Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн нэгэн бүсгүй хэтэрхий сайн нөхрөөсөө салахыг хүссэн гэнэ. Бүсгүй Эль-Фужайра эмиратын шариатын шүүхэд гомдол гаргажээ.
“Би хааяа маргалдмаар, бүр хэрэлдмээр санагддаг. Зөвхөн хангалуун, амар тайван байх нь амьдралд хангалттай биш. Ганц удаа ч болтугай хэрэлдэж үзмээр санагддаг ч миний романтик нөхөр надад ийм боломж олгодоггүй. Тэр үргэлж л намайг эрхлүүлж, өршөөж, бэлэг сэлтээр булдаг” хэмээн өгүүлсэн бүсгүй “амьдралыг нь эр нөхөр нь там болгосон” гэж гомдоллосон байна.
Авааль эхнэрийнхээ гомдлын тухай сонсоод ихэд гутарсан нөхөр нь “Би ердөө л төгс өрхийн тэргүүн л байхыг хүссэн шүү дээ, буруу юм гэж үү” гэсэн тайлбарыг хэлж, гэргийгээ гомдлоо эргүүлэн авахыг хүссэн гэнэ.
Шүүх гэр бүлийн хоёрт эвлэрэх боломжийг олгож, хэргийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.
Эх сурвалж www.wikimon.mn