Загвар өмсөгч С.Сарнай “MÔNROZÉ” хэмээх өөрийн нэрийн брэндээ үүсгээд багагүй хугацаа өнгөрч байна. Анх гялгар пластик материалаар эмэгтэйчүүдийн косметикийн сав хийж байсан тэрбээр галбиржуулах бүс, монгол загварын хувцсаар брэндээ өргөжүүлжээ. Харин саяхнаас түрийвч, гоо сайхны бүтээгдэхүүн хийж эхэлсэн байна. Хэдийгээр түүний брэнд өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон хэдий ч олон нийт “Бүтээгдэхүүнийхээ чанарыг нэмэгдүүлж, үнээ багасгах хэрэгтэй. Гялгар материал нийлүүлж оёод 35 000-аар зарлаа. Амьдралаас хол үнэтэй байна” гэсэн саналыг өдгөө ч хэлж байгаа юм билээ. Ямартай ч тэрбээр “Удаан судалж хөдөлмөрлөсний эцэст “MÔNROZÉ” брэндээ улам өргөжүүлж, “MÔNROZÉ Beauty line” гаргаж байгаагаа та бүхэндээ дуулгахад маш их баяртай байна” хэмээн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. Өөрийнхөө нэрийг тавих бус өөрөө үйлдвэрлэлд нь гар бие оролцдог хэмээж байсан С.Сарнай үйлчлүүлэгчдийнхээ санал хүсэлтийг хүлээж авах биз ээ.
Эх сурвалж http://www.info.mn