Ану: Бал сараа Европын орнуудаар усан онгоцоор аялж өнгөрөөнө

1_ujRHn5p

Өнгөрсөн даваа гарагт дуучин Ану буюу Ч.Уранхолбоо, Б.Түвшинбаяр нар таван охиноороо гэрчлүүлэн, хуримын ёслолоо хийсэн нь өнөөдрийг хүртэл олны дунд яригдсаар байна. Түүнтэй хуримынх нь сонин сайхнаас ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танай гэр бүлд баяр хүргэе. Хуримын зар тарснаас хэдхэн хоногийн дараа өндөр зохион байгуулалттай, чамбай хурим хийлээ. Зохион байгуулагчдын талаар сонирхмоор байна?

-Бид хуримаа хийхээр шийдсэнээсээ хойш маш богино хугацаанд олон ажил амжууллаа. Гэхдээ өөрсдөө дангаараа зүтгэсэн бол яагаад ч амжихгүй нь тодорхой байсан. Тиймээс богино хугацаанд зөв менежменттэй ажилладаг MCP компанид хандсан юм. Бид тус тусын ажлаа өдөр нь амжуулаад орой нь цуглаж хуралддаг байсан. Хуримын өнгө төрх, үйл ажиллагааг бүхэлд нь “Эх дэлхийгээ хайрлая” гэсэн агуулгаар зохион байгуулсан. Тиймээс тиффани ногоон өнгөөр хуримын бялуу, бэрийн цэцэг, бусад чимэглэл, зангилаа гээд бүх зүйлийг шийдсэн. Бид өдөрт 3-4 цаг унтаж, бусад цагт нь ажлуудаа амжуулсан. Өдөр бүр төлөвлөсөн ажлуудынхаа хажуугаар хуримын бэлтгэлээ базааж байлаа. Бид хоёроос гадна аав ээж, найз нөхөд, Buzy mom влогийн хамт олон гээд маш олон хүний сэтгэл зүтгэл, гар бие оролцсон. Өнөөдөр нэг хийчихээд сарын дараа ч юм уу, илүү сайжруулаад дахин хийх боломжгүй шүү дээ. Тиймээс маш сайн бэлтгэх хэрэгтэй байсан. Зохион байгуулагч маань энэ үүргээ нэр төртэй гүйцэтгэж өгсөнд маш их баярлаж байна.

-Хуримын цомгийн зургаа хэзээ авахуулав. Хаана зураг авалтаа хийсэн бэ?

-EXA агентлагаар хуримын зургаа авахуулж, видео цомгоо хийлгэсэн. Хэдийгээр бид завгүй ажилтай ч Филиппин явж цомгоо хийлгэсэн юм. Тэнд нар үүрийн таван цагт мандаж, 17 цагт жаргадаг. Энэ хугацаанд зургаа авахуулах гэж их ачаалалтай явж ирсэн. Надаас илүү хань минь хичээл зүтгэл гаргаж, хуримын цомгоо сайхан хийлгэсэн. Өнөөдрөөс (баасан гарагаас) эхэлж хуримын видео маань цацагдана.

-Сюрприз ихтэй сайхан хурим болсон гэж хүмүүс ам сайтай байна. Та өөрөө нөхөртөө зориулж дуулсан гэх мэт сонирхуулах зүйл ихтэй байсан бололтой?

-Үнэхээр олон сюрприз барьсан. Гэр бүлийн найз дуучин П.Баярцэнгэл маань бидний анхны бүжгийн дуу болгож For you гэж сайхан дууг зориуллаа. Зууны манлай дуучин, гавьяат Б.Сарантуяа эгч аз жаргалын бэлгэдэлтэй үнэхээр сайхан үг хэлж, ая дуугаа өргөсөн. Миний хувьд нөхөртөө зориулж “Гала” хамтлагийн “Хөвгүүн” дууг шинээр бичүүлж, “Аймар продакшн”-ы залуустай бүжиглэж дуулж өгч сюрприз барьсан. Учир нь миний хань намайг анх энэ дуугаа дуулж байхад харж дурласан учраас бидний хувьд нандин мөч минь байлаа. Бид үргэлж хамтдаа бэлтгэл ажлаа хийж байсан ч дундуур нь “бултаж”, нууцаар очиж хоолойгоо бичүүлсэн. Маш богино хугацаанд, бүр 5-10 минутад тасалж бичүүлсээр бэлгээ бэлдсэн л дээ. Үүнд New star продакшны С.Гантөр, Л.Мандах нар их тусалсан.

-Нөхөр чинь харин танд ямар бэлэг барьсан бэ?

-Миний энэ аз жаргалтай амьдрал, таван сайхан гүнж, үргэлж намайг дэмждэг түшиг тулгуур, насны хань минь байна гэдэг өөрөө маш том бэлэг. Яг хуримын үеэр надад шилэн хоргонд хийсэн мөнхүүлсэн сарнай бэлэглэсэн.

-Хуримын даашинз үнэхээр тансаг харагдаж Байна лээ. Хаана захиалсан Бэ?

-Хуримын даашинзаа Precious fashion house хувцас загварын салоноор хийлгэсэн. Дэлхийн болон олон улсын миссийн тэмцээнд явсан гоо бүсгүйчүүдийн даашинзыг урладгаар нь мэдэх байх. 4-5 дизайнер бүтэн сарын турш сууж хийсэн. Хээ угалз нэг бүрийг нь гараар урлаж бүтээсэн. Даашинзаа би өөртөө хадгалж үлдээд, том охиноо хуримаа хийхэд нь бэлэглэнэ.

-Хэдэн хувцас сольсон бэ. Үс засалт, загварыг хэн хариуцсан бэ?

-”Монгол костюмс”-ийн дизайнер Кадрын загвараар даашинзуудаа хийлгэсэн. Нийт таван даашинз сольж өмссөн. Дизайнер Кадр хувцас болгоноо өргөн агууламжтайгаар урладаг. Миний “Алдарт эх”-ийн одон гардахдаа өмссөн дээлийг “Байгаль эх” гэж нэрлэдэг. Энэ удаад мөн “Хөөрхөн дэлхий” нэртэй номин ногоон даашинзаар нь гоёлоо. “Галагийн Ану” нэртэй даашинз ч бий. Мөн хуримын цомогтоо энэ мундаг дизайнерийнхаа урлаж өгсөн үндэсний хувцсыг өмссөн.

Даашинзаа би өөртөө хадгалж үлдээд, том охиноо хуримаа хийхэд нь  бэлэглэнэ

Таван янзын даашинзад тохируулж үс засалтыг минь хийж өгсөн Хуландаа маш их баярлаж байна. Өнгөрсөн жил олон улсын ур чадварын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. Энэ жилийн тэмцээн нь яг одоо болж байгаа. Яг миний хуримын өглөө буюу 9-нд нисэх ёстой байсан ч хойшлуулаад миний болон охидын минь үсийг гоёж, гоодож өгөөд шөнөдөө өөр нислэгээр явсан. Ингэж их сэтгэл гаргаж тусалсан Хулангаа энэ удаад алтан медаль аваад ирээсэй гэж маш их хүсэж байна.

-Нийт хэчнээн зочин таны хуримд оролцсон бэ. Өөрийн чинь талаас урлагийнхан их ирсэн Байх?

-Бид анх 300 гаруй зочин төлөвлөж байсан ч 500 болж нэмэгдсэн. Зохион байгуулагчид маань сайн ажиллаж, “Скай” ресортын хамт олон ч шуурхай арга хэмжээ авч, хүлээн авалтыг сайхан өрнүүллээ. Зочдын 60 орчим хувь нь ханийн минь талаас ирсэн. Харин манай талын зочдын тал орчим нь урлагийнхан байсан. Би хуулийн сургууль төгссөн. Ангийнхан маань бүгд ирсэн. Дүүрэг дүүргийн шүүгч, хуульч нар гээд бүтцийн хувьд содон л зочидтой байлаа.

-Уучлаарай, бэлгийн талаар сонирхъё. Ямар бэлэг сонирхолтой, дурсамжтай Байв?

-Ихэнх нь гэр бүлийн эрүүл мэнд, сайн сайхны төлөөх бэлэг байсан. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн түлхүү байгаа нь сайхан санагдсан. Тухайлбал, нөхрийн маань найзын гэр бүлээс “Гоёо” брэндийн ноолууран хөнжил бэлэглэсэн. Онцлог нь Уранхолбоо, Түвшинбаяр гээд бидний нэрийг ерөөлийн хамт томоор бичиж, зориулж нэгхэн хувь хийсэн байсан. Мөн “Байгаль” брэндийн монгол ахуйг шингээсэн аяга тавагны цуглуулга гээд үндэсний брэндүүдийн бүтээгдэхүүн хүндтэй бэлэг болох хэмжээнд хөгжиж ирсэн нь сайхан санагдсан. Мөн эрүүл ахуй талаас Amway брэндийн тос, ус хэрэглэхгүй ч түлэгдэж, наалддаггүй, мах, ногоо орц бүр нь өөрийн амт, витаминлаг чанараа хадгалж үлддэг хоолны савны ком бас бэлгэнд ирсэн. Одоо энэ савандаа эрүүл хоол хийж байна даа. Мэдээж үнэт эдлэл, бэлэн мөнгө ирсэн. Үүнийг тодотгоод байх шаардлагагүй байх аа.

-Нууц биш бол нийт хэчнээн төгрөгийг хуримандаа зарцуулсан бэ?

-Өөрсдөөс гарсан нь л нэлээд их болсон юм чинь хуримын дийлэнх хэсгийг хариуцсан хадам аав ээж минь чамгүй мөнгө гаргасан байх аа. Би өмнө нь хуриманд уригдаж л байсан болохоос нарийн ширийнийг мэддэггүй байжээ. Ширхэг бүрт нь анхаарч, тэр болгонд цаг зав, ухаан, зохион байгуулалт гээд маш их хүч шаарддаг юм байна. Гэхдээ хурим хийхээр шийдсэн  залуустаа зөв зүйлд зорьж байгаад нь баяр хүргэж, талархмаар байна. Гэр бүлд нь төдийгүй хүрээлэн буй хүмүүст нь амьдралын туршид сайхан дурсамж үлдээдгээрэй үнэ цэнтэй сайхан үйл хэрэг юм байна.

-Таны хуримын нэг анхаарал татсан зүйл сүйх тэрэг байсан. Хаана захиалж хийлгэсэн бэ?

-Английн язгууртны хэв маягийг оруулсан загвараар гадаадад захиалж хийлгэсэн. Гэрчүүддээ зориулж бас нэгийг хийлгээд хоёр сүйх тэрэг хуримандаа хөлөглөсөн. Зохион байгуулсан эгчдээ энэ сүйх тэргүүдээ үлдээнэ. Цаашдаа олон хосын амьдралаа эхлүүлэх хуримын нандин замыг энэ сүйх тэргээр туулаасай гэж аз жаргал шингээн ерөөж байгаа юм шүү.

-Их “ажлын” ард гарсан хос бал сараа хаана хийхээр төлөвлөсөн бэ?

-Миний нэг мөрөөдөл бол усан онгоцоор аялах. Бид бал сараа ирэх аравдугаар сард төлөвлөсөн. Итали, Грек, Хорват улсын долоон хотоор аялах хөтөлбөртэй Монголынхоо аяллын компаниар үйлчлүүлнэ. Эдгээр хотоос Грекийн түүх, соёл миний сонирхлыг маш их татдаг.

-Шинэ хосоос ялгаатай нь та хоёр таван охинтой. Тэд хуримын хөлд хэр “дарагдсан” байна?

-Би өөрөөсөө илүү охидоо гоёход догдолсоор байсан. Тэд маань жаахан болохоор бас ядралгүй яахав. Том болсон хойноо аавынхаа шийдэж, зорьж хийсэн энэ хуримыг ойлгох байх. Манай том охин дөнгөж энэ жил сурагч болж байгаа. Япон “школь” бусдад дараа болохгүй зөв хүн төлөвшүүлдэг учраас “Сакура” сургуулийг сонгосон. Бид бал сараа хойшлуулсан шалтгаан нь охиноо сурагч болоход нь дасгах, стресст автуулахгүй сурах эхлэлийг нь тавих гол асуудалтай холбоотой. Өдөр бүр бүр ээж нь амин дэмтэй хоол өгч, бактертай тараг уулгах, энергитэй усанд оруулах, аав нь тайван хөгжим сонсгож сургуульд нь хүргэж өгөх, шинэ содон бүх зүйлийнх нь талаар ярилцах гээд зайлшгүй хамт байх үе ирээд байна. Тиймээс бид хоёр охиноо сургуульд нь дасгаж, жигдрүүлчихээд бал сарын аялалдаа мордоно доо.

ЗГМ сонин


Ану: Бал сараа Европын орнуудаар усан онгоцоор аялж өнгөрөөнө
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex