“Хүсч хийдэг секс”-ийг яаж эргүүлэн авчрах вэ?

151c78e0ec4cb4029a61a603086b6fe5

Өмнө нь түүнтэйгээ нэг үнсэлцэхэд л гуяар халуу оргиж, бүх биеэ сул тавиад хувцсаа тайчуулахдаа бэлэн болчихсон байдагсан. Гэтэл одоо нөхөртөө татаж чангаалгасан ч, насанд хүрэгчдийн кино үзсэн ч, нүв нүцгэнээрээ тэврэлдээд унтсан ч доод хэсгийг чинь оролдох гэнгүүт л ямар нэг халдлагад өртөх гэж байгаа юм шиг огцом түлхээд “Би ядраад байна” гэдэг болчихож. Түүний бэлгийн чалх муудаагүй, гэтэл яагаад?

Эрчүүдэд ийм зүйл тохиолдох юм бол эмийн сан руу гарч гүйгээд Виагра, Левитрагийн аль нэгийг авч уугаад л болчихно. Эм үйлдвэрлэгчид бидний хүслийг өдөөдөг бэлдмэлийн эрэлд гараад удаж байгаа ч, тэд юуг ч зохион бүтээсэн эмэгтэйчүүдийн ертөнцөд ид шидийг авчрахгүй нь нэгэнт тодорхой билээ. Учир нь бидний сексийг хүсэх сэдэл эрчүүдийнхээс өөр байдаг олон шалтгаантай. Нэгийг л дурдахад, эмэгтэйчүүдийн хүсэл тархитай холбоотой байдаг.

Бидний либидо стресс, уур уцаар, гэр бүлийн асуудлын хажуугаар өдөөгдөж чаддаггүй. Үүнээс болж байж магадгүй. Эсвэл хэтэрхий том төсөөлөл өмнөө тавьчихдгаас болоод сексийн хөнгөн, хөгжилтэй чанаруудыг мартчихснаас ч болж болно. Энэ мэтчилэн олон шалтгаантай, тэднээс бид 7-г нь лав жагсаалаа.

Би хиймээргүй байна…
…Яагаад гэвэл би их ядарч байна. Нойргүйдэл, илүү цагийн ажил, гэр бүлийн шинэ гишүүнээс шалтгаалаад өдөр тутмын ачаалал нэмэгдэж, орыг зөвхөн унтахад л зориулахыг хүсэх нь зөвхөн бүсгүйчүүд бидэнд ч тохиолддог зүйл биш. Түүний амыг таглах гэсэндээ бус, үнэнээсээ ”Ядарч байна” гэж хэлдэг тохиолдолд үүнийг хэрхэн зохицуулах вэ?

Цаг гарга. “Секс чиний хувьд хэр чухал вэ?” гэдэг асуулт бол “Гэрлэлт чиний хувьд хэр чухал вэ?” гэхээс өөрцгүй. Бүх хүнд л өөр өөрийн гэсэн завгүй байх шалтгаан бий. Гэхдээ гэр бүлээ эрүүл харилцаатай болгохын тулд сексэд цаг гаргах хэрэгтэй. Эцсийн эцэст хамгийн чухад зүйлийг л нэгт тавих хэрэгтэй тийм үү? Өглөө нь гэрээсээ гарахдаа л шөнийн болзоогоо урьдчилж тохироод үзээрэй. Тэгвэл та хоёр хоёулаа өдөржингөө бие биенийхээ тухай амтат төсөөлөлд умбасаар ямар ч ажлаа хойш нь тавиад яаран харих болно.

Дасгалын дараа түүнийг хий. Орой дасгал хийсний дараа унтаж чаддаггүй хүмүүс бий. Яг л тэр эрч хүчээр бялхсан үеэ ашигла. 35-45 минутын дасгалын дараа биеийн чинь бүх функц хэвийн ажиллагаандаа орсон байх болсон. Цусны эргэлт идэвхжсэн, мэдрэлийн систем хурц байх энэ үед сексийг төлөвлөвөл огтхон ч ядрахгүй.

Бууж өг. Тэр чиний хичнээн ядарч цуцаж байгааг харахгүй, ойлгохгүй байгаа юм шиг санагдаж байгаа байх. Гэхдээ секс хийх гэх болгонд нь чи бүх хүслийг нь “цуцлаад” байвал тэр цаашдаа дахиж чамайг оролдохоо болино. Хааяа бууж өг. Туйлдахгүйгээр бие биедээ таашаал өгөх өөр аргуудыг ч туршиж үзэж болно. Бие биедээ орал хийж өгөх, түүнийг гар хангалга хийж байхад нь оролдож өдөөх гэх мэт.

…Яагаад гэвэл чамд миний уур хүрч байна. Харилцааны асуудлууд үргэлж л гэнэтхэн хийсч ирдэг. Зарим асуудал унтлагын өрөөнөөс гадуур болдог бол, зарим нь орон дотор чинь ч сэмхэн ороод ирдэг. “Миний сонирхол төрөхгүй байна” гэж хэлэх амархан ч цаагуураа “Миний уур хүрч байна” гэж хэлэхийг хүссэн үед яах вэ?

Үгээрээ ойлголц. Түүнтэй хамт унтахдаа хүртэл идэвхгүй байснаар хосууд хоёр талд яахаа мэдэхээ болино. “Ямар нэг зүйл буруу байна. Хоёулаа ярилцъя” гэж хэлээд тохиромжтой цагт асуудлаа шийдвэрлэ. Гол нь товч, тодорхой, хэрэлдэх гэж биш зөвшилцөж шийдвэрлэх гэсэн өнгө аясаар яриарай.

….Яагаад гэвэл сонирхол алга. Амрагаасаа илүү найзын холбоотой болсон хосууд сексийн гал цогоо алдах тохиолдол байдаг. Нэгэн хэвийн зүйл хийсээр байгаад уйтгартай болчихсон бол эхлээд өөрсдийнхөө хамгийн халуухан шөнийг эргэн санаарай. Нэг бүрчлэн санахыг хичээж, яг тэр шөнийг дахин бүтээ. Мөн түүнтэй цуг сайхан сексийг хийж байгаагаар өдөр бүр төсөөл. Төсөөлөл чиний дур хүслийг дахин сэрээх болно. Өөрийнхөө хэзээ ч хийнэ гэж бодоогүй зүйлсээ хийж ч болно. Хийдэг цагаа уртасгаж, оршлыг илүү удаашруулах нь бие биенийхээ шинэ цэгүүдийг нээхэд үр дүнтэй.

Хэрвээ хосууд сексийн хэрэгцээний хувьд өөр ойлголттой байдаг бол энэ нь асуудал үүсэх гол нөхцөл болдог. Нэг нь үүнийг хоёр бие нэг болж, илүү ойртож дотносоход хэрэгтэй гэж үздэг байхад нөгөө нь зөвхөн дур тавьж, гормоноо гадагшлуулахад л хэрэгтэй гэж үздэг тохиолдол бий. Орон дотроо биш, ямар нэг өөр тайван газар юу нь болохгүй байгааг сайн ярилц. Хайр бол хамгийн романтик танго. Хамтран бүжиглэгч чинь алдаа гаргавал хамтдаа засч байж л сайхан бүжиг гарна.

…Яагаад гэвэл би хүүхдээ асарч байна. 6 хосын нэг нь анхны хүүхэд төрснөөс нэг жилийн дараа салахад хүрдэг. Энэ нь тэдний нялх хүүхэд асрах их ажилтай үедээ хайр дурлалынхаа очийг хадгалж үлдэж чадаагүйгээс шалтгаалдаг. Эмэгтэйчүүдийн 86 хувь нь хүүхэд төрүүлсний дараах нэг жилд сексийн өөрчлөлттэй байдаг. Ядаргаа, хүүхдийнхөө өмнө хүлээх хариуцлагаас шалтгаалж болох ч энэ нь ихэнхдээ гормоны өөрчлөлтөөс улбаатай байдаг юм. Хүүхдийг хөхүүлэх, арчлах ажил нь либидог чинь унтрааж, сексийг өвдөлттэй болгож мэднэ. Түүнчлэн нярайн асаргаа нь сексэд хамгийн их хэрэгтэй эстроген, тестостерон, допамин гурвын үйлдвэржилтийг бууруулдаг. Учир нь энэ бол чиний бүх бие одоогоор сүү ялгаруулах пролактин гормонд л төвлөрдөг үе юм. Мөн эстроген байхгүй үед үтрээ шингэн ялгаруулдаггүй учраас хийх үед өвдөлт тохиодог. Ийм тохиолдолд чиний зүгээс тайван байж, энэ бүхэн түр зуурынх гэдгийг санахаас өөр хийх юм бараг үгүй юм. Гэхдээ эмчийн заавартайгаар үтрээний чийгшүүлэгч болон эстрогентэй тос хэрэглэж болно.

…Яагаад гэвэл би гормоны шуурганд өртөөд байна. Хөхүүл байх бол эмэгтэй хүний гормонд том өөрчлөлт ордог ганцхан үе биш юм. Жирэмснээс хамгаалах эм уух, сарын тэмдгийн зогсолтоор, өндгөвчөө авахуулсны дараа зэрэг олон үед бие дотор чинь “шуурга” болдог. Бүх төрлийн жирэмснээс хамгаалах эмэнд сексийн гормоныг дарангуйлагч глобулин агуулагддаг. Энэ нь чиний цусан дах тестостероныг идэвхгүй болгодог юм. Тийм учраас л зарим ийм төрлийн эм батга гаралтыг зогсоодог. Гэхдээ энэ шалтгаанаар либидо буурдаг.

Тестостероны хэмжээ эмэгтэй хүний 20-иод насны төгсгөл үед буурч эхэлдэг бөгөөд 40-өөд насанд хүрэхэд тодорхой хэмжээгээр багассан байдаг. Мөн сарын тэмдэг ирэхгүй байх үе буюу овуляцийн зогсолтын үед тестостероны хэмжээ багын дээр, эстрогены хэмжээ дутагддаг учраас секс хийхэд өвдөлттэй байдаг. Өндгөвчний мэс ажилбарт орсон үед ч ийм өөрчлөлт түр хугацаанд өрнөнө.

Аргаа өөрчил. Жирэмснээс хамгаалах бэлгэвч, суулгац зэрэг олон арга байдаг. Хэрвээ эмээ зогсоохыг хүсч байвал аргаа өөрчлөөд үзээрэй.

Эмчтэй уулз. Эмэгтэйчүүдийн эмчтэйгээ уулзаж, өөртөө ямар гормоны бэлдмэл тохирохыг асуугаарай.

…Яагаад гэвэл би дур тавьж чаддаггүй. Хэрвээ чиний шалтгаан энэ бол эмэгтэйчүүдийн дийлэнх нь сексийн үеэр тавьдаггүй гэдгийг сонсвол гайхна даа. Эр, эм бэлэг эрхтний үрэлтээр таашаад авдагүй эмэгтэйчүүд секстэй хавсарч хэлүүгээ оролдох зэрэг өөр аргыг ашиглаж болно.

Хэрэв чи хэзээ ч тавьж үзээгүй бол… Өөрийнхөө “учрыг олох” шилдэг арга бол гар хангалга юм. Ямар үед, яаж хөдөлвөл, яаж үрвэл таашаал авдгаа өөрөө олж нээгээд хайртдаа түүнийг аажим аажмаар сургаарай.

Хэрэв чи хааяа л дур тавьдаг бол… Зөвхөн гар эсвэл аман сексийн үед л дур тавьж чаддаг уу? Тэгвэл чи жинхэнэ секс хийх үедээ л тавих ёстой гэсэн бодит бус төсөөлөлд автаад байгаа бололтой. Хэрвээ чи хайртаараа ямар ч бай аргаар таалуулж байхдаа дур тавьж чаддаг л бол, санаа зовох зүйл бий гэж үү?

Мэдлэгээ нэмэгдүүл. Бусад эмэгтэйчүүдийн хэрхэн дур тавьдаг, энэ асуудлаа яаж шийдсэн талаар сонсож, тэдэнтэй туршлага солилц. Facebook-ийн эсвэл өөр группуудад элсэж дотно бөгөөд нууц яриа өрнүүлээрэй. Асуудлыг ярьж шийддэг бидэн шиг хүмүүсийн хувьд бусдын практикал дадлын тухай сонсоод туршиж үзэх сэдэл, зориг төрөх болно. Чи ганцаараа биш гэдгээ санаарай.

Эмнийхээ хайрцгийг шалга. Дотор нь тайвшруулах антидепрессант төрлийн эм байгаа юм биш биз? Зарим төрлийн серотонин нь “аноргазмиа” буюу дур тавих чадваргүй болох эмгэгийн гол шалтгаан байдаг. Энэ нь чиний таашаалын эргэх холбоог богиносгож, тархины допамины хэмжээг бууруулж аливаа сэтгэл хөдлөлөөр дутмаг болгодог юм. Юунд ч бухимддаггүйн хажуугаар юунд ч догдолдоггүй хүн болсноос, эмээ уухаа болиод уураа зохицуулахад суралцсан нь дээр юм.

…Яагаад гэвэл би өвдөж байна. Бүх төрлийн, ялангуяа зүрхний өвчин нь секс хийх хүслийг унтраадаг. Гэхдээ бид энд үтрээний ойролцоох өвдөлтийг илүү нухацтай ярилцъя.

Өндгөвчний хорт хавдар, цистит зэрэг хэд хэдэн өвчин нь сексийн үеэрх өвдөлтийг бий болгодог. Мөн эмэгтэйчүүдийн 16 хувь нь “vulvodynia” хэмээх үтрээний амсрын үрэвсэлтэй байдаг юм. Ууцны өвдөлт, хүндрэлтэй төрөлт зэргээс үүдсэн аарцагны хананы өвчин нь сексийн үеэр булчинд таталт өгснөөр өвдөх тохиолдол ч бий.

Мэргэжлийн эмчтэй уулз. Яг алинаас нь болж секс хийх үед өвдөөд байгаагаа мэргэжлийн эмчээр тодорхойлуулж шаардлагатай эмчлгээг хийлгээрэй.

Янз бүрийн эмэнд ойртоод ч хэрэггүй. Эмэгтэйчүүдийн өвчнүүдийн шинж тэмдэг дунд хоорондоо ижил төстэй зүйл олон байдаг учраас нэгийг нь нөгөөтэй нь андуурч асуудлыг хэд дахин үржүүлэх явдал бишгүй тохиолддог. Циститийг мөөгөнцрөөс, үтрээний амсрын үрэвслийг БЗХӨ-өөс ялгахын тулд эмчтэй л уулзсан нь дээр.

Үүнээс ч бас зайлсхий. Нарийхан дотоожнуудаа өмсөхөө боль. Нарийхан дотоож нь бэлэг эрхтнийг өмд, триконд шингэсэн угаалгын нунтаг, даавуу зөөлрүүлэгч зэрэгтэй үрэлдэхэд хүргэдэг. Энэ нь харшил, үрэвслийг үүсгэж, дээш өгсөж үтрээнд халдварлах чанартай бактеруудыг цуглуулах нөхцөл болдог. Мөн анхилам үнэртэй саван, банны хөөс, эмэгтэйчүүдийн ариун цэврийн цацлага зэргийг бүү хэрэглээрэй.

Секс хийх нь бидний болон гэр бүлийн маань эрүүл мэндэд ч чухал нөлөөтэй учраас хийхийг хүсэхгүй байгаагаа жирийн үзэгдэл гэж бодоод тоохгүй явж болохгүй. Харин дур тавьж чадахгүй байгаа ч түүнийгээ тоохгүй байх нь сэтгэл санааны хувьд эрүүл, тогтвортой байж, эмэгтэйчүүд бидний л хүртдэг онцгой таашаалыг дээд цэгт нь мэдрэхэд тустай юм. Гэхдээ сексийг хүсэхгүй байх нь аль ч тохиолдолд дан чиний буруу биш бөгөөд гэр бүлээрээ хамтдаа арга зам хайж, бүхнийг эргээд хэвийн болгохын төлөө хичээгээрэй.


“Хүсч хийдэг секс”-ийг яаж эргүүлэн авчрах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Ха ха Огноо: 22 October 2019 Reply

Эрчүүд 40 хүрээд гүзээгээ чирээд Мяа болдог

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex