Генералын эхнэр болмоор байвал цэрэгтэй гэрлэ

17A5D16C-D93E-4D31-93ED-29C36C1053D6-480x570

Билл Клинтон нэг удаа Хиларигаас “Хэрвээ чи машин засдаг залуутай гэрлэсэн бол өнөөдөр чи хэн байх байсан бол?” гэж асуужээ.

Гэтэл Хилари хариуд нь өөртөө итгэлтэй гэгч нь “Ямар ч л байсан ерөнхийлөгчийн эхнэр, тэргүүн хатагтай байх нь тодорхой!” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нөхрийнх нь амжилт эмэгтэй хүнээс их шалтгаалдаг байх нь ээ? Бид нөхөртөө хэрхэн нөлөөлөх вэ?

1. Түүнийг хүндэл Өөрөөр хэлбэл хайртынхаа мэдлэг чадварт нь эргэлзэх хэрэггүй (ядаж л гаднаа). Бас түүнийг хүчилж, шамдуулах хэрэггүй. Хүндлэх гэдэг нь бодол санаагаа дэвшүүлж, тулгахгүй байхыг хэлдэг. Тиймээс нөхөртөө, бас ажилд нь хандахдаа ‘өөрөө л мэдэж шийдэг’ гэсэн хандлагыг баримтлаарай.

2. Түүнийг үнэл Хайртыгаа үнэлж байна гээд ямар ч шалтгаангүйгээр магтаад байх нь хуурамч. Харин мэдлэг чадвараа харуулах боломжтой нөхцөл байдлыг нь үе үе бүрдүүлж өгч бай. Санал бодлыг нь үргэлж асуу. Хэрвээ зөвөлгөө нь чамд тус болсон бол үргэлж талархаснаа илэрхийл. Тус болж чадаагүй байлаа ч санаа өгсөнд нь баярлах хэрэгтэй. Эрэгтэй хүн өөрийгөө нөлөө бүхий гэдгээ мэдрэсэн үедээ уулыг ч хөдөлгөх чадалтай болдог.

3. Түүнд тусла Ажил хэргийн талбар дээр үргэлж ялалт байгуулдаг эр хүний цаана ар талыг нь сайн даадаг эхнэр нь байдаг гэж ярихыг сонссон байх. Ар талыг нь даана гэхээр цаг тутам шалаа угааж олон төрийн хоол хийх ёстой гэсэн үг биш. Гэр бүл нь өөрийг нь хүндэлдэг, ажлаас нь ирэхийг тэсэн ядан хүлээдэг гэдгийг тэр харах ёстой. Хайртыгаа орж ирэхэд нь инээмсгэлэл, үнсэлтээр угтаж аваад цайг нь аягалаж өг. Бодол санаагаа чамтай хуваалцаж, ярилцахад нь шүүмж хэлэлгүй зүгээр л сонсож сураарай. Амархан мөртлөө маш үр дүнтэй арга шүү.

4. Зарим зүйлээс чөлөөл Жижиг сажиг зүйлээс хайртыгаа чөлөөл. Хэрвээ хайрт чинь карьертай, өндөр албан тушаалд ажилладаг бол ажил дээрээ үргэлж чухал том том шийдвэр гаргалтуудыг хийдэг байх. Харин гэртээ байхдаа тэр амрахыг хүсдэг. Тиймээс амралтаар хаашаа аялах, гэр орны засал чимэглэл зэрэг жижиг сажиг асуудлуудыг эмэгтэй хүн биеэ даан шийдэж байх хэрэгтэй.

5. Өөрийгөө хаяж болохгүй Бие бялдарын хувьд ч тэр оюун ухааны хувьд ч тэр үргэлж өөрийгөө торддог байх нь Cosmo бүсгүйн нэг том зан чанар. Эрч хүчээр дүүрэн эмэгтэй эргэн тойрондоо гэгээлэг энерги цацруулдаг. Бүтээлч, хөдөлмөрч эмэгтэйн хажууд эрэгтэй хүн ч гэсэн өсч дэвшихийг тэмүүлнэ шүү дээ.


Генералын эхнэр болмоор байвал цэрэгтэй гэрлэ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex