Гэр бүлийн зүгээс хүүхдүүдэд учирдаг бэлгийн дарамт

ULMTTDDeIhuuhedНамайг дунд ангийн сурагч байхад сургуулийн маань урлагийн танхимд бэлгийн бойжилт, охид хөвгүүдийн хувийн ариун цэвэр, өсвөр насны охидын жирэмслэлт, бэлгийн дарамт, хүчирхийллийн тухай лекц болдог байж билээ. Хааяа нэг болдог энэ лекцэнд 7-12-р ангийнхан хамрагдана. Ихэвчлэн хичээлийн дараа болдог байсан учраас сурагчид хичээлээс гадуурх сургалтад хамрагдахаас илүүтэй найзуудтайгаа цуг байх, гэртээ харих, тоглож наадах, сургалт дамжаандаа явахыг илүүд үзэн жижүүр багшийн нүд хариулж байгаад зугтаж гарна. Жижүүр багш, жижүүр сурагчид нийлж сургуулийн хаалга хашиж зогссон ч бүх хүүхдийг “тууж” оруулж чадалгүй алдаад гаргачихдаг байж билээ.

Анх ийм сургалтад хамрагдахдаа бид их ичдэг байсан. Одоо эргээд бодоход энэ сургалт хааяа нэг болдог биш бага ангийн сурагч байхаас бага багаар ойлголт өгөөд явсан бол бидэнд илүү хэрэгтэй байсан юм шиг. Адаглаад эдгээр зүйлс биднээс хол хөндий зөвхөн насанд хүрэгчдэд хамаатай гэж ичиж явдгаа болих байсан юм шиг. Өнөөдөр ойлголтгүйгээсээ болж маш олон охид, бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна.

Насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох явдал нь бэлгийн харилцааг зүй бусаар ашиглахын хамгийн гутамшигтай хэлбэр гэж тодорхойлж болно. Ойрын төрөл садантайгаа бэлгийн харилцаанд орохыг инцест гэнэ. Инцестийн 70-80% нь эцэг-охин болон хойд эцэг-охин нарын харилцаатай холбоотой болохыг ихэнх судалгаанууд харуулдаг. (Гэр бүлийн социологи, 2005)

Насанд хүрсэн хүн хүүхдийн бэлгэ эрхтэнийг илэх эсвэл хүүхдээр бэлгэ эрхтэнээ илүүлэх, хүчээр насанд хүрэгчдэд зориулсан бичлэг, кино, зураг үзүүлэх зэрэг нь ч бэлгийн дарамт юм. Яагаад бэлгийн харилцааг хүүхдэд чиглүүлэн зүй бусаар ашиглах явдал гарч байгааг бодож үзэцгээе. Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон хүмүүсийн дотор сэтгэцийн өвчтэй хүмүүс маш бага хувийг эзэлдэг учраас оюун ухааны хомсдлын улмаас тайлбарлахад дулимаг юм. Эдгээр хүмүүсийн ихэнх нь насанд хүрэгчидтэй бус харин хүүхэдтэй харилцахыг эрхэмлэдэг. Хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд орсон насанд хүрэгчдийн хувьд бусад хүмүүстэй шийдэмгий бус, авхаалжгүй харьцдаг. Эдгээрийн ихэнх нь бэлгийн хэрэгцээгээ хангах бус бусдаас авч чаддаггүй дотно харилцааг эдлэх зорилготой байдаг аж. (Социология, 2000)


Хүүхдүүд гэр бүлээсээ их хамааралтай учраас эцэг эх, ах эгч, хамаатан төрөл садныхаа зүгээс үзүүлэх шаардлага дарамтанд эмзэг мэдрэмтгий хандахын зэрэгцээ үгнээс нь гарч, эсэргүүцэл илэрхийлж чаддаггүй байна. Мөн тухайн үед яг яах ёстой байдаг талаар ойлголт тун хомс байдаг учраас хохирогч болон үлддэг ажээ.

Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш бага ярилцдаг бөгөөд бэлгийн харилцаа хайр дурлалыг болохгүй зүйл мэтээр ойлгуулснаар тухайн хүүхдүүд асуудал гарсан ч эцэг эхдээ хэлэхээс айж нуун далдалдаг. Иймээс эцэг эх, ах эгч нар хүүхдүүд, дүү нартайгаа нээлттэй ярилцаж сургуулийн зүгээс төдийлөн санаа тавьж чаддаггүй тэдгээр асуудлуудыг нь хамтдаа шийдээрэй.

Магадгүй таны хүүхэд ийм асуудалтай ч танд хэлэхээс айсан байж болох юм. Харин ийм асуудалд орж байсан, орж байгаагүй бүх насанд хүрээгүй хүүхдүүдэд санамж болгон хэлэхэд хэрвээ чамтай ийм зүйл учирвал бусдаас нуулгүйгээр сургуулийн нийгмийн ажилтан, хүүхэд хамгаалах төв, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдээрэй.

Хүчирхийлэлд өртсөн хүмүүс хамгийн түрүүнд хаана хандах вэ?

  1. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв -  7011-9949
  2. ЦЕГ-ын дэргэдэх “Түр хамгаалах байр” – 107
  3. Хүүхдийн тусламжийн утас – 108
  4. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Нэг цэгийн үйлчилгээ” – 7018-0139
  5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нэг цэгийн үйлчилгээ” – 7011-3408
  6. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл – 350793
  7. Цагдаагийн шуурхай дуудлага – 102

Эх сурвалж:  Гэр бүлийн социологи, 2005
Социология, 2000


ТА ӨӨРТ ТОХИОЛДСОН ЯВДАЛЫГ УНШИГЧИДТАЙ ХУВААЛЦАЖ ЯРИЛЦАХЫГ ХҮСВЭЛ medee99@yahoo.com ХАЯГААР ЗАХИДЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ!

ТА БҮХЭН БИДЭНД СЭТГЭЛ ЗҮРХНИЙ АСУУДЛАА УУДЛАН ЗАХИДАЛ ИРҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙГ ХҮНДЛЭН ЧИН СЭТГЭЛИЙН ЗӨВЛӨГӨӨГ ХАРАМГҮЙ ӨГӨХИЙГ ХҮСЬЕ

ХҮНДЭТГЭСЭН

WWW.MISS.MN

Гэр бүлийн зүгээс хүүхдүүдэд учирдаг бэлгийн дарамт
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex