Амжилттай яваа эр хүний ард миссэнцэр биш, жинхэнэ хүчирхэг эмэгтэй байдаг

7f7dff211fbf5ee692cca6fa2d1db735Манай монголчууд эртнээс амжилттай яваа эр хүний ард сайн эхнэр байдаг хэмээн ярьсаар ирсэн. Тэгвэл энэ үг оргүй зүйл биш болохыг шинжлэх ухааны сонирхолтой судалгааны ачаар мэргэжлийн судлаач нар баталж байна.

АНУ-ын Карнеги Меллоны их сургуулийн сэтгэл судлаач эрдэмтдийн баталж буйгаар заяаны ханиа буруу сонгосон эрчүүд уг хүн нь өөрөө хэчнээн хүчирхэг хүн байсан ч гэсэн амжилтанд хүрэх магадлал нь ухаалаг, боловсрол өндөртэй эмэгтэйтэй гэр бүл болсон эрчүүдийнхээс илүү доогуур байдаг гэнэ.

Сэтгэл судлаач эрдэмтэд энэ таамгаа батлахын тулд гэр бүл болсон 163 хосыг судалгаандаа хамруулжээ. Ингэхдээ эрдэмтэд хосуудад хэд хэдэн төрлийн даалгавраас дуртайгаа сонгон хамтдаа гүйцэтгэх үүрэг өгчээ. Даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн тохиолдолд өндөр шагнал урамшуулал өгөхөөр амалсан байна.

Эрдэмтдийн санал болгосон даалгавраас хамгийн хэцүүг нь сонгож амжилттай гүйцэтгэсэн хосуудыг судлаад үзтэл тэд бүгдээрээ өөрсдийн гэр бүлийн хүндээ сэтгэл хангалуун явдаг эхнэр, нөхрүүд байсан нь анхаарал татахгүй байхын аргагүй. Харин хамгийн хөнгөн даалгаврыг сонгосон мөртлөө тааруухан гүйцэтгэсэн хосууд бие биедээ сэтгэл дундуур явдаг хүмүүс болохыг мөн л ажиглаж, судалжээ.

Шинжлэх ухааны сонирхолтой судалгаагаа Карнеги Меллоны сэтгэл судлаачид үүгээр дуусгасангүй. Тэд хамгийн хэцүү даалгаврыг сонгон авч, түүнийгээ аль болох амжилттай биелүүлэхийг хичээсэн зургаан хосыг зургаан сарын дараа дахин туршилтад хамруулжээ. Гэтэл тэдгээр хосуудын уг хэцүү даалгаврыг биелүүлэхийн төлөөх эрмэлзэл, тэмцэл нь зургаан сарын өмнөхөөсөө эрс өсөн нэмэгдсэн байна. Хосуудын сонгон авсан даалгавар нь биелүүлэхэд хамгийн хэцүү нь байжээ.

Энэхүү сонирхолтой судалгааг гардан хийлцсэн сэтгэл судлалын профессор Брүүк Фини “Хэрэв та өөртөө тохирох жинхэнэ хайраа олохыг хүсч байвал эхлээд өөрийгөө гүйцэд танин мэдэх хэрэгтэй гэдэг дүгнэлтэд манай багийнхан хүрсэн. Өөрийгөө гүйцэд таньж мэдэж, үнэлж чадсан хүн өөртөө тохирох сайхан хайр сэтгэлээ олж чаддаг. Улмаар амжилтанд хүрдэг” хэмээн Ideapod цахим хуудсанд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Сэтгэл судлаач эрдэмтэд Фини профессорын энэ үгтэй ихэнх тохиолдолд санал нэгдэж байгаа бөгөөд тэд үүнийгээ Барак болон Мишель Обама, Марк Зукерберг-Присцилла Чан, мөн Жэй Зи-Бэйонси нараар жишээ аван баталж байгаа юм. Эдгээр гурван хосын багын амьдрал, нийгмийн гарал үүсэл, өссөн төрсөн орчин нь харилцан адилгүй хэдий ч тэд амьдралын нэг ижил зорилго, нэг утга учрын төлөө нэгдэж чадсан хүмүүсийн хамгийн тод томруун жишээ гэнэ.

2011 онд Ерөнхийлөгч Обама алдарт хөтлөгч Опра Уинфрид өгсөн ярилцлагынхаа үеэр “Би Мишельгүйгээр байж чадахгүй. Та надаас намайг яаж өөрийн гэсэн эрүүл ухаантай байж, Ерөнхийлөгчийн ажлын энэ их дарамт шахалтыг тэсвэрлэж гарч чаддаг юм бэ хэмээн асуулаа. Тэгвэл энэ бүх сорилтуудын цаана АНУ-ын төрийн тэргүүнтэй цуг Мишель хэмээх тэр гайхалтай эмэгтэй өдөр бүр хамт байдаг учраас л би ямар ч зовлонг давж чаддаг юм” хэмээн хэлсэн удаатай.

Харин дэлхийн хамгийн залуу тэрбумтан Зукерберг 2017 онд Харвардын их сургуульд лекц унших үеэрээ “Присцилла бол миний амьдралын хамгийн чухал эрхэм хүн-Миний амьдралдаа бий болгосон хамгийн үнэ цэнэтэй зүйл минь” хэмээн хэлж байжээ. Энд амьдрал үзээгүй зарим балчир залуус Марк Зукербергийг дэлхийн хамгийн баян залуу байж очиж очиж нэг муу царай муутай хятад бүсгүйтэй гэрлэдэг нь ямар учиртай юм хэмээн гайхан ярьцгаадгийг дурдах хэрэгтэй болов уу. Тэгвэл сэтгэл судлаачид сайн яваа эр хүний бат ар тал болж зогсдог хүчирхэг эмэгтэй өсвөр насны балчир охид, хөвгүүдийн боддог шиг олон хувцас сольж олны өмнө эргэлдсэн миссэнцэр бүсгүй хэзээ ч байдаггүй юм гэдэг үгээр тэдэнд хариу тайлбар хэлснийг хэлэх хэрэгтэй болов уу.

Харин RnB урсгалын хамгийн амжилттай төлөөлөл болсон Жэй Зи, Бэйонси нарын тухайд алдарт дуучин эмэгтэй маань нэгэнтээ “Хэрвээ би Жэй Зитэй гэрлээгүй байсан бол өөрийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэдгээ хэзээ ч мэдэрч амьдарч чадахгүй байсан” гэж ярьсан юм.

Эцэст нь дээрх сонирхолтой судалгааг явуулсан сэтгэл судлаач эрдэмтэд “Магадгүй та энэ амьдралдаа хэнтэй ч гэрлэхгүй байхыг хүсч байж болох юм. Гэвч зөвхөн танд итгэдэг, зөвхөн таны төлөө ямар ч эрсдэлийг өөрийн биеэр үүрч, даван туулахад бэлэн тийм хайраа олохгүйгээр энэ амьдралдаа хүссэн том мөрөөдлөө хэзээ ч биелүүлж чадахгүй шүү” хэмээн сануулсныг сануулчихъя.

Эх сурвалж: Ideapod, Independent.com


Амжилттай яваа эр хүний ард миссэнцэр биш, жинхэнэ хүчирхэг эмэгтэй байдаг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Нэр: Zochin Огноо: 4 October 2019 Reply

Maksiin Ganbaa Miss ehnertei shdee aimar amjilttai yawaa zaluu daaa kk.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex