Завгүй ээжтэй байсны 7 давуу тал

821ba0ae4c1e3efdffdf8bc1d25844f0

Багаасаа л өдөрт охинтойгоо хэдхэн минут л үг сольж амждаг, өглөө босоход нь аль хэдийнэ ажилдаа яваад гэртээ эзгүй байгаад сурчихсан завгүй ээжтэй бүсгүйчүүдэд энэ нийтлэлийг зориулж байна. Гэртээ ирэхэд халуун хоол угтахгүй, өөрөө л бүх хувцсаа угаана гэх мэт сөрөг талуудыг “дараад” харвал ийм олон давуу тал бий гэдгийг анзаарч байсан болов уу?

1. Чи хоолны тал дээр илүү туршлагатай!
Үргэлж ээж нь хоол хийдэг айлын охинд оройн хоолыг хийх завшаан тийм ч их олдохгүй. Хийсэн хойно ээжийнхээ хоолтой харьцуулагдах нь элбэг байдаг. Харин гэртээ оройтож ирдэг, карьерийн хойноос зогсолтгүй давшдаг ээжтэй охидууд яадаг билээ? Долоо хоногийн таван өдөр л лав хоол хийж, хийх тусам өөртөө туршлага хуримтлуулах нь тэр. Чи хоолыг тогооч шиг амттай хийдэггүй байлаа ч туршлагатай тогоочийн ажилласантай ижилхэн хугацааг гал тогоонд өнгөрөөсөн. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн давтагдашгүй амтыг бүтээж сурсан гэсэн үг. Энэ ч давуу тал шүү.

2. Чи карьерийн талаар илүү мэдлэгтэй!
Ирээдүйд яг ээж шигээ хоногийн талыг ажил дээрээ өнгөрөөдөг эмэгтэй болох эсэхээ чи өөрөө л шийднэ. Гэхдээ чамд нэгэнт тогтсон зүйл бол карьер, гэр бүлийн амьдралынхаа тэнцвэрийг маш сайн олж чадна гэсэн итгэл юм. Итгэлээс гадна түүнээс ч дутахгүй хэмжээний мэдлэг бий.

3. Чи хувийн зохион байгуулалт сайтай
Ээж нь завгүй ч гэсэн гэр бүл, түүнтэй холбоотой ажлуудаа орхигдуулахгүйгээр зэрэг авч явж л байгаа. “Амьд” үлгэр дууриалал дэргэд чинь байгаа болохоор чамд нөлөөлөл нь аажим аажмаар л суурьшиж л байгаа гэдэгт итгээрэй. Өөрийн гэр бүлээ зохиох үедээ чи бүхнийг амжуулах тал дээр маргашгүй мундаг байх болно.

4. Чи ажил хэрэгч хувцаслалтын тал дээр илүү мэдрэмжтэй
Өдөр болгон ээжийгээ харсаар байгаад хуралд очихдоо өмсөх юбканы урт хэр байх ёстойг, уулзалтан дээр аль өнгийн цамц тохиромжтойг, жирийн ажлын өдөр ямар загварын гутал хөлд эвтэйхэн байдгийг хэлүүлэлтгүй мэддэг болсон биз дээ? Мэдээллээ хадгалж л бай хонгор минь, удахгүй хэргийг нь гаргах үе ирнэ.

5. Чи ажлынхантайгаа харилцах харилцааг илүү сайн ойлгоно
Одооноос ээжийнхээ ажлаа, хамт ажилладаг хүмүүсээ ярих яриаг нь бүр илүү анхаарч сонсоорой. Чамайг ирээдүйд мөрөөдлийнхөө эзэн, захирлын суудалдаа сууж байх үеийн ажиллагсадтайгаа хэрхэн зөв, эелдэг, хариуцлагатай харилцах хичээлийг л үнэгүй ороод байгаа юм шүү дээ.

6. Чи санхүүгээ илүү сайн барьж чадна!
Чи багаасаа л эмэгтэй хүн өөрөө мөнгө олж, түүгээ захиран зарцуулах эрхтэй байдаг жишгийг харж өссөн. Мөнгөтэй ухаалаг харьцах чадвар бол чиний гол давуу тал. Гэр бүлдээ, ирээдүйд зориулж хадгаламжинд, өөрийгөө хайрлаж хэдийг үрэх ёстойгоо хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ биз дээ?

7. Чи хурдан хугацаанд олон ажил амжуулж чадна
Өдөржин ажиллаж байгаад гэртээ иртэл зочин айлчлах тухай “сэрүүлгийн” мэдээг сонсоод ээж чинь яадаг гэж бодож байна? Шуудхан хөргөгч онгойлгож үзээд гарч хүнс худалдаж авна. Нэг дор гурван төрлийн салат, үндсэн хоол хийнэ. Гал тогоо “буцалж” байх хойгуур тоосоо соруулж, шалаа зүлгэж, аавын чинь дэлгээд орхисон хувцаснуудыг шкафанд эвхэж хураана. Болоогүй ээ, энэ бүгдийгээ ганцхан цагийн дотор амжуулна гээч! Хичнээн ядарч байгаагаа хормын дотор нуугаад л, хаалга онгойход халуун дулаан гэр бүлийн нэрийн өмнөөс тэр эелдгээр инээмсэглэдэг. Супер ээжийн охин ч гэсэн супер байх учиртай. Түүнээс ч олон зүйлийг нэг өдөрт, нэг дор амжуулдаг болоорой.

Дээрх долоогоос ч том давуу тал бол чамд үлгэр дууриалал болох хүн зүгээр л байгаа нь юм. Өөгүй, төгс хүн гэж хаана ч байхгүй. Завгүй ажилладаг ээжийгээ “Надад анхаарал тавихгүй байна”, “Бусад ээжүүдийг хар даа?” зэрэг муухай үгээр хэзээ ч битгий гомдоогоорой. Тэр өөртэйгээ ижилхэн мянга мянган эмэгтэйчүүдийн адилаар гэр бүлийнхээ төлөө л үүнийг хийж байгаа. Гагц тэнцвэрийг олж сурах нь л одоо чиний хийх гол ажил юм шүү.


Завгүй ээжтэй байсны 7 давуу тал
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex