Энэ намрын эрчүүдийн хувцаслалт

~Үслэг эдлэл, өргөн мөр, хослол~

Улирал солигдож дизайнерууд эхнээсээ өөрсдийн нууц хөзрөө дэлгэж эхлээд байна. 2019-2020 оны намар, өвлийн эрэгтэй хувцасны загварт өмнө нь байгаагүй өвөрмөц зүйлс гарч ирсэн нь сонирхол татах бөгөөд  танд хиймэл үслэг эдлэл, арьсан хүрэм хэрэг болох нь ээ. Мөн спорт болон гудамжны хувцаслалтаа хослуулж, ажлын хослолоо амралт зугаалгад ч өмсөх боломж бүрдэж байна.  Алдартай дизайнеруудын зөвлөж байгаа загварлаг харагдах нууц түлхүүрээс хуваалцъя.

Тайлтай комтюм 

Костюм дотроо цамц өмсдөг цаг хэдийнээ ард хоцорчээ. Нүцгэн биен дээрээ костюмаа өмсөн төрөл бүрийн аксесуар хэрэглэж өөрийгөө улам тодотгоорой.  Шулуун загварын костюм  сонгохоос татгалзаж тайлтай загвар сонгох нь хамгийн зөв сонголт.

Хүчиллэг аялал

Загвар зохион бүтээгчид яг л будгийн хайрцаг дэлбэрч, хувцсан дээр тань хүчил асгарсан мэт сэтгэгдэл төрүүлэм өнгө өнгийн толбо бүхий хослолуудыг санал болгож байна. Хүйтэн сэрүүний улирал ирсэн ч өнгөлөг байхаас бүү татгалзаарай.

Уулын хувцсыг өдөр тутамд

Уулын хувцсыг зөвхөн ууланд өмсдөг цаг ард хоцорчээ. Прада, Кензогийн дизайнерууд энэ жилийн трэнд болох неон өнгийг ашиглан өдөр тутамд өмсөж болох загварлаг уулын хувцаснуудыг гаргасан байна. Үүнийг өдөр тутамдаа итгэлтэйгээр өмсөөрэй.

Хар хувцастнууд

Загварын тайзыг энэ жил хар хувцастнууд эзэлжээ. Хэт нарийн гэж хэлж болохуйц зангиа, яв, цав таарсан хар өнгийн хослол өмссөн залуус эргэн ирж энэ жил загварлаг гэдгээ дахин нотлох нь ээ.

Неон ягаан өнгөнөөс бүү татгалз

Эрчүүдийн хувьд неон ягаан өнгийн хувцас өмсөнө гэдэг тун ч зоригтой сонголтуудын нэг байсан. Харин та энэ жил энэ өнгөнөөс эмээх хэрэггүй. Энэ өнгийн ажил хэрэгч хослолоо спорт загвартай хослуулах нь хамгийн зөв сонголт гэдгийг Сайнт  Лорэн, Хюго Босс, Кензо брэндүүд онцолж байна.

Нэг өнгөөр дагна

Дэлхийн загварын томоохон төлөөлөгчид нэг өнгөөр дагнан хувцаслахыг санал болгож байна. Итгэлтэй байдлын илэрхийлэл болсон бэйж , саарал, цагаан зэрэг өнгөөр дагнан хувцаслах нь таныг хэзээд загварлаг нэгэн гэдгийг тань батлах болно.

Барын арьсан толбо эрчүүдэд ч хамаатай

Энэ жил хүч түрэн орж ирсэн барын арьсыг санагдуулам толбо нь эмэгтэй хувцсан дээр давамгайлах үүрэг гүйцэтгэж байсан бол эрчүүдэд ч мөн энэ төрлийн загвар хамаатай болох нь. Ихэнхдээ гадуур хүрэм дээр энэ төрлийн хээг ашигласан байх бөгөөд байгалийн зөнгөө энэ төрлийн хувцаслалтаар сэрээгээрэй.

Томдсон куртка

Яг л паффер загасыг санагдуулам бөөрөнхий хэлбэр бүхий том хэмжээний куртка энэ жил трэнд болох төлөвтэй байна. Үүн дээрээ бүсэлхийний цүнх буюу паск хослуулах нь  хамгийн зөв шийдэл.

Холимог загвар

Савхиа өмсөх үү, жийнсэн хүрмээ өмсөх үү, шоотой костюм уу, эсвэл цулгуй загвар уу… Үүнд та эргэлзэх хэрэггүй. Загвар зохион бүтээгчид танд хоёуланг нь хослуулан өмсөх боломжийг олгож байна. Хоёр өөр өнгө болон материалыг хослуулан гаргасан хүрмүүд энэ намрын супер трэнд болох төлөвтэй байна.

Том мөр эргэн ирлээ

1990-ээд оны үеийн том мөр эргэн иржээ. Тэгш хэм бүхий том мөр, том хэмжээний хүрэм, пальто зэрэг нь винтэж стильд дурлагсдын үнэнч сонголт байх болно.

Унтлагын хувцсыг гадаа ч өмсөж болно

1960-аад онд Холливүүдэд трэнд болж байсан унтлагын хувцсыг санагдуулам хослол бүсгүйчүүдийн  дунд трэнд болоод байгаа. Тэгвэл одооноос эхлэн эрчүүд ч мөн энэ төрлийн хувцсаар гангарч эхлэх нь ээ.

Хуурамч үслэг эдлэл

Өнгөрсөн жил мөн л бүсгүйчүүдийн дунд трэнд болоод байсан хиймэл үслэг эдлэл эрчүүдийн дунд ч мөн трэнд болох төлөвтэй байна. Яг л тэди баавгайг санагдуулам эдгээр хувцаснууд танд хөнгөн бөгөөд дулаан, мөн загварлаг мэдрэмж төрүүлэх болно.

Сэмэрхий нэхмэл цамц

Сэрүүний улиралд хамгийн шилдэг найз болдог нэхмэл болон сүлжмэл цамцнууд энэ жил өнгө төрхөө багахан өөрчлөх нь ээ. Сэмэрхий болон нүхтэй эдгээр цамцнууд загварлаг гэдгийг тань төвөггүй илчилж чадна.

Бусад хувцас хэрэглэлийн хувьд энэ жил бүсэлхийн цүнх болон жижиг  хэмжээний хүзүүний цүнх хүч түрэн орж ирж байна. Цүнхийг зөвхөн мөрөндөө үүрч, гартаа барих бус цээж, бүсэлхий, хүзүүндээ зүүж стилиэ улам бүр тодруулдаг болсон байх аж. Харин ороолтны хувьд газар шүргэм урт ороолт энэ жилийн трэнд. Гутлын хувьд зузаан ул бүхий пүүзнүүд трэнд хэвээр байна. Мөн Доктор Мартенс, оксфорд загварын гутлууд, мөн уулын гутлыг санагдуулам загваруудаас сонголтоо хийгээрэй.

Zindaa.mn


Энэ намрын эрчүүдийн хувцаслалт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex