Зогсоо зайгүй ажилласны дараа хийх 10 сайхан зүйл

65406ef5a1bdc58fef6e11dede4e3c95

Бид юуны төлөө юм бүхнээ мартан зогсоо зайгүй ажилладаг вэ? Аз жаргалын төлөө. Гэхдээ аз жаргал амарч байх үеэр л илүү мэдрэгдээд байдаг нь хачирхалтай шүү. 2013 оноо амжилттай үдсэн чамд минь аз жаргал мэдрүүлэх 10 сайхан зүйлийг санал болгож байна.

1. Үзвэр үзэх
Кино, жүжиг, концерт, амьд хөгжмийн тоглолт, дуурь, хошин шог гээд үзэж болох бүх үзвэрээс дуртайгаа сонгоод үз. Харин энэ удаа өөртөө эвтэйхэн эсвэл бүр сэтгэл догдлом байх нөхцлийг бүрдүүлээрэй. Найз маань лав кино театрт байхдаа гутлаа тайлан завилж сууж байгаад үздэг мөртлөө дуурь, балет хамт үзэхээр ирэхдээ түүний ийм гоёмсог байхыг хэзээ ч харж байгаагүй юм шиг санагдтал гоодож ирдэг юм. Алинд нь ч гэсэн өөрийнхөөрөө тухтай байх нь л гол шүү дээ, чи нэгэнт амарчихсан юм чинь.

2. Найзуудтайгаа уулзан коктейль шимэх
Тэдэнтэй уулзах тусам гоё. Уулзах бүрт шинэ зүйл мэдэрч, хорвоог хүн ямар өөр өөр өнцгөөс харах хэрэгтэйг ойлгодог. Тийм үү? Найзуудтайгаа уулзаж коктейль уун нэг оройг өнгөрүүлээрэй. Тараад гэр лүүгээ алхаж харьвал бүр гоё!

3. Хүнс бэлдэж аваад салхинд гарах
Ресторанаас хоол худалдаж авалгүйгээр өөрөө бүгдийг бэлдээрэй. Кимбаб, мини бууз, хуушуур, ногооны салат, халуун аарц, чацаргана, дарс гээд аялалд хэрэгтэй бүхнийг зэх. Тэрэлж, Санзай, Одон орон судлалын төв гээд өвөл очиж үзээгүй газар луугаа явах хичнээн сонин гээч?

4. Фитнесс эсвэл бассейнд бүртгүүлэх
Сэтгэлээсээ гадна зогсоо зайгүй ажилласан биеэ ч гэсэн энхрийлүүштэй. Гэхдээ саун, массажны оронд өөрийг нь хөдөлгөх зүйл байвал ямар вэ? Яагаав, улам гоё болгох! Фитнесс, бассейнд явахыг хүсдэг бол одоо л чиний зориглох цаг шүү.

5. Бүтэн өдөржин дэлгүүр хэсэх
Бүтэн өдөр шавиагаа ханатал дэлгүүр хэсээд хавар өмсөх хувцаснуудаа олоод авчих. Дараа нь ажилдаа орсон хойно дэлгүүр явах цаг гаргахгүй байгаадаа өөрийгөө буруутгах хэрэггүй болно.

6. Шинэ байр луу нүүх
Фитнессээс гадна зориг шаардах зүйл энд байна, хонгор минь. Халаалт муутай хуучин байрнаасаа нүүхийг хүсдэг бол амарч буй энэ хугацаандаа л амжуулаарай. Ирээдүйд ч талархсаар л байх үр дүн авчирснаа хараад чи өөртөө ямар их баярлахаа төсөөлөхгүй л байна даа.

7. Тасалгааны ургамал худалдаж авах
Гал тогоо, зочны өрөөндөө байгаа цэцэгнүүдийнхээ байрыг солих, ваарыг нь шинэчлэх эсвэл цоо шинэ цэцэг худалдаж аваарай. Төдийлөн анхаардаггүй булангаа багахан өөрчлөхөд л гэрт огт өөр уур амьсгал орж ирдэг.

8. Хөшиг эсвэл орны даавуугаа солих
Эсвэл нь ч юу вэ, хоёуланг нь соливол бүр ч янзтай шүү дээ. Улаан өнгийн торгон даавуу, хөнжил, тэрнээс ч тод хөшигийг зориглоод аваарай. 2014 он чиний айдсанд хоргодох биш алхам алхмаар хүслээ гүйцээх тийм л жил болох учиртай.

9. Гэртээ өнжих
Бүр энгийн. Гэхдээ илүү гоё. Санаандаа хүртэл гэрээ цэмцийтэл нь цэвэрлээд амттай хоол хийж буйдан дээрээ тухлаарай. Өдөр чиний мэдэлд. Зурагтаар гарч буй кинонууд ч гэсэн.

10. Аав, ээж дээрээ очих
Цайны сүү, тараг аваад төрсөн гэртээ очоорой. Чамайг харсандаа ухаангүй баярласан тэд хацрыг нь үнсэж аваад хоймортоо залж халуун бууз өмнө нь барина даа. Зогсоо зайгүй ажилласны дараа авах бэлэг үүнээс сайхан байгаа гэж үү?


Зогсоо зайгүй ажилласны дараа хийх 10 сайхан зүйл
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex