Facebook, youtube, instagram хүмүүс хоорондын эрүүл харилцааг бий болгохын тулд лайкын тоог харуулахаа болино

5d60055691b6f667ea774f14-1920-1440

Facebook, Youtube,Instagram сошиал платформууд өөрсдийн зохион бүтээсэн нэр алдрын хэмжүүр болох лайкны  тоог нуухаар зэхэж эхэлжээ. Facebook-ийн хувьд хүмүүсийн зураг,нийтлэлүүдийн дор харагддаг лайкны тоог нуух туршилтын загварыг туршиж эхэлжээ.

Судлаач/reverse engineer/ Жэйн Манчун Вон  фэйсбүүкийн кодыг ашиглан туршилт явуулж байхдаа лайкны тоог харуулахгүй байх өөрчлөлтийн талаар олж мэджээ.  Хариуд нь Фэйсбүүк компанийн зүгээс лайкны тоог нийтэлсэн хүнээс бусад хүмүүст харуулахгүй байх тохиргоог нэвтрүүлэх  болсноо мэдээлсэн юм.

Нийт лайкны тоо харагдахгүй, харин зөвхөн тухайн зураг, нийтлэл дээр таны найзуудаас хэн нь лайк дарсан болон бусад гэсэн тохиргоотойгоор  хэрэглэгчид өөрт   харагдах юм. Харин нийтэлсэн хүнд авсан лайкны нийт тоо харагдсан хэвээр байна.

Зөвхөн фэйсбүүк ч биш, лайкны тоонд ач холбогдол өгдгөө болих шинэчлэлт Youtube,Instagram платформууд  дээр эхэлжээ.

Youtube-ийн хувьд энэ есдүгээр сараас эхлэн олон дагагчтай сувгуудын дагагчуудын тоог цөөн оронтой тоонд шилжүүлэхээ  мэдэгдсэн. Ингэж дагагчдын тоог нуух болсон нь хэрэглэгчид, контент бүтээгчдийн дунд бий болсон өрсөлдөөнийг бууруулах шалтгаантай аж.

Мөн Instagram–ын хувьд ч  зурагны нийт лайкны тоог харагдуулахгүй байх шинэ тохиргоог өнгөрөгч долдугаар сараас эхлэн Австрали, Бразил, Канад, Ирланд, Итали, Япон, Шинэ Зеланд зэрэг улсуудад туршиж эхэлсэн. Мөн адил нийтэлсэн хүн нийт лайкны тоог харах боломжтой бол бусад хүмүүс найзуудаас ч хэн лайк дарсан, бусад гэсэн тохиргоотойгоор харах юм. Инстаграм хөгжүүлэгчдийн зүгээс твийтертээ “Гол нь лайкныхаа тоонд биш, бусадтай хуваалцаж байгаа зураг, бичлэг нь чухал” гэжээ.

Твиттер компанийн Гүйцэтгэх захирал Жак Дорсэгийн хувьд “Хэрвээ би твийтерийг зохион бүтээсэн үе рүүгээ буцаж очих юм бол лайкны тоог  харуулахгүй  байлаа” гэж бичсэн байдаг. Лайкны  тоо нь хэрэглэгчдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэсэн судалгаа байдаг бөгөөд дэлхийн сошиал платформууд хүмүүс хоорондын эрүүл харилцааг бий болгохын тулд лайкны тоог харуулахаас   татгалзах туршилтуудыг явуулж эхлээд буй нь энэ юм.

Эх сурвалж:businessinsider


Facebook, youtube, instagram хүмүүс хоорондын эрүүл харилцааг бий болгохын тулд лайкын тоог харуулахаа болино
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: , ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex