Монгол эмэгтэй Жонни Депптэй хамт “Waiting for the Barbarians” киноны гол дүрд тогложээ

10cd403e58b45c348fa29a6d1300dccba

Б.Ганчимэг хэмээх энэ бүсгүйг та хаа нэгтээ харж байсан юм шиг санагдаж байна уу? Тэгсэн байхаас ч аргагүй юм. Учир нь тэр Холливудын маш алдартай кинонд дүр бүтээж байсан билээ. Тэдгээр киноноос дурдвал “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders” зэрэг кинонууд багтана. Монгол улсаас тодрон гарч буй жүжигчдийн тэргүүн эгнээнд энэ бүсгүй зүй ёсоор багтах юм.

Тэр Их Британид Gana Bayarsaikhan гэх нэрээрээ хэдийн алдарт гараад байгаа бөгөөд загварын ертөнцөд хүртэл өөрийн өвөрмөц орон зайг бий болгож чаджээ.

GQ, Ashish, Gucci зэрэг алдартай брэндүүдийн загварын шоунд оролцож, олон ч сэтгүүлд зургаа даруулсан байна. Түүний инсраграм хаяг: Gana Bayarsaikhan

Саяхан болж өнгөрсөн Венецийн кино наадмын үеэр түүний тухай мэдээлэл бүр ч их гарч ирсэн юм. Учир нь тэр жүжигчин Жонни Депптэй хамтран “Waiting for the Barbarians” гэх кинонд тоглож, ийнхүү Венецийн  76 дахь удаагийн кино наадмын арга хэмжээнд оролцжээ.

Киноныхоо тухай хэвлэлийн бага хуралд оролцох үедээ Б.Ганчимэг:

Анх энэ кинонд тоглохоор болж, номыг нь уншиж байхад миний дүр бол асар их шархалсан хохирогч нэгэн байсан. Тийм ч учраас бүр өөрийн дүрийг бүх талаас нь маш сайн мэдэрч, судлахыг оролдсон. Судлах явцад юуг олж мэдсэн бэ гэхээр тэр эмэгтэй маш хүчирхэг, бас түүний зүрх сэтгэл нь нугаршгүй байсан юм. Тиймээс би ном уншихдаа олж мэдсэн тэр зүйлээ өөрийн дүрийг бүтээхдээ ашигласан” хэмээн өөрийн дүрийн тухай ярьсан байна.

Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) романаас сэдэвлэсэн шинэ киноны гол дүрд Жонни Депп өөрөө тоглоод зогсохгүй продюсероор ажилласан юм. Тус кинонд бид Ганчимэгээс гадна өөр монгол жүжигчдийг ч мөн харах боломжтой юм.

“Waiting for the Barbarians” киноны гол дүрүүд танд гарцаагүй таалагдана. Учир нь Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс гэх чансаатай жүжигчид тоглосон.

Хэрэв хэзээ нээлтээ хийх бол хэмээн гайхаж байгаа бол уг кино сая есдүгээр сарын 6-нд Венецийн кино наадам дээр нээлтээ дөнгөж хийсэн. Бас трейлер огт цацагдаагүй байгаа. Тиймээс киноны маш богино хэсгийг та бүхэн эндээс сонирхоод үзээрэй. Энэ бол найруулагч Сиро Геррагийн англи хэл дээрх анхны кино юм. Бид бусад мэдээллийг та бүхэнд тухай бүрт нь хүргэх болно.

Б.Ганчимэг Венецийн кино наадмын үеэр:

https://www.ub.life


Монгол эмэгтэй Жонни Депптэй хамт “Waiting for the Barbarians” киноны гол дүрд тогложээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex