Өөртөө “өгөх” иллэг

self-massage

Хэрвээ хорвоо ертөнц төгс байсан бол шоколаднууд ямар ч калоригүй, өндөр өсгийтүүд хөлд эвтэйхэн, бас бид бүгд хувийн массажисттай байхсан. Гэхдээ бид бодит ертөнцөд амьдардаг учраас амттаны хэрэглээгээ багасгаж, 10 см-ийн өсгийт өмссөн ч яагаа ч үгүй юм шиг инээмсэглэдэг. Харин биеэ даасан, завгүй, ядрангуй бүсгүйчүүд бидэнд одоо юуг сурах дутуу байна гээч? Өөртөө иллэг хийж сурах. Саунд тогтмол орох боломжгүй байдаг бол 10 хоногт нэг удаа гэрээ массажийн өрөө болгоорой.

Биеэ бэлд
Хамгийн түрүүнд бүлээн шүршүүрт орж булчингаа султган, биеэ иллэг хүлээж авахад бэлэн болгоорой. Хэрвээ ваннд хэвтэх гэж байгаа бол дотор нь жамц давс хийчих. Давс нь бүх биеийн булрааг гаргана. Ихэнх массажийн үед хувцасгүй байх учраас өрөөний температуртаа анхаараарай. Хүсвэл ханын дагууд савтай лаанууд асааж өрөөг илүү амар амгалан, дулаан болгож болно. Биедээ массажны тос түрхэж өгвөл чангарч, хатуурсан булчин шөрмөсүүдийг бүр сулладаг. Тосоо 15 секунд гартаа үрж халааж байгаад түрхэхээ мартав аа.
Жич: Массажуудын дараа гараа хүйтэн усанд угааж, өвчнийг арилган, ариутгах чухал алхмыг заавал хийгээрэй.

1. Хүзүү, хуянгийн цэгийн массаж Суугаа ажилтай хүмүүст хамгийн их чилэлт өгдөг хэсэг бол хүзүү болон түүний ёроолд, мөртэй залган байрлах хуянгийн цэгүүд. Буруу суулт, бөгтийлт, үргэлж хүнд цүнх авч явах зэрэг нь шар ус цугларахад бүр ихээр нөлөөлдөг. Их хэмжээний хуянг арилгахад мэргэжлийн массажист хэрэгтэй ч, хөших өвдөлтийг түр зуур ч болов намдааж, бага хуянг тараахад өөрийн гараар хийх массаж хангалттай.
-Эхлээд толгойгоо арагш гэдийлгээд, хоёр гарынхаа хуруудаар хүзүүний ёроолд байрлах хоёр талын хуянгийн цэгүүдийг базаж байгаад урагш нь 15 удаа сайн шувтарна. Ингэснээр яг хаагуур өвдөж байгаа нь мэдэгдэх болно. Гараа сөөлжилж, солбиж бариа хийгээрэй. Шар ус бөөгнөрсөн хэсгийг олсныхоо дараа чангаар нухан султга.
-Дараа нь хуянгийн цэгүүдийг хоёр гараараа сайтар базангаа, толгойгоо гэдийлгэж байгаад хоёр хажуу тийш нь хөдөлгөж эргүүлнэ. 10 секунд гэдийлгэсний дараа буцааж эгц болгоно.
- Хүзүүний эргэн тойронд хурууны өндгөөрөө тойрог хэлбэрээр сайн массаж хийж байгаад баруун гараа зүүн мөрөн дээрээ тавьж булчинг нь базах маягаар султгана. Базаж байгаа чигтээ мөрөө арагш нь хөдөлгөн дуугаргана. Нөгөө гараараа ээлжилнэ.
- Баруун мөрөө зүүн гарынхаа нударгаар цохиж шинэ цусыг цуглуулна. Ингэхдээ тохойгоо нөгөө гараараа түшиж, дэмжиж өгөөрэй. Бугуйгаа сулласан байх ёстой шүү.
-Дан хүзүүндээ массаж хийх нь толгойны өвчнийг намдаахад тус болдог. Хурууныхаа өндгүүдээр зөөлөн боловч чангаар гавлын ясны доод хэсгээс доошлон мөр хүртлээ тойрог хэлбэрээр дарж илнэ. Ямар нэг бөөгнөрсөн, хатуу зүйл мэдэгдвэл цагийн зүүний дагуу болон эсрэг тийш ээлжлэн тойргоор илж, сулруулна.
-Хамгийн сүүлд гараараа чихнийхээ дээд хэсгээс доошлон, хоёр гар эрүүний хэсэгт уулзтал имэрчихээд өөрийгөө чанга тэвэрч мөрний сунгалт хийнэ.

2. Хэвлий
Энэ иллэг нь сарын тэмдгийн өвдөлтийн үед маш сайн эм болдог. Түүнчлэн хоол боловсруулах систем болон хоолны шингэцийг сайжруулдаг давхар шидтэй. Нэг гарынхаа алгаар хэвлий хэсэгт тойргоор иллэг хийгээд, дараа нь хоёр гарынхаа хурууны өндгүүдээр үл ялиг даралттайгаар, халтал нь илнэ. Хэвлийнхээ доод хэсгийг мөн адил илж дуусгана.

3. Нуруу
Ямар нэг бөмбөгийг хана, өөрийн нуруу хоёрынхоо завсарт хавчуулан зогсоно. Биеэ дээш, доош, урагш, хойш, тойрог хэлбэрээр хөдөлгөж, бөмбөгөө өнхрүүлэнгээ нурууны өвдөлтийг багасгаарай. Бөмбөгийг нурууны дээр, доор, хажуу зэрэг янз бүрийн хэсгүүдэд байрлуулвал иллэг илүү үр дүнтэй. Хүсвэл жижиг, том бөмбөгөөр ээлжилж массаж хийгээрэй. Тэгэх нь очиж буй даралт, үр нөлөөг нэмэгдүүлнэ.

4. Ууц
Ууцны иллэгийг хийхэд хувцастай ч байж болно. Том алчуур, хөнжлийг сайн хуйлж бөөрөнхийлөн гудсан дээр тавиад, дээр нь өөрөө хэвтэнэ. Ингэхдээ ууцны хэсгээ алчууртай тааруулахаа мартуузай. Мөр, өгзөг хоёр гудсанд хүрэх ёстой бөгөөд, зөвхөн ууц гудаснаас хөндий, алчууран дээр байх ёстой. Хөлөөрөө түлхэх, татах хөдөлгөөн хийж хуйлсан алчуурыг ууцаараа өнхрүүлэн иллэг хийнэ. Өвдөлттэй хэсэг дээр 30 секунд өнхрүүлээрэй.

5. Гар
Биеийн хүчний ажил хийдэг, компьютер дээр үргэлж бичгийн ажил хийдэг хүмүүст гарын булчинг султгах массаж зайлшгүй хэрэгтэй.
-Нэг гарандаа массаж хийхдээ нөгөө талын гараараа бугуйнаасаа мөр хүртлээ чангаар хавчин, гүйлгэж илнэ. Гар чинь халж байгааг мэдэртлээ энэ үйлдлийг давтаж хийвэл сайн. Дараа нь нэг гарынхаа эрхий хуруугаар гарын шуу, бугуй хэсэгт бүхэлд нь тойрог хэлбэрээр иллэг хийнэ. Хоёр гартаа ээлжээр хийсний дараа хоёуланд нь мөр, бугуйн хооронд дээш доош шувтрах хөдөлгөөн хийж дахин халааж амраана.
-Одоо гарын алга, ар хоёртоо массаж хийх ээлж. Мөн л нэг гарынхаа эрхий хурууны өндөг болон бусад хуруудынхаа завсарт нөгөө гараа хавчуулж алганы голд нь эрхий хуруугаараа даралттай тойрог хэлбэрээр иллэг хийнэ. Дараа нь хуруунуудын угийг барьж байгаад дээш нь хэд хэдэн удаа шувтарна. Ингэснээр хуруунд сунгалтын дасгал шиг үйлчилж, амрах болно.

6. Хөл
Өдөр бүр чамайг өөр дээрээ үүрч явдаг хөлөө 14 хоногт ядаж нэг удаа амраах нь маш чухал. Ялангуяа хөлийн тавхай хэсэгт мэдрэлийн маш олон цэг байрладаг учраас тэнд бид онцгой анхаарал хүртээх үүрэгтэй.
-Хамгийн түрүүнд хөлийнхөө улнаас бүсэлхий хүртлээ гараараа дээш нь гулгуулан бариа иллэг хийнэ. Шагай, үе, шөрмөс, шаантгаа бүгдийг оролцуулан гулгуулаарай. Гарынхаа хуруу, бугуйн үеэр эхний удаад хөнгөн, дараагийн удаадаа чангавтар маягаар хөлөндөө доороос нь дээш тойрог иллэг хийнэ. Мөн өвдгөө нугалж байгаад гуяныхаа булчинг тохой, гараараа нухаж дар. Энэ иллэгийн төгсгөлд хоёр гараараа хөл бүрийнхээ шилбэнээс дээш гуя хүртэл хоёр талаас нь зөөлөн алгадаж булчинг султгана.
-Хөлнийхөө улын гол хэсэгт хоёр гарынхаа эрхий хуруудын өндгөөр тойргоор сайтар нухаж иллэг хийнэ. Мөн теннисний бөмбөг хөлөөрөө өнхрүүлэх, жижиг чулуулгийг хийсэн уутан дээр гишгэх зэргээр хөлөө амрааж, болно. Аль ч аргыг хэрэглэсэн, төгсгөлд нь гараараа хөлийн ул, урд хэсгийг сайтар илж халаагаарай.

Өөртөө “өгөх” иллэг
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex