Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болон гоо сайхныг үгүй хийдэг өдөр тутмын зуршлууд

d3e6b80920a5ad4889d6a33ccb93175d10 эмэгтэй тутмын 7 нь өдөр тутмын буруу зуршлаасаа болж, гоо сайхан болон эрүүл мэндээ хохироож байдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүйгээр амьдрах хугацаагаа богиносгож, үзэсгэлэн гоо харагдах боломжоо үгүй хийж байдаг аж. Тиймээс хийж байгаа үйлдлээ анзаарч байх нь чухал. Энэ нь таныг аз жаргалтай, эрүүл энх, гоо төгс өдөр бүрийг өнгөрүүлэхэд тусална. Ингээд хамтдаа эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болон гоо сайхныг үгүй хийдэг зуршлуудтай танилцъя.

Үргэлж хумсаа будах

Хэрэв та хумсаа будахгүйгээр ганц ч хоног байж чаддаггүй нэгэн бол тун ч харамсалтай байна. Учир нь та чимээгүйхнээр өөрийгөө алж байна гэсэн үг.

Хумсны будагны аюул нь хорт бодисондоо байдаг. Хумсны будганд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх дараах орцууд оржээ. Үүнд:

  • Толуол (Toluene) – уусгагч. Үүний тусламжтайгаар будаг жигд болж пигментээ хадгалж үлддэг байна. Толуол нь төв мэдрэлийн системд муугаар нөлөөлж сэтгэн бодох чадварыг доройтуулдаг. Толгой өвдөх, бие сулрах, ухаан алдах, дотор муухайрах – эдгээр шинж тэмдгүүд бол чанарын шаардлага хангаагүй хумсны будагнаас шалтгаалан илэрнэ.
  • Формальдегид (Formaldehyde) – өнгөгүй хий бөгөөд үүний тусламжтайгаар будаг удаан хадгалагддаг. Харшилтай хүмүүс формальдегидтэй харьцвал химийн түлэгдэлт авч болзошгүй. Хүнд байдалд зүрхний хэмнэл алдагдах, бие чичрэх, хавдрын эх үүсвэр ч болж мэднэ.
  • Дибутилфталат (Dibutyl Рhthalate) – үнэртүүлэгч. Энэхүү хортой бодисоос болж амьсгалын замын өвчин, эмэгтэйчүүдийн хувьд шээс, бэлгийн замын өвчлөл үүсэхэд нөлөөлдөг байна.

Тиймээс та нэн тэргүүнд хумсаа байнга будахаас татгалзаж, хумсаа амьсгалуулж байгаарай. Мөн чанартай бүтээгдэхүүн авч хэрэглэж байхыг зөвлөе.

Алчуураар нүүрээ арчдаг

Хүмүүсийн ихэнх нь нүүрээ угаачихаад алчуураар арчиж хатаадаг. Гэхдээ энэ нь таны гоо сайханд сөрөг нөлөө үзүүлж байдаг. Алчууранд олон төрлийн бактер, микробууд үржиж байдаг тул батга гарах эрсдлийг нэмэгдүүлнэ.

Тиймээс алчуурын оронд цаасан алчуур ашиглаж болохоос гадна угаасны дараа шууд хатааж болох юм. Ингэснээр арьсаа гэмтээхээс сэргийлж чадна.

Бохирдсон багс хэрэглэдэг

Манай бүсгүйчүүд заримдаа багсаа угааж цэвэрлэхээ мартчихдаг. Таны ингэж мартаж байх хооронд таны нүүрэнд хүрдэг гол хэрэгсэлд маш олон төрлийн бактер наалдчихсан хүлээж байдаг. Харин эдгээр бактер таны нүүрэнд наалдсан үед юу болох нь тодорхой биш гэж үү? Тиймээс долоо хоног бүр бүх багсаа сайтар угааж цэвэрлэж байгаарай.

Өдөрт 1 амны халбагаас их хэмжээний  давс хэрэглэх

Зарим хүмүүс би өдөрт 1 амны халбага давс иддэггүй гэж итгэлтэй хэлэх байх. Гэхдээ энэ нь зөвхөн таны идэж байгаа хоолонд хийсэн давс биш юм. Өнөөдөр та идсэн хиам, бяслаганд ч мөн тодорхой хэмжээний давс агуулагдаж байгаа. Давсны хэрэглээгээ буруулснаар цусны даралт тогтворжих ба энэ нь унжиж, суларсан арьсыг чангалдаг болохыг судлаачид мэдэгдсэн билээ.

Сахлын хутгаа шүршүүрт орхидог

Манай бүсгүйчүүд хөлийн үсээ хуссаны дараа сахлын хутгаа тэндээ л буюу шүршүүрт үлдээгээд гардаг. Гэвч ийм чийглэг газар орхисоноор мөн л бактер үүрлэх төдийгүй ир нь мохно. Дараа дараагийн удаа хэрэглэхэд, арьсанд харшил үүсгэж, арьсыг урж ч мэдэх аюултай. Тиймээс одооноос сахлын хутгаа арчиж цэвэрлээд, хуурай сэрүүн газар хадгалж байгаарай.

Хөлөө ачиж суудаг

Хөлөө ачиж суух нь танд тухтай санагддаг байж болох ч, хөлний цусны урсгалыг боогдуулах аюултай байдаг. Ялангуяа бариу өмдтэй байгаа бол аль болох хөлөө ачихаас зайлсхийж, тэнийлгэн сууж байгаарай. Энэ нь цусны эргэлтийг дэмжих болно.

Суганы үсээ хуссаны дараа хөлс дарагч түрхдэг

Хөлс дарагч нь өөртөө хүчтэй химийн бодиснууд агуулж байдаг. Харин суганы үсийг хуссаны дараа арьсны нүхнүүд нээгдсэн байх ба энэ үед нь өнөөх аюултай хөлс дарагчийг түрхсэнээр арьсанд үрэвсэл үүсгэнэ.

Унтахдаа үсээ боодог

Унтахдаа үсээ боож байх нь тийм ч зөв сонголт биш. Ингэснээр хуйханд ирэх ачаалал нэмэгдэж, үсийг сулруулж, унахад бэлэн болгодог. Үсээ байнга боож унтдаг хүмүүс өглөө босоод үсээ самнахад их хэмжээгээр унаж, аюултай байдал үүсдэг.

Халуун шүршүүрт ордог

Хүндхэн өдрийн дараа халуун шүршүүрт ороод амрах хэчнээн сайхан. Гэхдээ үүнийг зуршил болгох хэрэггүй. Учир нь халуун ус нь таны арьс болон үсийг хуурайшуулж, гэмтээдэг. Үүний оронд бүлээн болон хүйтэн усанд орж байгаарай. Таны арьсыг чангалж, эрүүл байхад тусална.

Үсээ чийгтэй байхад нь самнах

Үсээ нойтон байхад нь самнаж хэрхэвч болохгүй. Энэ нь үсийг гэмтээх гол хүчин зүйл болдог. Тиймээс хатах хүртэл нь хүлээж байгаад самнаарай.

Дэрээ сольдоггүй

Хэрэв таны нүүрний арьс үргэлж үрэвсэж, батганд баригдаад байвал, дэрний уутаа угаах, солих тухай бодоод үзээрэй. Учир нь дэрний уутанд олон төрлийн бактер нуугдаж байх бөгөөд энэ нь арьсанд наалдаж, үрэвсэл үүсэх шалтгаан болдог.


Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болон гоо сайхныг үгүй хийдэг өдөр тутмын зуршлууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex