Эрэгтэй найзтай байхын давуу талууд

9519ab074e96c4a86c3ade51049cb0dd

“Эрэгтэй, эмэгтэй хүн хоёрын дунд эгэл жирийн нөхөрлөл байх боломжгүй” гэж би л лав үздэггүй. Миний хэдэн найз бүсгүйчүүд (надтай нийлээд) гадуур явж цагийг хамт өнгөрөөгөөд, гэртээ харих дөхөхөөрөө бүгд нэг л хүнийг дууддаг юм. Бидний ихэнх нь ганц бие болохоор “ширэн нүүрлэж” байнга дуудах хүн түүнээс өөр байдаггүй юм л даа, сайндаа ч биш. Саяхан ярилцаж суухдаа бидний бүгдийнх нь найз залуугийн үүргийг нэг дор биелүүлдэг тэр залууг байхгүй байсан бол яахсан билээ гэж дуу нэгтэйгээр хэлсэн. Тэгээд л ам уралдуулан, түүний сайн чанаруудыг жагсааж гарав аа:

1. Эрчүүдийн тухай нээлттэй яриа өрнүүлнэ
Эрчүүдийн нууцыг тэр бидэнд дэлгэж өгч ч мэдэх юм. Хэзээ бид нүдээ байдгаар нь нээлттэй байлгаж, хэзээ нь нүдээ аниад мэдрэмжээ дагахад болох гээд л хэн хэнээсээ юуг ч нуулгүй халуун яриаг тэдэнтэй өрнүүлж болно. “Хэрвээ наад залуу чинь ажил хэргийнхээ тал дээр чамаас зөвлөгөө авч байгаа бол эхнэрээ болгохоор гарцаагүй шийдчихсэн байна гэсэн үг” гэсэн зөвлөгөө эрэгтэй найзынхаа амнаас л сонсвол илүү итгэл үнэмшилтэй байна биш гэж үү?

2. Дурлалын сайн зөвлөх болно
Эрчүүд биднийг ойлгомжгүй гэж гомдоллодогтой адил эрчүүд ч бидэнд тийм ойлгомжтой санагддаггүй шүү дээ. “Яагаад”, “яах гэж” гэсэн асуултууд толгойд эргэлдэх нь цөөнгүй. Яг л энэ үед яах ёстойгоо шийдэхэд эрэгтэй найзын чинь зөвлөгөө багагүй туслана шүү. Учир нь тэр ч бас өөрөө “ойлгомжгүйчүүдийн” нэг, адилхан Марс гаригаас айлчлагч.

3. Оройтоход чинь ирж авна
Ганц бие байх үед чинь эр хүний “хоншоортой” зан гаргаж найзын үүднээс чамд харамгүй туслах болно. Ажил дээрээ оройтсон үедээ яаж харих вэ гэж санаа зовохг шаардлагагүй.

4. Шулуухан харьцана
Гомдчих болов уу, уурлачих болов уу гэж бодох шаардлагагүйгээр түүнтэй харьцана. Эмэгтэй найздаа тайлбар тавихын тулд сэтгэлийг нь шархлуулахгүй үүднээс асуудлыг хэдэн “км” тойрч байгаад голд нь очих хэрэгтэй болдог бол, эрэгтэй найзтайгаа шууд гол яриандаа л ороход болдог. Мөн хэчнээн гомдоосон ч түүнтэй эвлэрэх харьцангуй амархан. Эрчүүдийн нөхөрлөлийн нэгэн давуу талыг бүсгүйчүүд бид өөрсөд дээрээ авчирч болох нь. Өглөө нь муудалцчихаад, өдөр гэхэд л хөтлөлцөөд явж байдж болно оо гэсэн үг.

5. Аруур чинь муулсан гэсэн яриа сонсохгүй
Бүсгүйчүүдийн хов живээс зайлсхийсэндээ эрчүүдтэй нөхөрлөдөг гэж олон ч бүсгүйгээс сонсч байсан. Эмэгтэй найз болгонд тийм онцгүй зан байхгүй ч, ямар нэг зүйл таалагдахгүй бол шууд л хэлж орхидог хээгүй эрэгтэй найзтай байхын нэг давуу тал нь яахын аргагүй энэ юм.

6. Гуйсныг биелүүлдэг
Тэд бидний гуйсныг биелүүлж өгөхийг цаанаасаа л хүсдэг нь гайхалтай юм шүү. Магадгүй баатар болох гэсэн хүсэлтэй нь холбоотой байх. Хайртай бүсгүй нь биш байсан ч бүх эмэгтэйчүүдийн хувьд эрчүүд аврагч, шийдвэрлэгч, зохицуулагч нь байхыг хүсдэг.


Эрэгтэй найзтай байхын давуу талууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.