Рок попын “амьд” домог хөгжимчин, дуучин Пол Маккартнид Франц улс төрийн дээд одон “Хүндэт легион”-оо гардуулах шийдвэр гаргажээ.
Түүнийг хөнгөн хөгжмийн түүхэнд гавьяа байгуулсан хамгийн нөлөө бүхий хөгжимчин гэж үнэлжээ. Одонг тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ сарын 8-нд гүн хүндэтгэлтэйгээр гардуулах аж.
Энэхүү шагналыг хаан Наполеон Бонапарт төрөл бүрийн чиглэлээр гавьяа байгуулсан гадаадын иргэнд гардуулж байхаар 1802 онд санаачилжээ.