Сэтгэлийн өрөө тэглэх нь

b38b5988bfff3182bde71d168270756c

Дотроо аль хэдийн бэлтгэчихээд байгаа хэрнээ зүгээр л гаргаж илэрхийлээгүй мэдрэмж, үйлдлүүдийг чинь “сэтгэлийн өр”-д багтааж байна. Өөртөө өргүй үлдэх бол шинэ жилийн өмнө хийж байгаа хамгийн том буян юм.

Уучлал гуйх
Өөрийнхөө бурууг бүрэн ухаарсан тэрхэн үед нь яг яаж учирлахаа мэдэхгүй байсан байх л даа. Гэхдээ одоо бол байдал арай өөр болсон. Учир нь чиний санамсаргүйгээр эсвэл мэдэхгүйгээр хийсэн ташаа үйлдэл өчигдрийнх биш, хэдэн сарын өмнөх “өнгөрсөн”-д үлдсэн. Болсон бүх зүйл та хоёроос аль хэдийнэ холдон одсон болохоор тэр тухай бодол ч тэгтлээ сэтгэл сүйдлэхээ больсон. Тийм болохоор одоо уучлал гуйчих. Тэр ч бас энэ хугацаанд чамайг уучлахдаа өөрийгөө бэлтгэсэн байгаа. Уучлахад хэзээ ч оройтдоггүй боловч, уучлал гуйхад заримдаа оройтсон байдаг юм шүү. “Бүтэн жилийн дараа” гэдэг болохоос өмнө энэ ондоо багтааж түүний ухамсар дах далд хүлээлтийг эцэслээрэй. “Намайг уучлаарай” гэдэг үг чин сэтгэлийнх байхдаа үнэ цэнээ огтоо алддаггүй.

Уучлах
Уучлуулахын тулд “Уучлаарай” гэж заавал хэлэх ёстой боловч хэн нэгнийг уучлахад түүнээс энэ үгийг заавал сонссон байх шаардлагагүй. Учир нь уучлах бол тэр хүний өөрөө дан ганцаараа байхдаа ч хийгээд, доторхоо чөлөөлчихөж болох үйлдэл юм. Уучилж, ахин гараа сунгаж чаддаг хүн хэнийг ч байгаагаар нь хүлээн авч, хайрлах чадвартай байдаг. Бас тийм нэгний итгэлийг бусад хүн дахин алдахыг хүсдэггүй. Мөнгийг чинь өгөлгүй бултсан найзыгаа ч, хэлсэн үгийг чинь үргэлж мартаад л өөрийнхөөрөө хийчихдэг нөхрөө ч, ууртай үедээ үгийн муухайгаар урмыг чинь хугалсан хадам ээжээ ч, ажлаа хэнээс ч илүү хийдэг чамайг биш өөрийнхөө дүүг тушаал дэвшүүлсэн даргаа ч тэр… Тэд муу хүмүүс бол яавч биш. Зүгээр л, яаж ч болохгүй сонин нөхцөл байдалд орохдоо хамгийн түрүүнд өөрийнхөө талыг л хамгаалсан тэд нэг талаар өрөвдөм, хайрлам биш байна гэж үү?

Хийх гээд чадаагүй зүйлсээ хийх
Үүнд хичнээн олон зүйл багтана гээч? Хэн нэгэнд зүгээр л өгмөөр санагдаад авч хадгалсан бэлэг, цагаа харамлаад үзээгүй чихэр шиг олон кинонууд, “уулзана” гээд дотроо хэзээ нь мэдэгдэхгүй тов тогтоочихоод л яваа болзоо… Хийж байгаагаар төсөөлж, чин сэтгэлээсээ хүссэн бүхэн бол чиний өөртөө өгсөн бичигдээгүй амлалт. Тэр бүх амлалтаа гүйцээвэл, энэ чиний оны өмнөх хамгийн том “өр тэглэлт” байх болно. Бодол дотроо бол аль хэдийнэ хийчихсэн зүйлсээ бодитоор биелүүлээрэй. Би өчигдөр 7 сарын өмнө салсан найз залуудаа тэрнээс ч өмнө өгөх гээд бэлдчихсэн байсан хөлбөмбөгийн өмсгөлөө бэлэглэсэн юм. Надад анзаарагдсан нэг зүйл бол, тэр бэлгийг өгөх нь 7 сарын өмнө миний хувьд зөвхөн түүнийг баярлуулах зорилгыг агуулж байсан бол, одоо харин нүдэнд торох болгондоо төрүүлдэг хэн нэгний өмчийг өгөөгүй юм шиг мэдрэмжээс өөрийгөө чөлөөлөх зорилготой болсон байлаа.

Хэлэх гээд чадаагүй үгээ хэлэх
Яг хэлэх гэж байтал утас тасарчихсан, жирийн үед бол зогсоо зайгүй ундраад л байдаг ярианы чадвар чинь татарчихсан үе энэ онд байв уу? Түүнийг илэрхийлэх зоригоо 2013-т л даатга. Дараа жил рүү яасан ч аваад орж болохгүй. Учир нь ирэх жил гэхэд тэр үгийг сонсоогүйгээсээ болоод та хоёрын дунд ямар ч хол зай үүсчихсэн байж магадгүй. Хэрвээ нөхцөл байдлаас болоод буруугаар ойлгуулчихсан зүйлээ тайлбарлаж хэлмээр байгаа бол түүнийгээ ч бас оноос өмнө л амжуулаарай. Учир нь бид бүгд шинэ жилийг хэн нэгэнд буруу ойлголт төрүүлсэн хэвээрээ угтмааргүй байгаа. Аман дээр чинь гарах гээд нэг л уруул эвлээгүй үгс бүгдээрээ эзнийхээ чихэнд хүрэх ёстой. Тэд үүнийг мэдэлгүйгээр дахиад хичнээн л бол хичнээн жил амьдарч магадгүй шүү дээ. Тэр хүнд насан туршийн муухай мэдрэмж үлдээх үгсийг л цаасан дээр бичиж, ураад ор тас мартчихсан нь дээр.


Сэтгэлийн өрөө тэглэх нь
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex