Та хоёрын болзоо илүү ч сонирхолтой байж болно!

9e8212f1a6de8416dbdec47e107af3e9

Саяхан нэг залуу намайг болзоонд урив аа . 1, 2, 3, 4 –ийн аль нэгийг нь сонго гэв. Тэд нар нь юу юм? гэсэн чинь 1) Хамт хоол идэх, 2) Хамт кино үзэх, 3) Парк, 4) Зайсан толгойгоор зугаалах гэнэ. Үнэндээ энэнээс өөр сонголт байхгүй гэж үү л гэсэн бодол төрсөн. Бас нэг найз маань надад “Эрэгтэй нь бүх зардлыг нь дааж байгаа бол тэр болзоо мөн.” гэж хэлж байсан юм. Үнэхээр болзоо гэдэг зүйл ганц л үгээр тодорхойлчихож болох ийм уйтгартай зүйл юм гэж үү?

Бие биенээ танин мэдэж, хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэхийг болзоо гэж миний хувьд боддог юм. Мэдээж харилцааны эхэн үед л дээ. Би олон зүйлийн тухай ярилцах боломж гарахаас гадна илүү хөгжилтэй байх болов уу гээд гурав дах хувилбарыг нь сонгосон.

1. Сонирхолтой газар сонго
Хамгийн гол зорилго бол бие биенээ илүү мэдэж, хамтдаа цагийг сайхан өнгөрөөх гэдгийг бодолцож хэтэрхий их чимээ шуугиангүй хэрнээ үзэсгэлэнтэй газрыг сонго. Ядаж л үзэсгэлэнтэй газар очсон хоёр хүнд ярих юм хэзээ ч мунддаггүй. “Хөөх, тэрийг хар даа, ямар гоё юм бэ?” гээд л эхэлнэ шүү дээ. Эсвэл хөгжөөнтэй, хамтдаа хийх юм олонтой газар сонго. Боулинг, дугуй, бүр болохгүй бол компьютер тоглоомын газарт ч байсан болно.
Санал болговол: Туул голын эрэг (өвөлдөө ч, зундаа ч), “Туушин” зочид буудлын 25 дахь давхарт

2. Сонирхолтой цаг сонго
Өглөө эрт 6 эсвэл 7 цагт уулзахаар тохиролц. Заавал оройн хоолны цагаар уулзана гэсэн дүрэм байхгүй шүү дээ. Тэгээд хамтдаа өглөөний цай уу. Зүгээр л та хоёрт шинэ өдрийг хамтдаа угтвал ямар байх төсөөлөл буух болно. Амралтын өдрөөр бол бүр ч янзтай. Өдөржин хамт байж хөгжилтэй зүйл хийх боломж олдож байна шүү дээ. Өмнөх өдөр нь ярилцаж байгаад болзооны өдрийн төлөвлөгөө гаргаарай. Мэдээж төлөвлөөгүй зүйлс дундуур нь хэд хэд оруулахаа мартав. Эсвэл бүх өдрийн төлөвлөгөөг түүнд даатга. Хоёулаа ярилцалгүй төлөвлөгөө зохиож ирээд нэг нэгээр нь ээлжлэн биелүүл.
Санал болговол: 6:45,үдээс өмнөх 11:11, өнөөдөр оройны яг нар жаргах цагт (Дорнын зурхайн дээр өдөр өдрийнх нь бичээстэй байдаг)…

3. Сонирхолтой зурагнууд дар
Өдөржин хоол идэлгүй яваад муурч унатлаа өлссөн царайг нь эсвэл сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ байх үед нь хөгжилтэй зургийг нь гэнэт авч, угаалгаад өөрт нь өг. Дараа нь сайхан дурсамж үлдэнэ шүү дээ. Бас дээрээс нь тэр түүнийг харах болгондоо шууд л инээх болно. Алхам тутамдаа сайхан дурсамж үлдээж явбал энэ амьдрал хичнээн баялаг, сайхан.
Санал болговол: Алхаж явахад нь араас нь, эсвэл ичээд шилэн хүзүүгээ маажиж байхад нь гялс авчих. Хамтдаа цанаар гулгаж байхдаа инстаграм бичлэг хий, хоол идэж байгааг нь нууцаар бичиж ав.

4. Бяцхан асуулт, хариултын тэмцээн зохио
Миний одоо болзож байгаа залуу надаас хоёуулахнаа хамт салхинд гарах уу гэж асуусан. Би мэдээж тэгье л гэсэн. Кино, зайсан толгойн тухай яриагүйд нь би хичнээн их баярласан гээч. Энэ долоо хоногийн сүүлээр гээд төлөвлөчихсөн байгаа. Бид хоёр бие биенээ мэддэг болоод хэдэн сар болчихсон, харин болзож эхлээд хагас сар л болж байна. Тийм болохоор өөрсдийнхөө тухай түүнээс асуух ( таалгах ) таван асуулт, бас өөрийнх нь тухай мэдэхийг хүсч байгаа таван асуулттай “Үл мэдэх цэцэгхэн хотхонд” гэдэг тэмцээн зохионо. Бие биенийхээ талаар мэдэхгүй байгаа асуулт бүртээ шийтгүүлж ямар ч эсэргүүцэлгүйгээр цасан бөмбөг цацуулна. Миний асуулт бүр энгийн, бас цаагуураа хөөрхөн шалгасан шинжтэй байх болно. Тэсэн ядан хүлээж байна шүү.
Санал болговол: Эмэгтэй хүний юунд хамгийн түрүүнд дүгнэлт өгдөг вэ? Би өчигдөр мессежээр“сайхан амраарай” гэхийнхээ өмнө ямар үг бичсэн бэ? Чиний хамгийн удаан сонссон дуу?

5. Сонирхолтой, гайхширмаар зүйл хий
Эхний хэдэн болзоон дээр “Арай эрт байна” гээд уруулаараа нэг ч шүргэлцээгүй гэдгийг чинь мэдэж байна аа. Харин энэ удаад гэртээ орохынхоо өмнө хацар дээр нь зөөлөн үнсээрэй. Ингээд л чи түүний нэг өдрийг нь бүтээгээд өгчихлөө. “Singing in the rain” киноны Дон Кэйтиг гэрт нь оруулж өгчихөөд буцахдаа бороонд бүжиглэн дуулдаг шиг аз жаргалтайгаа гайхсаар харих болно. Үүнээс өөр, түүний чамайг огтхон ч хийнэ гэж бодоогүй зүйлсийг хийгээрэй.
Санал болговол: Хүрэмнийх нь халаасанд дуртай юмыг нь хийх, болзоон дээрээ түүнд дуулж үзүүлэх/өөр ямар нэг нууц авъяасаа харуулах боломжийг ашиглах, “Баярлалаа” гэж бичээд түүний фейсбүк нэрийг tag-лах.

Ийм их хичээл зүтгэлийг чиний төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй залууд зориулах нь хайран. Тиймээс чамайг баярлуулахаар хэрэндээ л хичээж байгаа, гэхдээ нэг л эвээ олохгүй байгаа аятайхан залууг зоригжуулахад ашиглах юм шүү. Бас чи үүнийг хийснээрээ өөрөө ч цагаа харамсахааргүй өнгөрүүлэх болно гэдгийг санаарай.


Та хоёрын болзоо илүү ч сонирхолтой байж болно!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Rosalind Огноо: 21 June 2020 Reply

Hey! I know this is kinda off topic however I’d figured I’d ask.
Would you be interested in exchanging links or maybe
guest writing a blog post or vice-versa? My site covers a lot of the
same subjects as yours and I feel we could greatly benefit from each
other. If you’re interested feel free to shoot me an e-mail.
I look forward to hearing from you! Terrific blog by the way!

Check out my site: come g

Нэр: Eleanore Огноо: 27 June 2020 Reply

I loved as much as you will receive carried out right
here. The sketch is attractive, your authored subject matter stylish.

nonetheless, you command get bought an nervousness over that you wish
be delivering the following. unwell unquestionably come more
formerly again as exactly the same nearly a lot often inside case you shield this hike.

Here is my web page – cbd oil (ecoups.net)

Нэр: Fabian Огноо: 22 July 2020 Reply

I don’t even know how I ended up here, but I thought this post was good.
I don’t know who you are but definitely you’re going to a famous blogger
if you are not already ;) Cheers!

my page :: hosting services

Нэр: Caleb Огноо: 26 July 2020 Reply

Hello! I just wanted to ask if you ever have any issues with
hackers? My last blog (wordpress) was hacked and I ended up losing a few months of hard work due to no back up.

Do you have any solutions to prevent hackers?

my web blog; web hosting service

Нэр: Jorge Огноо: 7 August 2020 Reply

Pretty! This was a really wonderful post. Thanks
for providing this information.

Here is my blog post … web hosting reviews

Нэр: Vanessa Огноо: 8 August 2020 Reply

Thank you for the auspicious writeup. It if truth be told used to be a entertainment
account it. Glance complex to more brought agreeable from you!
By the way, how can we be in contact?

Here is my web site :: best web hosting sites

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.