Сул талыг давуу талаараа далдлах 5 жишээ

1424335_702130449797252_206935769_n

Сул талыг алга болгож, бүрмөсөн үгүй хийнэ гэдэг хэцүү л дээ. Ялангуяа гэр цэвэрлэх, хоол хийхийг үнэн сэтгэлээсээ үзэн яддаг эсвэл тохироо үгүйн улмаас эдгээрт цаг гаргаж чаддаггүй бол хурдан өөрчлөхөд бэрх шүү дээ. Тиймээс Гоолингоо нь дараах аргыг санал болгож байна. Сул талаа давуу талаараа далдлах!

1. Хэрвээ хоол хийх дургүй бол…
Найз маань хоол хийх үнэхээр дургүй хүн байв. Хайртай хүнтэйгээ гэрлэсэн ч тэр зан нь өөрчлөгдөөгүй бөгөөд аргагүйн эрхэнд буюу нөхрөө рестораны хоол байнга идүүлээд байхгүйн тулд л гэртээ хоол хийдэг байлаа. Эргэн тойрныхноосоо сургаалийн үг сонсдогийн даваан дээр найз маань шинэ хоббитой болсон нь төрөл бүрийн нарийн боов, бялуу, дессерт хийх байсан юм. Түүнийг хэн ч одоо муу эзэгтэй эсвэл хоол муу хийдэг гэж хэлж зүрхэлдэггүй. Яагаад гэвэл тэднийд орох болгонд өөдөөс арааны шүлс асгарам аяган бялуу угтдаг бөгөөд зорьж очсон хүн бүрийг сэтгэл ханамж дүүрэн болгон гаргадаг учраас тэр л дээ. Хэрвээ чи хоол хийх дургүй бол
• Түүн шиг дессерт хийхдээ мастер
• Төрөл бүрийн зууш, салат хийхдээ мастер
• Орон орны цайгаар дайлахдаа мастер
• Эсвэл хоолыг хурдан бөгөөд амттай хийхдээ мастер байж болно шүү дээ.

2. Хэрвээ гэртээ байнга суудаг бол…
Ажил хийдэг ихэнх эмэгтэйчүүдэд хүүхэд, нөхрөө байнга халамжлан гэртээ суух жаргал шиг л бодогддог. Гэхдээ гэртээ суудаг бүсгүйчүүдэд энэ нь өөрийнх нь амжилтаас хороож буй, залуу насыг нь үрж буй хэрэг мэт санагддаг гэсэн судалгаа бий. Харин бид энэ хоёрт, аль алинд нь л давуу тал байгаа гэж боддог шүү. Хэрвээ чи ажил хийлгүй олон жилийг гэртээ өнгөрүүлж байгаа бол үүнийгээ бусад эзэгтэй нарт байхгүй давуу тал болгон ашиглаарай. Учир нь чамд зохицуулж чадвал гардаг сул цаг байгаа шүү дээ.
• Фитнест явж биеэ хөгжүүл. Чамд хэнээс ч илүү галбирлаг биетэй байх боломж байна.
• Гэртээ суудаг бүсгүйчүүдийг нэгтгэн ашигтай групп үүсгэ. Улмаар ТББ болохыг ч үгүйсгэхгүй.
• Хүүхдээ ажлаа тарж ирсэн нөхөртөө даатгачихаад оройн цагаар сургуульд сур. Авч чадаагүй зэргээ хамгаал.
• Интернэтээр хэсэн цаг үеийн хувцасны трендүүдийг судлаад өөртөө оёж өмс.
• Гэрээ илүү гоё тохижуул.
• Хүүхдүүдийнхээ боловсролд анхаарах, сайн хүмүүжүүлэх дүүрэн боломжууд.
• Эсвэл чөлөөт цагаараа хоолны жортой ном бичсэн ч болно.

3. Хэрвээ гэртээ өнгөрүүлэх цаг чинь бага бол…
Эсрэгээрээ ажил дээрээ хамаг цагаа өнгөрүүлээд гэртээ, гэр бүлийнхээ гишүүдэд зориулах хэсэг чинь бага байдаг бол яах вэ? Гэрээ санасандаа хүртэл цэвэрлэж чадахгүй, сэтгэлээ гарган удаан гэгч нь хоол хийхийн оронд гялс манс амжуулж, ирсэн хамаатнуудаа ч олигтой зочилж чадаагүй юм шиг гэмтэй мэдрэмж төрдөг бол энэхүү сул талаа далдлах ийм аргууд байна. Өөрөөр хэлбэл зөвхөн танайд л байдаг, бий болдог зүйлсийг үүсгэ гэсэн үг л дээ.
• Жинхэнэ гүрж цайг танайд л ууж болдог байг. Бас түүнд төгс тохирсон амттаныг мөн л танайхаас идэж чаддаг байвал ямар вэ?
• Эсвэл гэрийнхээ шаахайг бүгдийг нь ижилхэн болго. Зочид ирээд түүнийг нь магтдаг байвал бүр ч сайн.
• Угаалгын өрөөндөө гадны хүмүүс хэрэглэхэд зориулсан саван, шампунь, алчуурыг тусад нь бэлдэж тавь. Ямар сайн эзэгтэй гэдгийг чинь мэдэж аваг.
• Хөргөгчиндөө жимс үргэлж байлга. Тасралтгүй. Нөхөр, хүүхэд, хадам ээж, найзууд, хамаатнууд гээд хэнд ч нээлттэй байх бөгөөд үүгээр чинь айлууд чамайг онцолдог ч болж болно шүү дээ.

4. Хэрвээ чи мөнгө их үрдэг бол…
Уг нь чи гоё харагдсан, хүсдэг, гол нь хэрэгтэй зүйлсээ л авсан. Гэтэл гэрийнхэн чинь үүнийг “Хэт үрэлгэн” эсвэл нөхөр чинь “Миний мөнгийг…” гэх хандлага гаргаад байвал яах вэ? Сул талаа далдлах эдгээр аргуудыг хэрэгжүүлээрэй.
• Нөхөртөө ч гэсэн ямар нэгэн зүйл худалдаж ав. Шинэ зангиа, шинэ гутал, шинэ заптник гээд ажлынханд нь ил харагдах зүйлс байвал илүү сайн.
• Хадам ээждээ ч гэсэн хэрэгтэй зүйлийг нь авч өг. Орой нөхрөө ирэхэд нь “Би өнөөдөр ээжийнхээр дайраад тийм юм өгчихөөд ирсэн” гэж хэлээд магтуулахад бэлэн царай гаргаарай.
• Гэрийнхээ интерьер дизайнд ч гэсэн марталгүй хөрөнгө оруул. Хөшиг, ширээний дэвсгэр, халбага сэрээ, хундаганы ком гээд юу ч байсан болно.

5. Хэрвээ чи хайртдаа цаг ерөөсөө гаргаж чаддаггүй бол…
Тийм сайн залууд ингэтлээ цаг гаргаж чадахгүй яваадаа чи өөрөө ч гэсэн санаа зовдог. Ажил хэт ихтэй сул талаа далдлах ийм зам байна.
• Долоо хоногт заавал нэг дурсамжтай зүйл хийдэг зуршилтай бол. Амралтын өдрийг цуг өнгөрөөдөг, тансаг ресторанд хооллодог, салхинд гардаг, кино цуг үздэг гээд ямар ч хэлбэрээр байж болно. Гол нь байнга давтагддаг зуршил л болгоорой. Тэгвэл хайрт чинь чамд “Надад цаг гаргахгүй байна” гэж гомдоллохгүй сэтгэл амар, тайван явах болно. Бас ирэх долоо хоногийнхоо хийх гоё зүйл юу болохыг таахаар оролдохдоо ч дуртай байх болно.


Сул талыг давуу талаараа далдлах 5 жишээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex