Гэрлэлт зөвхөн чиний сайн сайхны төлөө зүйл биш

c06fef16f271bc83b9b4c04ca71abe78

Хуримаа хийгээд жил хагасын дараа би гэрлэлт надад зориулсан зүйл биш гэдгийг ойлгосон юм. Яаран дүгнэлт хийхээсээ өмнө миний бичсэнийг үргэлжлүүлээд уншаарай.

Би эхнэртэйгээ 15 настай байхдаа буюу ахлах сургуульдаа танилцаж байлаа. Зөвхөн найзуудын харилцаанаас илүүг хүссэн тэр нэгэн жилийг хүртэл 10 гаруй жил бид хамгийн сайн найзууд байв. Харин дараа нь би түүндээ ухаангүй дурласнаа ойлгосон юм. Гайхалтай сайхан цаг мөчүүд байсан шүү.

Гэсэн хэдий ч хамгийн сайн найздаа дурласан хүний хувьд гэрлэлтийн талаарх айдас намайг зовоох болов. Бидний гэрлэх мөч ойртох тусам айдас минь нэмэгдэж байлаа. Би бэлэн гэж үү? Би зөв сонголт хийсэн үү? Тэр надад тохирох хүн мөн үү? Тэр намайг жаргалтай байлгаж чадах уу? Энэ мэт түмэн асуулт миний толгойд эргэлдсээр.

Азаар тэр нэгэн орой би энэ тухай бодлоо аавтайгаа хуваалцлаа.

Аав минь надад тэр даруйд өөрийн бодлоо хэлсэн юм. Бүхнийг ойлгосон нүдээр намайг харж, зөөлөн инээмсэглээд “Хүү минь, чи энэ удаад үнэхээр амиа бодож байна. Тиймээс шуудхан хэлэхэд гэрлэлт чамд зориулагдаагүй. Чи өөрийгөө аз жаргалтай болгох гэж биш, хэн нэгнийг аз жаргалтай амьдруулахын тулд гэрлэх ёстой. Тэрнээс ч илүүтэйгээр зөвхөн чи гэрлэж байгаа юм биш, харин хоёр гэр бүл нэгдэн хуримлаж байна. Гэхдээ энэ бол чиний аав ээж, түүний аав ээж нэгдэж байгаа мэтийн зүйл огтоос биш. Харин чи, чиний хайртай бүсгүй, ирээдүйн хүүхдүүд чинь хуримлаж байна. Чиний гэр бүл энэ хуримаас мэндлэн бий болж байна гэсэн үг. Чи тэднийгээ хэн болгон өсгөмөөр байна? Чи тэднийг хэнээс үлгэр дуурайлал аваасай гэж хүсч байна? гэдгийг сайн бод. Гэрлэлт зөвхөн чамд зориулагдаагүй. Гэрлэлт чиний хайртай хүний төлөө байх ёстой.”

Энэ бүхнийг сонсох яг тэр мөчид би зөв хүнээ олсноо ойлгосон юм. Тийм ээ, тэр бол миний хамгийн сайн найз. Би түүнийг аз жаргалтай байлгахыг хүсч байна. Би түүний инээмсэглэлийг өдөр бүр харахыг хүсч байна. Би түүнийг хайраар дутаахгүй амьдруулахыг хүсч байна. Би түүнтэйгээ адилхан бяцхан охинтой болохыг хүсч байна. Мөн би түүнийхээ гэр бүлийн нэг хэсэг болохыг, түүнийхээ ирээдүйн төлөвлөгөөнд өөрийгөө байлгахыг хүсч байна. Үеэлтэй минь гадаа тоглож байгааг цонхоор хараад би түүнтэйгээ өөрийн гэр бүлээ бүтээн босгоыг юу юунаас илүү хүсч байгаагаа ойлгосон юм даа.

Тийм ээ, жинхэнэ гэрлэлт хэзээ ч зөвхөн чамд зориулагдсан байдаггүй. Харин чиний хайртай хүн, түүний инээмсэглэл, итгэл найдвар, мөрөөдөлд зориулагдсан байдаг. Амиа хичээх үзэл “Надад энэ гэрлэлтээс юу ирэх юм бэ?” гэж асуухад хайр өөдөөс нь “Чамд би юу өгч чадах вэ?” гэж хариулах болно. Хоёр хүний бие биеэ жаргалтай болгох чин хүслээс жаргалтай гэр бүл ургадаг.

Тийм ээ, би үнэхээр амиа бодсон, аймхай хүн байж. Ийм хувиа хичээсэн намайг тэр минь дуусашгүй их хайраар харамгүй хайрласан. Бүх эргэлзээг минь тайлж, сэтгэл зүрхийг минь нэг мөсөн эзэмдсэн юм даа. Тэр минь өөрийн гэсэн бүхнээрээ намайг хайрлаж байхад би зөвхөн өөрийгөө л хайрлаж явснаа ухаарсан юм. Энэ аймшигт, бодит үнэн намайг нулимс дуслуулахад хүргэж, түүнийхээ төлөө маш их хичээнэ гэдгээ өөртөө амлалаа.

Үүнийг уншиж буй, гэрлэсэн, гэрлээгүй, хайртай хүнтэй, ганц бие, сүй тавьсан, тавиагүй бүх хүнийг би гэрлэлт гэдэг зүйл хэзээ ч зөвхөн чиний аз жаргалын төлөө байдаггүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Хэрвээ чи зөвхөн өөрийн аз жаргалаа л бодож байвал магадгүй чи жинхэнэ хайраа олоогүй бололтой. Хайр бол чиний хайртай хүний л инээмсэглэл, аз жаргалын төлөө байдаг юм.

Нэмж хэлэхэд чи тэр хүнийг хэр их хайрлана төдий чинээ их хайрыг амтлах болно. Зөвхөн хайртаас чинь гадна түүний гэр бүл, найз нөхөд бүгд энэ бүхний төлөө чамайг хайрлана.

Хайр бол бусдад зориулсан чин сэтгэл.


Гэрлэлт зөвхөн чиний сайн сайхны төлөө зүйл биш
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex