Өөрийгөө итгэлтэйгээр мэдрэх 5 алхам

a15bb292b6b1f678758eff3824a68913

Яг одоо үүнийг уншиж байгаа бүсгүй чи өөрийгөө нэг толинд хар даа. Гэхдээ зөвхөн гаднах төрхөө биш өөрийгөө тэр чигт нь, бүхлээр нь. Тэгээд өөрийгөө хамгийн сайхан үгээр магтаад инээмсэглэ. Дөнгөж сая чиний мэдэрсэн зүйлээс л өөртөө итгэх итгэл чинь эхэлнэ. Байгаадаа сэтгэл хангалуун байх буюу давуу талаа сайн мэдэж, түүнийгээ хөгжүүлдэг, сул талаа нуулгүй хүлээн зөвшөөрч өөрийгөө байгаагаар нь хайрлаж, хүндэлдэг байхыг л өөртөө итгэх итгэл гэж ойлгоорой.

1. Чи бол сайхан бүсгүй
Бусдаас дутахгүй байх, өөрийгөө сайжруулах гэсэн нэрийн доор бид өөрсдийгөө маш ихээр өрөөлтэй харьцуулж, өөрөөрөө байх сэтгэлгээгээ алдсаар байна. Магадгүй бидний боддогоор, бид хэзээ ч хангалттай ухаалаг, хөөрхөн, гуалиг байж үзээгүй байх. Өөрсдийгөө ингэж маш хатуу шүүлтээр шүүх нь бидний өөртөө итгэх итгэлийг унтрааж байгаа гэдгийг ухаарахгүй байх нь олонтаа. Харин энэхүү эхний алхам нь энэ бүх шүүлтийг буцаах юм. Магадгүй дэргэдүүр чинь үнэхээр сайхан биетэй эмэгтэй өнгөрч болно тэр үед “Ямар гоо үзэсгэлэнтэй юм бэ” л гэж бод. Нэг хөөрхөн бүсгүйн зургийг хараад зүгээр л түүний сайхныг гайх. Харин өөртэйгөө битгий харьцуул. Тэр байгаагаараа сайхан, чи ч байгаагаараа сайхан.

2. Сайхан хувцаслаж сайхнаар мэдэр
Гадаад үзэмжээ тордох чиний хувьд нэг их чухал санагддаггүй байж магадгүй. Эсвэл зүгээр л чи дэгжин хувцсыг “өөрийнхөө” биш гэж бодоод дэлгүүрээс өөрийнхөө өмсчихсөн байгаагаас ялгарахааргүй бараан өнгөтэй, сулавтар цамц авдаг байх. Гэхдээ хувцаслалт бүсгүйчүүд бидний өөртөө итгэх итгэлд маш ихээр нөлөөлдөг. Үүнд цаг зав гаргах нь бидний ирээдүйдээ, имиждээ зориулж байгаа том зарцуулалт. Бүх зүйлдээ анхаарч, сайхан хувцасласан үед цаанаасаа л хүмүүсийн нүд рүү эгцэлж хараад инээмсэглэмээр, зургаа ч нэг авахуулчихмаар, танилуудтайгаа санаандгүй таарсан ч эелдгээр мэндэлж, юм удаан яримаар санагддаг даа? Өөртөө итгэх итгэлийн нэг хэлбэр нь энэ шүү дээ. Үүнийг хором мөч бүрт мэдэрч, өдөр бүр ямар нэг сайхан үйл явдалд бэлдсэн юм шиг өөрийгөө авч явдаг байгаарай.

3. Биелсэн зорилгын амтыг мэдэр
Эхний ээлжинд нэг жижигхэн зорилго тавь. Түргэн хугацаанд үр дүн нь гарч болох зорилго байвал сайн. Өдөрт хийдэг дасгал бүрийнхээ тоог арав арваар нэмэх, танихгүй хүнд туслах, хүн бүртэй инээмсэглэж харилцах гэх мэт. Яг биелүүлэх үед л чи жинхэнэ амтыг нь мэдэрнэ. Дараа нь өдөрт тавьж буй зорилгынхоо хэмжээг томруул. Юуг ч яаж ийж байгаад л хийж чадах мэт итгэл төрдөг юм. 4. Эрсдлийг дав
Нэг найз маань төгсөх курсын оюутан байхдаа гоо сайхны тэмцээнд орж байсан юм. Тэмцээнийх нь эцсийн шат хонхны баяраас нь 2 хоногийн дараа байсан. Диплом хамгаалалт, шалгалтууд,хонхны баярын бэлтгэл, тэмцээнийх нь нэгдсэн болон хувийн бэлтгэлүүд гээд маш их ачаалалтай байж л дээ. Түүний хувьд аль аль нь амьдралынх нь томоохон үйл явдал байсан учраас бүх юм маш эрсдэлтэй байсан гэж ярьдаг. Ээж аав нь хөдөө байдаг болохоор ганцаараа л бүгдийг нь амжуулсан бөгөөд сургуулиа ч амжилттай төгсөж, тэмцээндээ ч сайн оролцсон. Энэ явдлаас хойш тэр маань ямар ч их ачаалал авах ажил, том зүйлээс айж зүрхшээхээ больчихсон. Эрсдэлтэй ч гэсэн өөртөө итгээд чадах бүхнээ хийвэл болно, чадна л гэдэг болсон шүү.

5. Итгэлтэй болтлоо итгэлтэй л гэж өөрийгөө бод
Өөрийгөө өөртөө маш итгэлтэй бүсгүй гэж төсөөл, бод. Үүнийг амьдралынхаа хэвшил болго. Харилцаандаа, үйлдэлдээ итгэлээ шингээ. Бусад хүмүүс чамайг өөртөө итгэлтэй бүсгүй гэж харж, ярилцаж эхлэх үед чи өөртөө итгэлийг жинхнээсээ олох болно.


Өөрийгөө итгэлтэйгээр мэдрэх 5 алхам
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex