Дуртай ажлаа хэрхэн олох вэ?

12565460_940201922693526_1140917351384149238_n

Чи хийж байгаа ажилдаа дуртай юу? Өдөр бүр, илүү ихээр хийж өөрийгөө улам чадваржуулах сэдэл төрж догдолдог уу? Шинэ мэдлэгээс гадна ухаарал олж авч чаддаг уу? Өдөр бүр эртлэн босохдоо ажлын шинэ өдрийг талархан угтдаг уу?

Үгүй гэж үү? Тэгвэл чи ямар ажил хийвэл түүндээ дуртай байх юм бэ? Хараахан олоогүй эсвэл үнэхээр юу гэдгийг нь мэдэхгүй тээнэгэлзэж байгаа бол туслахыг хүссэндээ ийм олон зүйлийг шалгаасан хэрэг л дээ. Үргэлжлүүлэхийн өмнө нэг зүйл хэлье. Мөнгөний тухай бодлоо түр зуур толгойноосоо авч хаяарай. Мөнгө хэдий чухал ч аз жаргалыг чинь бүрдүүлэх бүх зүйл биш.

1. Сонирхолдоо анхаарлаа хандуул
Энэ бол мэдээж хамгийн чухал хүчин зүйл. Юуг чи бүхнийг умартан, бие сэтгэлээрээ дотор нь орж хийдэг вэ? Загварын сэтгүүл үзэж суудаг, high – fashion зургууд цуглуулдаг, оюун ухааны тоглоомонд ухаангүй орчихдог, хүмүүсийн сайн мэдэхгүй дуунуудыг хайж сонсоод сэтгэгдлээ бичдэг, үзэж харсан зүйлсээсээ сэдэвлээд зохиол бичдэг, хийхгүй байсан ч ялгаагүй бүх ажлаа дэвтэр дээрээ ярайтал нь эмхэлж тэмдэглэдэг чинь ч тооцогдоно. Ер нь юу ч байж болно. Чиний сэтгэлийг тэгтлээ татаж байгаа бүх зүйлд ижил төстэй шинж чанар байж л таарна. Гол нь тухайн зүйлийн чухам юу нь чамд сайхан санагдаж байгааг олж харах нь л чухал.

2. Одоогийн ажлын чинь тухайд
Цоо шинэ ажил хайхаасаа өмнө одоогийн ажлынхаа яг юунд дургүй байгаагаа бодоод үз. Чи ажилдаа дуртай боловч дээд албан тушаалтныхаа дээрэнгүй харьцаанд, ажилчдынх нь сэтгэлгүй, соёлгүй байдалд эсвэл бохир ажиллах орчноос нь гэх мэт гадны хүчин зүйлээс л болоод сольё гэж бодсон бол тухайн салбарынхаа өөр байгууллагад орчихож болно. Хэчнээн сайхан хамт олонтой, сайн цалинтай, дарамтгүй орчинд ажилладаг байсан ч хийж байгаа зүйлдээ л улам дургүй хүрч байвал цоо шинэ зүйл эхлэх цаг нь болжээ гэсэн үг.

3. Карьерийн үнэлгээний тест бөглө
Хэдэн төрлийн тест бөглөөд ямар ажил чамд тохирохыг гаргадаг вэбсайтууд байдаг. Жишээлбэл http://careerpath.com , http://www.careerexplorer.net зэргийг туршаад үзээрэй. Эдгээр нь чамд ямар ажил тохирох, ямар ажилд дуртай байж магадгүйг харуулж өгнө. Тестийг бөглөх явцдаа судалгаа хийх, асуудал шийдвэрлэх, хүмүүстэй харилцах, багшлах, багийг удирдах, худалдаа хийх нь чиний сонирхол болон хувь хүний онцлогт чинь тохирч байгаа эсэх чинь харагдах болно.

4. Цоо шинэ дамжаа, дугуйланд хамрагд
Аливаа зүйлийг хийж үзээгүй, зах зухаас нь хийж үзсэн ч бүрэн дуусгаж үзээгүй бол үүнд дургүй, үүнд дуртай гэж тодорхойлоход хэцүү. Заримдаа хэзээ ч хийхгүй гэж бодож байсан зүйлдээ дурлах тохиолдол ч байдаг юм шүү. Тийм учраас хүсэл тэмүүллээ олтлоо юуг ч хийгээд л үз.

5. Сайн дурын ажилд оролц
Гадаадын их сургуулийн тэтгэлгийн анкет дээр яагаад сайн дурын, нийгмийн ажилд оролцдог эсэх тухай асуусан байдгийг мэдэх үү? Клубт элсэх, сайн үйлс хийх, ядаж л фейсбүүкт гишүүнээр байдаг групп болгондоо идэвхтэй байх зэрэг нь чамд үргэлж сайхан мэдрэмжийг үлдээж, амьдралын чинь талбарыг олшруулж өөрийгөө олоход тусалдаг. Сайн дурын ажил нь нь “хийхгүй зүйл гэж байхгүй” гэдэгтэй агаар нэг учраас өөрийнхөө нуугдмал авъяасаа нээн илрүүлэх боломжтой гэсэн үг юм.

“Би ажилдаа дуртай. Бүр тэмүүлээд л ирдэг шүү” гэж нэгэн уншигч манай дээр сэтгэгдэл үлдээсэн байсан. Ямар ч гадаад нөхцөл байдал нөлөөлөхгүйгээр, хийх тусам л түүнийг бүтээлцэж байгаадаа өөрийгөө азтайд тооцох, нэг зорилгыг биелүүлсэн ч дараагийн зорилго шууд урган гарах ажлыг олохын тулд өөрийнхөө одоо байгаа нөөц бололцоог олон талаар ашиглаад үзээрэй. Бас сонирхол татагдаж байгаа болгоныхоо үзүүрээс атгаад орхилгүй, цааш нь лавшруулж судлаарай. Нэг л мэдэхэд чи шөнийн гурван цагт ганц л зүйлээ төгс болгохын төлөө жаргалтайгаар “донтож” байгаа өөрийгөө хараад гайхах болно.


Дуртай ажлаа хэрхэн олох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex