55 настай жүжигчин Брэд Питт “GQ” сэтгүүлд зураг авахуулж, ярилцлага өгчээ. Холливудын жүжигчин уг том ярилцлагадаа хувийн амьдралынхаа талаар багагүй дурдсан байна.
Гэхдээ Брэдийг ихэд турсныг фэнүүд нь гайхжээ. Тэрбээр үүнийгээ ажил ихтэй байдгаас болсон байх гэсэн байна. Тэрбээр мөн экс эхнэр, 44 настай Анжелина Жолигийн талаарх асуултаас бултаагүй аж. Брэдийн хариулт харин ч гайхмаар байсан гэнэ. Тэр “Миний гэр бүл хамгийн чухал зүйл минь. Миний аав намайг ингэж өсгөсөн. Хүүхдүүддээ хамгийн сайхан бүхнээ зориулна. Хүмүүсийн хооронд үзэгдэж харагдахгүй холбоо байдаг гэдэгт би итгэдэг. Одоо би их өөдрөг байна. Өнгөрсөн хугацаанд таагүй харилцаатай байсан хүмүүстэйгээ одоо сайхан харилцаатай байгаа. Гомдлыг ард үлдээж чадна. Биднийг нэгнээс нь холдуулах бус харин ч нэгтгэж байгаа холбоо бий” гэжээ.
Брэд одоо хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзаж байгаа бөгөөд архинд донтох өвчнөө ялсан гэнэ.