Жастин Бибер: 18 нас хүрэхэд минь надад сая сая доллар байлаа

justin-bieber

Ердөө 14 насандаа дэлхийн хэмжээний од болж, 150 гаруй сая цомог борлуулж чадсан Жастин Бибер амьдралынхаа хүнд цаг үе болох 19-20 насны хямралынхаа талаар олон нийтэд хуваалцсан нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Тэрбээр өөрийн Инстаграм хуудастаа “Миний өмнөөс бусад хүмүүс шийдвэр гаргадаг байсан тул эрүүлээр шийдвэр гаргах чадваргүй байсан. 18 нас хүрэхдээ би бодит амьдралд хэрэгтэй ямар нэгэн чадвар эзэмшээгүй ч надад сая сая доллар байлаа. Энэ маш аймшигтай зүйл. Эрийн цээнд хүрэх ёстой 20 насны босго алхахдаа ч би байж болох хамгийн муу шийдвэр, гаргаж болох бүх алдааг гаргаж, хүн бүхний хайрыг татсан хөвгүүнээс бүгдийн хараалыг барсан нэгэн болж хувирсан юм. Их мөнгөнд умбасан би гэдэг хүн хар тамхинд донтож, хайртай бүх хүмүүсээсээ нүүр буруулж байлаа. Яг энэ цаг мөчид би бүх зүйлийг байх ёстой байранд нь тавина гэж бодохгүй байсан” гэж бичжээ. Түүний энэ нийтлэл ердөө хэдхэн минутын дотор 3.7 сая хүнд таалагдсан байна.

Жастин Бибер одоо гэрлэлтдээ сэтгэл хангалуун байгаа бөгөөд Хейли Болдуинтэй гэрлэсэн нь өөрийг нь энэрэнгүй сэтгэлтэй, итгэл хүлээхүйц хариуцлагатай, даруу төлөв зантай сайн хүн болгон өөрчилж байгаа гэж хуваалцжээ.

Тэрбээр өнгөрсөн 2018 онд алдарт Болдуины гэр бүлийн Хейли Болдуинтай гэрлэж, Канад улсад таван сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн байшин худалдаж авсан юм.

Жастин Бибер өөрийн цаг үе буюу 1990-ээд оныхноос анх удаагаа дэлхийн бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай уран бүтээлч болсон төдийгүй YouTube хуудаст байршсан бүх уран бүтээл нь нийлээд 10 тэрбумын босго давсан анхны уран бүтээлч болгожээ. Түүнээс гадна Forbes сэтгүүлээс зарладаг дэлхийн нөлөө бүхий алдартнуудын жагсаалтад 2011, 2012, 2013 онд дараалан гурван жил багтаж байсан юм.

Тэр 2019 оны тавдугаар сарын байдлаар 150 гаруй сая цомог дэлхий дахинаа борлуулаад байна.

 

Zindaa.mn


Жастин Бибер: 18 нас хүрэхэд минь надад сая сая доллар байлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex