Сайхан хүзүүтэй байхын нууцаас…

6135

Хүний хүзүү бол насыг нь илчилж болох тодорхой гэрч болно. Хүзүүний бүдүүн булчингийн тухай одоо ярья л даа. Энэ тухай эмэгтэй хүн бүр мэдэж байх ёстой.

Хүзүүний бүдүүн булчин суларчихвал унжиж, давхар эрүү үүсч, хүзүүний арьс олон тооны жижиг үрчлээстэй болж, нүүрний хэлбэр алдагдаж, хацар унжиж ирнэ. Бидний биеийн булчин ямар нэг хэмжээгээр үргэлж ажилладаг бөгөөд нэг л булчин байнга хөдөлгөөнгүй байдгаас болж ингэдэг. Яагаад гэвэл бид нар бараг бүх үйл хөдөлгөөнөө толгойгоо тонгойлгож хийдэг. Ийм үед хүзүүний булчин сув сул байдаг. Ийнхүү хөдөлгөөнгүй байснаас арьс сулран хөгширч, булчин суларна. Чухам тэр цагт хүзүү бол эмэгтэй хүний хэзээ төрсний гэрчилгээ болдог. Нүдний доогуур болон амны орчмын үрчлээс, бүдүүрсэн судастай гар, таргалж махласан бие зэрэг нь аймшигтай зүйл л дээ. Саяын ярьсан энэ гунигтай дүр зурагтаа бүгдийг хүзүү, эрүүгээ цаг зав гарган арчлахад хүргэнэ гэж найдаж байна. Одоо энэ хөгшрөлтийг хойшлуулах дасгалыг зааж өгье. Үр дүн нь харин 2 сарын дараа гэхэд л мэдэгдэнэ.

Тольтой дасгал:

Энэ нь маш хялбархан дасгал. Зөвхөн хичээнгүйлэн сайн хийхийг л хичээх хэрэгтэй. Толины өмнө суугаад булчин чангарахыг мэдэхийн тулд нэг гарын хуруунуудыг эгэмний доохон талд, нөгөө гарынхыг эрүүн дээр тавина. Дараа нь хоёр завжаа доош нь болгох, ингэхдээ амаа морины тах шиг хэлбэртэй болгохын хамт нэг зэрэг хүзүүний булчингаа чангална. Хэрвээ дасгалаа зөв гүйцэтгэж байгаа бол хүзүүний чинь булчин хэрхэн чангарахыг мэдэрч болно.

Хэдэн секунд булчингаа чангалаад, дараа нь сулла, дасгалыг өдөр бүр 10-15 удаа давтаж хийгээрэй. Уг дасгалыг хийж байх үедээ тийм ч их сэтгэл булаам харагдахгүй учраас ганцаараа байх үедээ хийх нь дээр шүү. Дараа нь уруулаа урагш нь сунгаад “оо”, “уу”, “ий” авиаг чангаар өгүүлэн эсвэл аяархан шивнэж уншсан ч болно. Тэгээд дууд! Энэ дасгал мөн хүзүүний булчинг чангаруулдаг юм. Мөн дараагийн дасгал бол халуун хүйтэн жин тавих дасгал байгаа юм.

Халуун хүйтэн ус бүхий 2 пял таваг бэлдэж тус бүрд нь 2 нугалсан амны алчуур хийнэ. Амны алчуурыг хүйтэн усанд бага зэрэг базаад буцааж тэнийлгэн эрүүн дээрээ сайгар татаж тэнийлгээд амны алчуур хүзүүн дээр чинь сайн наалдсан байхаар тавь. Дараа ньтүүнийгээ пял тавагт буцааж хийгээд халуун амны алчуурыг хүзүүндээ тавь. Ийнхүү халуун хүйтэн жинг ээлжлэн 10 минуг тавь. Халуун усаа хөргөхгүйн тулд дээрээс нь халуун ус нэмж сэлбэж байх хэрэгтэй. Энэ дасгалыг 2-3 хоноод нэг удаа хийж байх хэрэгтэй. Алчууруудаа халуун усанд базаж хатаа. Энэ дасгал нь халуунд тэлж, хүйтэнд агшдаг цусны судасны нэг ёсны гимнастик болж байдаг юм шүү.


Сайхан хүзүүтэй байхын нууцаас…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex