Харилцааны эхэн үед түүнд өгөх 10 бонус

a09f7114c8816f8d065f908c9456f325

Харилцааны эхэн үе гэдэг чинийхээр ямар ч хугацааг хамарч болно. Уулзаад 14 хоносон, харилцаатай болоод 3 сар өнгөрсөн, эсвэл өчигдөр танилцсан гээд. Гэхдээ аль нь ч байсан, “тэгтлээ” дотносоогүй нөхцөл байдал гэж үзээд Гоолингоо нь тууштай залууг баярлуулах 10 бонусын санааг бэлдлээ.

• Гэнэт түүн рүү залгах
Чамайг өөр рүү нь огтхон ч залгана гэж боддогүй залууд өгөх хамгийн том бэлэг- Түүн рүү гэнэт, шалтгаангүй залгах. Шалтгаантай ч байсан болно доо, ялгаагүй л тэр магнай хагартлаа баярлана. Мөн утсан дээрээ чиний нэрийг хараад нүдэндээ ч итгэхгүй байна гэдэгтэй мөрийцсөн ч болно.

• “Уулзъя” гэж дуудах
Анх удаа гаргасан санаачлагыг чинь дэмжихээр тэр яарах болно. Яагаад гэвэл энэ боломжийг л алдаж болохгүй гэдгийг мэдэж байгаа учраас.

• Түүнийг магтах
“Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг харилцааны эхэн үед байгаа залууст л зориулагдчихсан үг дээ! Учир нь өөрсдийг нь магтсан чимх үг чиний араас ахин хэдий л бол хэдий урт хугацаагаар “давхих” хүчийг тэдэнд өгдөг юм.

• Зөвхөн түүнд зориулсан онцгой бэлэг өгөх
Найз маань харилцаад удаагүй залуудаа зохиолч Өлзийтөгс эгчийн өгүүллэгийг өөрийнхоо хоолойгоор уншсан бичлэгээ явуулж байсан юм. Гадаадад байдаг залуу л даа. Өглөө сэрээд утсандаа найман ширхэг уртаас урт, баярлаж хөөрсөн үгтэй мессэж авах хүртлээ тэр ямар онцгой бэлэг өгчихснөө мэдээгүй гэдэг. Тиймээс түүнд таалагдах байх гэж мэдрэгдсэн, гэхдээ чамд өөрт чинь ч таашаал төрүүлэхээр зүйлийг л хийж бэлэглээрэй.

• Хийж үзээгүй зүйлийг нь хамт хийх
Одоог хүртэл хичнээн сайн байсных нь төлөө нэгэнт л шагнах гэж байгаа учраас түүнтэй хамт сонирхолтой зүйл хийе. Боулинг тоглож үзээгүй бол найзуудтайгаа цуг дагуулж яв, эмэгтэй хүнээр кинонд даалгаж байгаагүй бол ганцхан удаа урь. Хамгийн гоё нь, байдал тодорхой болж, ирээдүйд нийлснийхээ дараа тэр чиний харилцааны эхэн үед гаргасан сонирхолтой алхмын тухай байн байн бахархан дурсах болно. “Би хэзээ ч чамайг тэгнэ гэж бодоогүй” гээд л…

• Түүнд амттан авч өг
Харилцааны эхэн үед эрэгтэй хүнд хэзээ ч битгий их мөнгө зарцуулаарай. Оронд нь амттан авч өг. Чи өгсөн учраас л жирийн мөхөөлдөс ч түүний хувьд чухал болох болно.

• Түүний гадуур хүрмийг өмс
Тэгтлээ таалагддаг бүсгүй нь өөрийнх нь хувцсыг өмсөөд зогсож байх үед эрэгтэй хүнд хичнээн сайхан санагддаг гээч!

• Түүн лүү мессенжерээр супермэний зураг илгээ
Ингэхдээ “Яг чам шиг байгаа биз” гэдэг үгтэй. Сүүлд гарсан, фейсбүүкийн туулай болон пингвинтэй супермэний эмотиконууд Гоолингоод хамгийн их таалагдсан.

• Түүний биед хүр
Уг нь үүнийг “Анхны үнсэлтийг түрүүлж хийх” гэж бичих гэж байсан юм л даа. Гэхдээ найз залуугийнхаа “Би өөрөө эхэлж үнссэн болохоор л гоё” гэдэг үгийг санаад больчихлоо. Гэхдээ бид тэдэнд түрүүлж алхам хийх сэдлийг төрүүлэх эрхтэй хэвээрээ шүү дээ. Санаандгүй байдлаар түүний гарт нь, цээжинд нь хүрээд үз. Дохио шууд л тархинд нь очих болно.

• Түүний зурган дээр сэтгэгдэл үлдээ
Мэдээж чи түүний фейсбүүктэй аль хэдийнэ танилцаад, хаана ямар зураг байгааг нь гадарладаг болчихсон байх. Гэхдээ “Таалагдлаа”-аас өөрөөр шагнасан уу? Үгүй бол шинэ зураг хийнгүүт нь хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээгээрэй. Тэр үүнийг “Өөрсдийн харилцаагаа ил болгохоос айхгүй байна” гэж ойлгон улам өөртөө итгэх болно. Гарцаагүй бонус!


Харилцааны эхэн үед түүнд өгөх 10 бонус
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex