“Хатагтай ааш”-аа гаргах 9 үе

2ca57378b83639a9efcfe51bec519e57

Ихэмсэг зан, хямсгар байдал хоёрыг ялгаж салгах хэрэгтэй гэдэг. Харилцах хүмүүс, очдог газар, хэсдэг дэлгүүрийнхээ тоог хязгаарлалаж, дотор нь зэрэглэл тогтоосноороо ихэмсэг болно гэвэл өрөөсгөл. Хямсгар эмэгтэй ихэвчлэн гаргаж байгаа аашаараа байгаа газрынхаа дотно дулаан уур амьсгалыг эвддэг учраас хүндлэлээс илүү жийрхэл түүнд очдог.

Харин хүн бүртэй ижил тэгш харилцаж, дотны хүмүүстээ хайраа мэдрүүлж, сонирхолтой зүйлсэд нээлттэй ханддаг ч, байгаа байдлаараа юуг таалдаггүй гэдгээ шуудхан харуулдаг, цагаа үнэ цэнэтэйд тооцдог бүсгүй бол ихэмсэг, бардам бүсгүй юм. Харин тэр бүсгүй хэзээ, хаана эмэгтэй хүний ихэмсэг, бардам, бие даасан зангаа гаргах ёстой вэ гэвэл…

1. Олон нийтийн газар
Гадуур явахад чамайг хамгийн түрүүнд дүгнэх зүйл бол үзэмж төрх. Танихгүй хүмүүстэй хамт байхдаа өөрийгөө “ихэмсэг” дээр нь тавиарай. Байхгүй дүрээ бий болгох гэж хичээхийг хэлээгүй юм шүү. Харин чиний дотор угаасаа байдаг “хатагтай чанар”-ыг л энэ үед ил гаргаарай. Сайхан алхаатай бүсгүй бусдад ч, өөртөө ч таатай сэтгэгдэл үлдээдэг.

2. Орон дотроо
Орон дотроо гаргах чиний ихэмсэг зан бол бусдаас арай өөр. Юу хийхээ мэдэж, үе үе байдлыг гартаа авч байгаагаараа. Өөрийгөө ямар харагдаж байгаа, яачих бол гэж битгий бод. Зүгээр л хүссэнээ хий. Хувцастай үедээ үргэлж өөртөө итгэлтэй байдаг хэрнээ, нүцгэн байхдаа тайван бус, бухимдангуй болчихдог бүсгүй байж болохгүй. Аль ч үед ямар сайхан бүсгүй гэдгээ үргэлж сана.

3. Хамтран ажиллагсадтайгаа чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ
Ажлын цагаар бүгд ажлаа хийгээд бие биенээ анхаарахгүй. Харин чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэх үед биеэ авч яваа байдлаар нь тухайн бүсгүйд хувь хүнийх нь үүднээс маш их дүгнэлт өгдөг. Орчин нөхцөлтэйгөө дасан зохицож, дулаахнаар инээмсэглэсэн хэвээрээ байхдаа л өөрийгөө чухал хүн гэдгийг харуулах чадвар чамд маш их хэрэг болно. Харин үүнийг хийхийн тулд зүгээр л өөрийгөө болон бусдыг ижил хэмжээнд хүндэлдэг байхад хангалттай.

4. “Ихмэдэх”-үүдийн дэргэд
Муухайгаар хэлбэл мэдэмхийрдэг хүмүүсийн дэргэд ихэнх бүсгүй маань ь дуугүй л өнгөрөхийг илүүд үздэг. Өөрийнхөө мэдэж байгааг итгэлтэйгээр хэлж, буруу зүйл ярьж байгаа хүний эсрэг зогсох нь тэр хүнийг эвгүй байдалд оруулж байгаа хэрэг огт биш. Харин ч цаашдаа олон хүнд буруу ойлголт төрүүлэхээс нь “багахан” сэргийлэх бас тухайн үедээ дуугүй өнгөрчихөөд дараа нь өөр хүнд тэр тухай ярьж “хов зөөсөн” болохоос сэргийлнэ. Хамгийн гол нь чи өөртөө итгэлтэй, мэдлэгтэй бүсгүй гэдгээ харуулах боломж юм.

5. Шөнийн клубт
Биеэ хөгжимд даатгах, хэнийг ч дуурайгаагүй уян налархай хөдөлгөөн, хурц хэрнээ талимаарсан гүн харц, бас юунаас ч хамаараагүй эрх чөлөөт байдал чамайг чимэх болно. Тэнд байгаа залуус харцаа тогтоохгүй байхын аргагүй өөртөө итгэх итгэлээ цацруулаарай. Гэхдээ хүн бүхэн зориглож ойртож чадахааргүйгээр өөрийн гэсэн орон зайг үүсгэ.

6. Болзооны үеэр
Саяхан танилцсан залуу чинь чамд хичнээн их таалагдаж байсан ч өөртөө итгэлтэй, ихэмсэг байдлаа битгий алдаарай. Хэнд ч таалагдах гэж хичээлгүй зүйгээр л тайван, ихэмсэг өөрийнхөөрөө байх сонгодог үе.

7. Ганцаараа байхдаа
Өөрөө өөртэйгөө ямар ч зүйлийг хамт хийж болно. Өөрийгөө сайхан сэтгэлт энэрэнгүйгээрээ бусдад гайхагдсан хатан хаан бөгөөд ард иргэдийнхээ хүндэтгэлийг хүлээж байна гэж төсөөл. Тэд чамайг бишрэнгүй, хүндлэнгүй харцаар харж, бяцхан охид том болоод яг л чам шиг болохыг хүсч байгаагаар ургуулан бод. Энэ нь хожмын хүндлэлийг хүлээхдээ одооноос бэлтгэж байгаа хэрэг юм шүү дээ. Бэлтгэлтэй хүнд л тэр зүйл нь ирдэг юм.

8. Чамайг магтах үед
Магтаал хүлээж авч сурна гэдэг нэг төрлийн соёл. Хэн нэгний хэлсэн магтаалыг үгүйсгэх нь төдий чинээгээр өөрийгөө үнэлэхгүй байгаагаа илэрхийлж байгаа хэрэг юм. Өөрийнхөө чадвар, үнэ цэнийг мэддэг эмэгтэй ийм үеийг алдалгүй ихэмсэг зангаа харуулж эелдгээр талархдаг.

9. Үзэгчдийн өмнө гарахдаа
Хамгийн их сандарч, тэвдсэн үедээ, хамгийн том сорилтын өмнө өөртөө итгэлтэй ихэмсэг байгаарай. Мэдэхгүй ч гэсэн мэддэг юм шиг биеэ авч яв. Мэдэхгүй гэдгээ заавал хэлэх шаардлага гарвал эвтэйхнээр “Би энэ талаар судлаад хэлье” гэх мэтээр хариулж болно.


“Хатагтай ааш”-аа гаргах 9 үе
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex