогдулам хэмээх улаа бутарсан цагаан шар царайтай, бие булчин тэгшхэн бүсгүй улсын их дагина болж заларсан түүхтэй. Гэхдээ Дондогдулам нь Юмнэрэн, Норов хоёрыг царай зүсээрээ гүйцэхгүй, гагцхүү бусад талаараа давж гарсан байдаг. Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу нь Монголын бусад хошуудаас юугаараа онцлог вэ гэвэл 8-р Богд Жавзандамбын хоёр хатан хоёулаа энэ нутгаас тодорсон байгаа юм. Анхны хатан Дондогдулам нь хүүхэд ахуй цагтаа Хөвчийн Жонон ван Цогбадрахын хатны аягачин байжээ. Төдөлгүй тэрбээр Богд Жавзандамбын таалалд нийцсэнээр хааны үзмэрч, шинжээч, зурхайч нар Дондогдулам охиныг хааны хатан байж чадах эсэхийг нотлохоор шалгалтанд оруулсан бөгөөд тэрбээр бүхий л шалгалтыг давж Богд хааны хатан болсон түүхтэй аж. Богд хааны хоёр дахь хатныг тодруулахын тулд маш олон зурхайч үзмэрч, шинжээчид Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуунд очиж тэндхийн гоо үзэсэлэнт бүсгүйчүүдийг нэг дор цуглуулаад, одоогийнхоор бол бараг л миссийн тэмцээн зохион байгуулсан байгаа юм. Гэхдээ зөвхөн царайны сайхныг нэгдүгээр зэрэгт тавьсангүй. Төрөлхийн ухаан, мэдлэг чадвар, зан чанар, ааш авир, удам угсаа гээд бүхий л талыг нь харгалзан үзсэнээр Наваанлувсангийн Цэенпил хэмээх бүсгүй тодорч Богд хааны хатан болсон түүхтэй. Богд хаан Цэенпилийн нэрийн өмнөхийг засч Гэнэн болгохын зэрэгцээ Цагаан Дарь-Эх гэж хүндэтгэн өргөмжилж өргөө гэрт нь Өндөр гэгээний хорин нэгэн Дэрь-Эхийг байрлуулсан гэдэг. Цэенпил Богд хааны өргөөнд очихоосоо өмнө нутгийнхаа Лувсандамба хэмээх залуутай хайр сэтгэлийн холбоотой байжээ. Лувсандамбыг хайртай бүсгүйгээ Богд хаанд алдсаны дараа, “Рашаан булгийн усанд нь хө, Алив бузар оруулдаггүй ээ хө, Аминаасаа хайрт бүсгүйгээ, Албат ноёндоо алдчихав аа хө, Ороо дагшин хүлгүүдэд, Уургаа алдаж үзээгүй дээ, Хайртай амраг Цэенпилийгээ, Хаан эзнээс салгаж авна даа” гэсэн дуу гарсан гэдэг. Харамсалтай нь ногоон малгайтнууд хайртай бүсгүйг нь түүнээс салгаад авчихжээ. Цэенпил Богд хааныг тэнгэрт хальсаны дараа Хөвчийн жонон вангийн хошуугаа бараадаад зогсохгүй анхны хайрт Лувсандамбатайгаа айл гэр болон амьдарч гурван хүүхэдтэй болсон байна. Гэтэл нэг л шөнө ногоон малгайтнууд давхиж ирээд Цэенпилийг ачааны машинд суулган березентээр бүтээгээд авч явжээ. Гурван нялх хүүхэд нь уйлаад хоцорсон гэдэг. Ногоон малгайтнууд ид цэцэглэж явсан 33 настай Цэенпил бүсгүйг эмэгтэй хүн, эх хүн гэж эмээж цээрлэлгүйгээр шууд л буудан хороосон байдаг.

Богд хаан Цэенпилийг анх ордондоо авчирсан оройгоо дөрвөн цогчин унзад, дөрвөн гэсгүйг дуудан ирүүлж архи тэргүүтнээр дайлах зуур “Би хатнаасаа хагацаж арга буюу шадар нөхдийн зөвлөсөнөөр энэ сайхан залуу бүсгүйг авчруулаад байна” гэж хөнжилд хэвтэж байсан бүсгүйг заахад Галсан хэмээх унзад хөнжилд нь гараа шургуулж бэлхүүс, өгзөгийг нь илбэж үзсэнээ шүлсээ гүдхийтэл залгиад “Сайхан хүүхэн байна. Богд эзнийг шавь нарт нь гурван жил амьд харагдуулж аль” гээд дахин дахин ном уншиж байсан гэдэг. Хааны ордонд Богдоос гадна Ёнзон хамба гэж лут хүүхэмсүү өвгөн байсан бөгөөд мань өвгөн улсын их дагина болж чадаагүй үзэсгэлэнт бүсгүй Юмнэрэнд солиортлоо дурласанаар Да хүрээний алдарт шүлэгч Цэрэндондов гэгчээр “Ухаа хонгор Юмнэрэн минь, уушиг зүрхийг минь амраагаач, сэтгэлийг чадагч Юмнэрэн минь, сэрсэн шулмыг номхруулаач” гэсэн дуу хүртэл зохиолгож байсан гэдэг. Цэрэндондов нь мөн их дагина Дондогдуламд зориулж тухайн үеийн ордны эротик уур амьсгалыг илэрхийлсэн дуу бас зохиож байжээ. 3000 лан мөнгөний харамжаар ая, үгийг нь нийлүүлсэн уг дуунд “Улаан дурдан бүсийг бэлхүүс биедээ асааж, уур мунхагийн тачаангуйг сэрүүн амгалан болгосон” гэж гардаг нь тухайн үедээ л сонгодог бүтээлд тооцогддог байж. Ямартай ч Богд хааны номын багш гэгдэх Ёнзон хамба нь тачаангуйн урлагт гүнзгий нэвтэрсэн нэгэн байжээ. Ямар сайндаа л 69 настай байхдаа бэлгийн чалх сайжруулдаг хятад тангийн тусламжтайгаар 18-тай охидыг дуу алдуулж байсан түүхтэй аж. Мань өвгөн хааны ордны шивэгчин охидод эрчүүлтэй хэрхэн хурьцал үйлдэх талаар 18 төрлийн эрдэм зааж, тусгай дүрэм гаргаж байсан гэдэг. Үүнийг эзэмшээгүй цагт эм хүн нь жирийн шулам төрөлт, адгуусан гаралт нэгэн байх бөгөөд уг эрдэм нь Манж дайчин улсын ордны шивэгчингүүдээс уламжлагдаж, Түвдийн улааны шашны чанд хурьцахуйн онолыг барьсан хэдий ч зарим талаар цоо шинэ зүйлийг үзүүлсэн мэргэжлийн өндөр түвшний урлаг байлаа. Ёнзон хамбын дээрхи шүлгэнд өгүүлэгдэн буй “Шулмыг номхруулна” гэдэг үг нь цаанаа бас учиртай ажээ. Эм хүнийг нүцгэлэн бэлгийн харьцаа үйлддэг “Шулмыг номхруулна” хэмээх ёс заншил улааны шашинд байдаг бөгөөд энэ нь Монголын хурьцах урлагийн түүхэнд Богд хааны багш Ёнзон хамбын оруулж ирсэн урсгал юмсанж. Үзэсгэлэн төгс Юмнэрэн хөгшин хамба Ёнзонд огт нүүр өгдөггүй байсан тул мань лам түүнийг хүчиндэх гэж хэд хэдэн удаа оролдож байсан гэдэг. Хамгийн сүүлд Юмнэрэн түүнийг хүчиндэх гээд ирэхэд нь хоёр төмсөгийг нь бяц атгах шахсан гэдэг бөгөөд нэг ёсондоо тэр “Шулмыг номхруулна” гээд дайраад ирсэн Ёнзон хамбыг хашраахын тулд “Ингэж шулмыг номхруулдаг юм, мэдэв үү” гээд хоёр төмсөгийг нь базаж аваад яая даа гэтэл чарлуулж байсан байгаа юм. Үүнээс болж Ёнзон хамба хэдэн сарын турш эмс охидтой хурьцал үйлдэж чадахгүй памбайтал хавдсан эрхтэнээ дааж ядан хайвагнаж явсан гэдэг. Юмнэрэнгийн амьдрал, хувь заяа сүүлдээ хэрхсэн нь тодорхой бус. Аягүй бол адтай бядтай, арга зальтай, эрх мэдэл бүхий Ёнзон хамбын гараар ороод зүйл дууссан байж ч мэднэ. Богдын ордны шивэгчингүүд жирэмслэх тохиолдолд маш хатуу хяналт тавьж хэний үр болохыг нь заавал тогтоодог байсан бөгөөд ямар сайндаа л хэсэг лам Чин ван Ханддоржийг ордоны хоёр сайхан хүүхэнтэй нэр холбогдсон талаар Богдод мэдэгдэнэ гэж сүрдүүлж байгаад түүнээс есөн ширхэг жороо морь салгаж байсан гэдэг. Богд хааныг уур хилэн ихтэй, сэтгэл санаа нь тогтворгүй үед бараа бологсод нь нүцгэн охидыг өвөрт нь оруулж тайвшруулдаг байсан гэж зарим ном зохиолд бичсэн байх аж.

Их зохиолч Бямбын Ринчен гуай “Үүрийн туяа” романдаа Цэцэн вангийн нутгаас Богдод бараалхахаар эхийгээ дагаж ирсэн есөн настай охинтой Жавзандамба хутагт хэрхэн загас наадуулж, эцэст нь амь насыг нь хохироосон тухай ноцтой зүйл бичсэн нь соц нийгмийн үед шашны эсрэг үзэл суртлын хурц зэвсэг болж байлаа. Ямартай ч Богд хаан нь Халх Монголын төрд сайн үйлс олныг бүтээсэн ч ужид цэнгэлийн асуудал нь хэтэрхий товойж гарсан бие хүн бөлгөө.

Б.Ойдов

Үргэлжлэл бий…


Жавзандамба хутагтын таалалд нийцсэн жавхлан төгөлдөр авхай нар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex