Ангижруулагчийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй

9b9f338f00f990aaa4271fbe8b02643a

“Нэг их ялгаа байдаггүй юм чинь” гээд үс арчилгааны энэ том алхмыг орхидог бүсгүйчүүд ч бий. Ангижруулагчийн үндсэн үүрэг бол олон төрлийн, гэмтэл, сэнс, индүү гэх мэтээс болж гэмтэж хатуурсан үсийг зөөлрүүлэх юм. Ангижруулагчийн талаар заавал мэдэх зүйлсийг дурдаж байна.

1. Тэжээл өгдөг: Шампунь үсэнд байгаа бохирдлыг арилгахын хажуугаар хуйх болон үсийг тэжээлгүй болгодог. Тиймээс ангижруулагч хэрэглэснээр үсний алдагдсан тэжээлийг нөхөхөд тусалдаг.

2. Хамгаална: Ангижруулагчийн тогтмол хэрэглэснээр хүрээлэн буй орчин, цаг уураас болж үс гэмтэх, нар салхинд гандахаас хамгаалж өгдөг. Тэр тусмаа нарны хамгаалалтай ангижруулагчийн зуны улиралд тогтмол хэрэглэж заншаарай.

3. Чийгшүүлдэг: Ангижруулагчид агуулагддаг чийгшүүлэгч маш сайн. Шампуниар угаасны улмаас алдагдсан чийгшлийг сайн нөхөхөд ангижруулагч тусална. Хангалттай чийгшүүлсэн үс тийм ч амархан хугарч гэмтэхгүй, хуурайшихгүй. Мөн үс чинь зөөлөн, торгомсог шинж чанараа алдахгүй ач тустай.

4. Хүчтэй болгоно: Эрүүл, амархан тасраад уначихдаггүй үс мэдээж хамгийн сайхан байдаг. Ангижруулагчийг байнга хэрэглэхийн бас нэгэн ашиг тус бол үсний уганд хүртэл нөлөөлж, хүчтэй болгодогт оршино. Самнах бүрт их хэмжээний үс унадаг бол ангижруулагчийг тогтмол хэрэглэж байгаарай.

5. Үс хугарахгүй: Үсээ самнах тоолонд хэт их хэмжээний сэвлэг саманд үлдэж, орой хэсгийн үснүүд богино богино, тасархай болоод байна уу? Бас үс чинь үргэлж энд тэндээ орооцолдоод байна уу? Ангижруулагч хэрэглэдэггүй бол энэ асуудал үүссэнд гайхах зүйлгүй. Учир нь үсэнд хангалттай чийгшил, тэжээл, зөөлрүүлэлт явагдаагүй учраас үс дундуураа хугарч, тасарч унадаг.

Ангижруулагчийг зөв хэрэглэх нь ч хэрэглэхтэйгээ дүйцэхүйц чухал:
- Эхлээд үснийхээ онцлогт тохирох шампуниар толгой хуйхандаа зөөлөн массаж хийж угаана
- Үсэндээ ямар ч хөөс үлдээхгүйгээх цэвэр усаар зайлна
- Нэг гар дээрээ үснийхээ хэмжээнд тохирсон ангижруулагч аваад алган завсраа үрээд тэнцүү хэсэг хоёр гар дээрээ үлдээж өгнө
- Үсэндээ түрхэхдээ шампуниас эсрэгээр буюуу үснийхээ үзүүрээс эхэлж түрхэж өгнө. Хэрвээ урт үстэй бол үсээ шуух гэж байгаа мэтээр цуглуулаад хооронд нь зөөлөн үрж ангижруулагчийг сайн тарааж өгөөрэй
- Шампунь хуйханд зориулагддаг бол ангижруулагч болон тэжээлийн тос нь үсэнд зориулагддаг. Тиймээс хуйхнаас 5 см-ийн зайнд түрхэх хэрэгтэй. Үгүй бол хуйхны нүх сүвийг ангижруулагч бөглөж, тослогтуулах магадлалтай. (Шампунь, ангижруулагч хоёрыг нэг дор агуулсан бүтээгдэхүүнүүд дэмий байгаа биз?)
- Ойролцоогоор 30 секундаас 1 минут орчим ангижруулагчаар үсэндээ массаж хийж өгөөд, бүлээн усаар зайлна.
Үсээ угаасны дараа сэнсээр хатаах бол хамгийн багадаа 15 см-ийн зайнд сэнсээ бариарай.


Ангижруулагчийн хүчийг дутуу үнэлэх хэрэггүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex