Өглөө бүр үзэсгэлэн гоогоо сэрээцгээе!

3cb4f7a72c5fc064738fcb46776684bf

Босох цаг болсон шүү, хонгор минь! Өглөө бүр гоо сайхандаа анхаарахад заавал эртэч хүн байх шаардлагагүй. Эдгээрийг өглөөний дэглэмдээ оруулаад л, бүхэл өдөржин үр дүнг нь амсаарай.

Антиоксидант ийлдэс хэрэглэ. Витамин C, E гэх мэт антиоксидантууд нь чиний арьсыг нарны хэт ягаан туяа, агаарын бохирдол болон өдөр тутмын стрессээс үүдэлтэй, хөгшрөлтийг бий болгогч чөлөөт радикалууд үүсэхээс хамгаална. Мөн энэ нь чиний нарны хамгаалалтын тос, SPF-ийн үйлчилгээг сайжруулж, арьсанд чинь анзаарагдахуйц туяаг нэмнэ. Ийлдэсийг нүүрээ цэвэрлэсний дараа, чийгшүүлэгч тосоо тавихаасаа өмнө түрхээрэй.

Уураглаг хүнс хэрэглэ. Жижиг нарийн боов, жимсээ өндөг эсвэл тарагаар соль. Өглөөдөө уургийн агууламж өндөртэй хүнс хэрэглэх нь хүнд цатгалан мэдрэмжийг удаан төрүүлж, бусад цагт хэтрүүлж идэхээс сэргийлдэг.

Нөгөө л нэг нарны тос… Үүлэрхэг өдөрт ч нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй гэдгээ мэднэ, тийм үү? Гэхдээ энгэсэгний чинь SPF дангаараа нарны хорт туяанаас хамгаалж хүчрэхгүй ч байж мэднэ. Тийм ээ, зөвхөн нүүрний чинь арьсанд нэг 5 грамм нарны хамгаалалт хэрэгтэй. Гэхдээ нэгэнт энгэсгээ тийм зузаан түрхэж болохгүйгээс хойш, суурь тосоо SPF-тэйг сонгохыг эрмэлзээрэй. Мөн уруул, хүзүү, гарын ар, зовхины хэсгээ ч бас бүү март. Тэдэнд ч бас залуу харагдахад нь нарны хамгаалалт хэрэгтэй.

Аяга дүүрэн ус уух. Чийгийн дутагдал нь чамайг сульдаахаас гадна, арьсны чинь харагдах үзэмжийг бусниулж орхидог. Бүтэн шөнө амарсны дараа чиний биед шингэн ихээр дутагдаж байдаг учраас өдрийг бүтэн аяга усаар эхлүүлэхэд буруудахгүй.

Биеэ хөдөлгө. Өглөө дасгал хийдэг хүн шөнөдөө нойроо сайн авдаг. Харин нойр сайтай бүсгүй үргэлж золбоолог харагддаг. Өдөр бүрийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, өглөөний дасгалд зай гаргаарай. Гимнастикийн үндсэн хөдөлгөөнүүд, ганц нэг сунгалтын дасгал, хэдэн ширхэг суниалт байхад л эхний ээлжинд хангалттай.

Цитрусын үнэртэй сүрчиг цац. Цитрусын үнэртэй биеийн тос, лосьон, сүрчиг цацах нь өдрийг өндөр хурдтайгаар эхлүүлэхэд тусална. Нимбэгний хүчиллэг, час хийсэн үнэр мэдрэлийг сэрээж, дархлааг сайжруулж, стрессийг багасгадаг.

Нүүрэндээ ус цац. Цэвэр усыг цацлагатай саванд хийж, хөргөгчиндөө хонуулж байгаад өглөөдөө цацаж байгаарай. Хүйтэн цацлага нь өглөөний хавдар, бүлцийлтийг бууруулахаас гадна арьсыг үл ялиг цочроож, сэргээдэг.

Ногоон цай уу. Өглөөдөө каффейний хэрэгцээ их байдаг бол ногоон цай хамгийн зөв сонголт. Ногоон цайнд флавонойд хэмээх антиоксидант байдаг бөгөөд энэ нь эсийн гэмтлийг багасгаж, зарим нэг хавдрын эрсдлийг бууруулдаг.


Өглөө бүр үзэсгэлэн гоогоо сэрээцгээе!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex