Нөхөртөө бүрэн найддаг эмэгтэйчүүдийн 10 давуу тал

98896ab572c9ddab9adfcd74266382d0

Гэртээ байнга суудаг эмэгтэйчүүдийг нэг л талаар өөлж магадгүй юм. Санхүүгийн дэмжлэг гэр бүлдээ өгдөггүй гэж. Гэхдээ нөхөр нь хангалттай зарцуулж байгаа бол түүндээ бүрэн найдаад хүүхдүүдийнхээ аз жаргал, эрүүл мэнд, боловсролд санаа тавих юу нь буруу гэж? Судалгаагаар ажил хийдэг эмэгтэйчүүдийн гэр бүлээ цуцлуулсан тохиолдол нөхөртөө бүрэн найддаг эзэгтэйнхээс илүү олон хувь байсан аж. Дараах 10 давуу тал бий болохоор юм болов уу?

1. Хүүхэдтэйгээ илүү их цагийг өнгөрөөнө
Ажилладаг ээжүүдээс ч илүү хугацааг гэртээ өнгөрөөж, хүүхэддээ хүссэн бүгдийг нь өгч, жижиг асуудал бүрийг нь сонсоход бэлэн байдаг хүмүүс бол гэртээ суудаг эмэгтэйчүүд. Хүүхдүүдийнхээ ямар хүн болон төлөвшиж буйг үргэлж харж, хянаж байдаг учир “Буруу замаар орчих вий дээ” гэх айдас тэдэнд огтхон ч төрдөггүй. Өөр хүнээр харуулах шаардлагагүй тул өөрөө хүссэнээрээ хүмүүжүүлж болно.

2. Оффисын ажлаас болж стресстэхгүй
Аар саар зүйлсээс болдог ажлын стресс чамайг тавгүйтүүлэхгүй. Өглөө шкаваа онгойлгож үзчихээд “Надад ажилдаа өмсөх хувцас алга” гэж нөхөртөө гомдоллохгүй. Хүүхэд чинь өвдсөн үед дарга руугаа сандран залгаж чөлөө царайчлах ч хэрэггүй. Хүссэнээрээ гэртээ байж, биеийн тамирын өмдтэйгээ, үсээ дээш шуучихаад дуу аялсан шигээ хоол хийх жаргал бол та нарынх юм шүү дээ, гэртээ суудаг эзэгтэй нар минь!

3. Хамт ажиллагсаддаа гомдож уурлахгүй
Харь элгийн хүнээс сонссон ширүүхэн үгийг дотроо эерэгээр тунгаан сэтгэлээ тайтгаруулахыг хичээх шаардлага байхгүй. Яагаад гэвэл чиний “хамт ажиллагсад” илүү юм ярихын оронд эзэгтэй чиний хүслээр оноогдсон ажлаа дуулгавартайяа гүйцэтгэдэг учраас.

4. Ажилласан ч болно, гэхдээ хүссэн цагаараа
Тийм ээ, чи хэний ч эрхэнд биш өөрийнхөө хүслээр л ажиллана. Үүндээ өдөрт ганц цагийг зарцуулсан ч ажилласан гэдэгт тооцогдох л болно гээд бод доо?

5. Нөхөртөө илүү анхаарал тавьж чадна
Гэртээ суудаг эхнэрүүд ажилладаг эмэгтэйчүүд шиг орондоо орсон хойноо л хайртынхаа царайг сая нэг бүтэн харж, биенд нь тухтай хүрэх завшаан олдох мэдрэмжийг мэдэхгүй. Яагаад гэвэл тэдэнд нөхрөө гэрт ирсэн цагаас нь л өөр юунд ч санаа зовохгүйгээр гарт нь тэврүүлэн хамтдаа зурагт үзэх дүүрэн зав чөлөө бий шүү дээ.

6. Өөрийгөө хөгжүүлэх цаг ихтэй
Хүн бүхэнд адилгүй байж болох ч ажилладаг эмэгтэйчүүдтэй харьцуулахад хоббигоо хөөх, дуртай зүйлээрээ суралцах цаг хамаагүй их. Хүсвэл түүнийгээ жинхэнэ ажил ч болгож болно.

7. Орой ирээд “Гэр ямар заваан харагдаж байна аа?” гэж уулга алдахгүй
Бүтэн өдрийн турш амьдрал, ажил хоёртойгоо хүч шавхан тэмцэлдээд орой нь гэртээ сажилсаар орж ирэхэд ахиад хийх өч төчнөөн зүйл чамайг угтахгүй. Учир нь чи гэртээ суудаг эзэгтэй шүү дээ. Гэрийн ажилд өглөө сэрээд багахан цаг гаргаж түүртэлгүйгээр хийгээд явахад л болох нь тэр.

8. Хоолны шинэ жор турших хангалттай цагтай
Саяхан харсан жорынхоо дагуу сайхан амттай хоол хиймээр байсан ч урдах ажлаа бодоод цагт бууж өгөх мэдрэмжийг үү? Үгүй дээ, та нар минь хэзээ ч тийм зүйлийг мэдрэхгүй. Хүссэн үедээ халуу савсуулсан хоол хийж нөхөр, хүүхдүүдээ баярлуулж болох юм чинь. Гэнэтийн зочид ирсэн ч байнгын бэлтгэлтэй байна гэдэг гарцаагүй давуу тал биш гэж үү?

9. Нөхөр нь ар талдаа санаа зовохгүйгээр ажлаа хийж чадна
“Өнөөдөр цэцэрлэг, сургуулиас нь хүүхдүүдээ авах хэний ээлж билээ?” гэж толгойгоо гашилгахгүй. “Ажлаас эрт гарчихвал намайг юу гэж хэлэх бол” гэх айдас ч үгүй. Эхнэр нь гэр орноо, хүүхдүүдээ харж хандаж буй гэдэгт нөхөр бүрэн итгэлтэй байх учир илүү зоригтойгоор, илүү хурдтайгаар “галын фронт”-оо хамгаалж чаддаг.

10. Найзуудтайгаа тогтмол уулзана
Хүссэн үедээ найзуудтайгаа уулзаж, гэр бүлээрээ аялалд явж чадна. Томилолтын үетэй давхцана, амралт, чөлөө өгөхгүй гэх яриа огтхон ч хэлэлцэхдэхгүй. Одоогоороо амьдарч чаддаг жинхэнэ хүмүүс бол чухамдаа гэрийн эзэгтэй та нар юм шүү дээ!


Нөхөртөө бүрэн найддаг эмэгтэйчүүдийн 10 давуу тал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex