Данжаадын гэрийн хорионд орсон “дэгжин” Саран

НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ГАНГАН ХҮҮХНҮҮД

Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай баатар Дамдинсүрэнгийн охин Нацагханд нарын олон арван ганган царайлаг хүүхэн хорь, гучаад оны Нийслэл хүрээг чимэглэж байжээ. Мөн Нийслэл хүрээнд Түшээт хан Насантогтохын хатан Хулан гэгч царай зүс сайхантай ганган дэгжин хатан байсан бол хошой чин ван Цогбадрахын хатан бие томтой, билэг ухаан сайтай, өнгө тунамал, үзэсгэлэн төгөлдөр, тэр чинээгээрээ эдийн дээдийг өмсөж зүүдэг нэгэн байж. Дээр нэр дурдсан хүүхнүүдээс “Уяхан” Тамжид, Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр нар буруу замаар явчихаж. Харин Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор нар гадаад дотоодод боловсрол эзэмшиж ганган хээнцэр толгойгоо эрдэмээр чимэглэсэн гавъяатай. Ингээд Нийслэл хүрээний ганган хүүхнүүдийн тухай өгүүлсү.

ДАНЖААДЫН ГЭРИЙН ХОРИОНД ОРСОН “ДЭГЖИН” САРАН

Гучаад оны үед Нийслэл хүрээнд “Дэгжин” Саран хэмээх царайлаг хүүхэн нэг хэсэг мандан бадарчээ. Ядуу айлын царайлаг охин тэрбээр эхэндээ тийм ч дэгжин байсангүй. Харин хүрээний баян хужаатэй дэр нэгтгэсэнээр олон түмнээс “Дэгжин” хэмээх алдрыг хүртэх болжээ. Түүний охин Улаанхуаран мөн л ээжийнхээ замаар орж баян хятадын гэргий болж явсан бөгөөд тэрбээр одоогоос хэдэн жилийн өмнө ээжийнхээ тухай энэхүү дурсамжжийг хүүрнэж билээ. “Миний ээж Саранг гуч, дөчөөд оны Улаанбаатарчууд андахгүй. Одоо даанч тэр үеийн хүмүүс цөөрсөн байна. Ээж маань өөрийнхөө дур хүслээр баян хятадтай дэр нэгтгэсэн хэрэг биш. Ерөөсөө л аав ээж нь амьдрахын эрхэнд түүнийг худалдчихсан юм гэдэг. Ээжийг маань үеийнхэн нь жигтэйхэн сайхан хүүхэн байсан гэж ярьдаг байлаа. Би ч ээжийнхээ сайхан явсаныг зах зухаас нь гадарлана. Урт нарийхан соруулаар тамхи татаад л, халуун ханзан дээр хэвтэж байдаг, заримдаа шанз хөгжим тоглоно. Минж ч билүү, юу ч билээ, нэг ангийн үсэн хөнжилтэй. Ажил ч хийхгүй, хэвтэж л байна. Бид хятад аавыгаа Даадаа гэж дууддаг байлаа. Ээж, Даадаа хоёр хуруувчин чинээ мөнгөн хундаганд данх шиг том алтан гүцнээс архи хийж уудаг байлаа. Манайх гуанз болон нарийн боовны мунхлагтай, хятад тогоочтой байсан. Тэр тогооч нь яг л ээжийн нөхөр гэсэн үг. Нэмнээтэй юм шиг хөвөнтэй өмд, цамцнаас салахгүй. Сайран сайран алхаатай. Харин тэр хоол хийхдээ гаргууд сайн. Даадаа ээжийг Жунгаа гэж дуудна. Жунгаа гэхэд ээж хачин дуртай. Бид нар тэгж дуудахаар нь инээд хүрээд байдаг байлаа. Жунгаа гэдэг чинь улаан хошуутай шувуу шүү дээ. Ээж маань 20 настайдаа өөрөөсөө хорин насаар ах Даадаатай суугаад намайг гаргасан. Ганган гэж жигтэйхэн. Ээж маань хуруу болгондоо шахуу алтан бөгжтэй, хачин том алтан ээмэгтэй байлаа. Хүмүүс түүний ээмгийг харчихаад “Чихтэй нь хамт хуу татаад зугтчихмаар лут ээмэгтэй юм байна. Энийгээ зүүгээд орой үдшийн цагаар ганцаараа гадагш гарав даа. Тэгвэл чи ээмэггүй болохоос гадна чихгүй болно шүү” гэж сануулдаг байж билээ. Ээж маань торгон дан дээл өмсчихөөд орон дээрээ буруу харж тамхи татаад л хэвтэж байна. Хааяа өндийгөөд нүүрээ тольдоно. Цагаан будааны бэрээсэнд их дуртай. Хятад тогоочийг бэрээс хийж өгөхөд баярласандаа түүнд шанз тоглож өгдөг байж билээ. Манай хашаанд том том улаан цэцэг ургадаг байлаа. “Та нарыг тасдах юм бол хурууг чинь тайраад нохойд хаяж өгнө шүү” гэж Даадаа айлгадаг байсан болохоор бид тийшээ зүглэх ч үгүй. Тэр нь хар тамхины ургамал байсныг бид их хожуу мэдсэн. Даадаа зун ногооны талбай эргэхээр явахдаа аймаар олон голио хувинд хийгээд авчирна. Тэгээд баахан ногоо амталж хуураад даргитал буцлаад ирэхэд нь гурилаа дөрвөлжин хэрчиж хийгээд л нөгөө арвалзсан голионуудаа цацахад нэг нэг гурил зуураад бууз шиг бөөрөнхий болчихно. Тэгээд л бид иддэг байлаа. Хачин гоё амттай. Тэр байтугай Даадаа могой жигнэж иддэг байсан. Тос нь гоожсон яг л хонины чихсэн хошного шиг зөөлхөн. “Хятад хүн ямхын богино гишэгдэлтэй, дэлхий шиг уужим сэтгэлтэй” гэж Даадаа бидэнд сургадаг байлаа. Зарим шөнө тэр ээжийг зоддог байсан. Царайлаг сайхан болохоор нь монгол эрчүүдтэй харддаг байсан биз. Ээж маань хааяа орноосоо босоод гадаа нарлахдаа наран цэцгийн самар цөмөөд л суугаад байна. Зайлуул монгол эрчүүдтэйгээ уулзахыг хүсдэг байсан биз. Даанч Даадаа түүнийг гадагш нь гаргахгүй. Ялангуяа хүрээнийхэнээс “Дэгжин” Саран гэдэг алдрыг хүртсэнээс хойш Даадаа түүнийг гэрийн хорионд оруулсан гэдэг юм. Ээж маань хэдий сайхан төрсөн ч өөрийнхөө эрхээр жаргаж чадаагүй. Хүний эрхэнд зовсоноос өөрийнхөө эрхээр жарга гэдэг үг юутай үнэн болохыг би ээжийнхээ амьдралаас гадарладаг болсон доо. Хятадууд үхэхээсээ өмнө авсаа бэлддэг гэдэг үнэн шүү. Даадаа нэг их том хүрэн авс бэлдэж билээ. Тэр нь амбаарт хэвтэж байна. Бид түүн дотор нь нуугдаж тоглодог байлаа. Даадааг нас барсаны дараа ээж шөнө зүүдлээд унтдаггүй байлаа. Орилж хашгираад л босоод ирнэ. Яасан бэ гэхээр “Даадаа чинь зүүдэнд хүрч ирээд мөнгө төгрөг, үнэт эдлэлээ нэхээд, хамаг юм түжигнүүлээд байна” гэж хэлнэ. Тэгээд ээж Даадаагаас үлдсэн хашаа байшин, эдлэн газрыг зараад тухайн үеийн Усны гудамжны Шар дэлгүүрийн ойролцоо нэг шавар байшин худалдаж авсан. Даадаа өөд болсоноор ээж маань жинхэнэ эрх чөлөөтэй болсон доо. Өдөн цагаан малгай тавьчихаад, дугуй унаад л, үйтэн хуарыг өнгө өнгөөр нь сольж өмсдөг ганган авгай үе үе ший янгуунд очно. Тэр үед ээж маань “Хайран сайхан залуу нас минь Даадаатай цуг өнгөрчээ. Би хичнээн ганган дэгжин ч хөгширч яваа болохоор утгагүй санагдаад байх юм. Энэ алтан ээмэг, бөгжнүүд залуу насыг маань орлож чадахгүй юм байна. Залуу сайхан нас маань Даадаагийн халуун ханзан дээр шал дэмий өнгөрчээ” гэж гасалдаг байлаа. “Нүгэл буян” кинон дээр “Энэ хүрээ гэдэг бүсгүй хүний гоо үзэсгэлэнг бүр ч их сордог” гэж Тоохуар авгай хэлдэг шүү дээ. Ээж маань яг л ийм болсон. Хэнээс ч сурсан юм бүү мэд, ээж маань үхэхээсээ өмнө есөн цагаан зоосоор мэргэлдэг болчихсон. Сүүлдээ ший янгуунд ч очихоо болиод халуун ханзан дээрээ хангинатал ёолоод л хэвтдэг болсон. Тэгээд нөгөө есөн цагаан зоосоороо есөн хар нүглээ цайруулна гээд орон дээрээ завилж суучихаад мэргэлдэг байж билээ. Хөөрхий, тэгээд удалгүй савны хорт хавдраар нас барсан даа. Ер нь дээхэн үед хятад хүнтэй суусан монгол хүүхнүүд амьдралынхаа төгсгөл үед зовлон үүрэх нь их байдаг байлаа. Яг л “Нүгэл буян” киноны Тоохуар авгай шиг. Би ч бас ээжийнхээ замаар орсон. Одоо үр хүүхэд ч байхгүй зовж л явна”.

Б.Ойдов


Данжаадын гэрийн хорионд орсон “дэгжин” Саран
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex