Хүний амьдралд тохиолдож болох хамгийн сайхан зүйлсийн нэг бол яахын аргагүй хурим билээ. Ялангуяа алдартнуудын хуримын тов, зургууд дэлхий нийтийг шуугиулж, бидэнд ёстой л гэнэтийн бэлэг барьдаг. Магадгүй энэ нь тэдний нэр хүндийг улам бүр алдарт өргөдөг нэгээхэн ёслол гэхэд хилсдэхгүй. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ нууцаар болон чимээгүй хийгдсэн алдартнуудын хуримуудыг танилцуулахаар бэлтгэлээ.
Хайди Клум, Том Каулиц нар
Супермодель Хайди Клум болон “Tokio Hotel” хамтлагийн гитарчин Том Каулитц нар нь 2019 оны 2-р сард гэрлэлтээ бүртгүүлж, ёстой л олныг гайхшруулсан. Хайди нь Лу, Лени, Иохан, Хенри гэсэн дөрвөн хүүхэдтэй. Энэ нь Клумын гурав дахь гэрлэлт бөгөөд Каулитзаас өмнө тэрээр алдартай үсчин Рик Пипино (1997-2002 он), дуучин Сил нартай гэрлэж байсан (2005 оноос 2014 он хүртэл). Харин Каулицын тухайд Риа Соммерфельд хэмээх загвар өмсөгч бүсгүйтэй гэрлэж байсан ч, харилцаа нь удалгүй дуусгавар болсон юм.
Майли Сайрус болон Лиам Хемсворт
Майли, Лиам нарын хурим 2018 оны 12-р сарын 23-нд болсон. Нууц ёслол Теннесси мужийн Франклин дахь дуучны гэрт болсон бөгөөд хүн бүр л тэдний өмнөөс баяртай байсан билээ. Үнэндээ хүмүүс тэдний гэрлэнэ гэж бодож байгаагүй. Учир нь тэдний харилцаа тун ч төвөгтэй бөгөөд үргэлж л салж нийлж байдаг, тогтворгүй хосууд. Гэтэл тэд ийн хуримаа хийж, нэгэн бүл болсон нь одоо л тэд ахиж холдохгүйгээр нийллээ гэх бодлыг төрүүлээд байсан. Харин харамсалтай нь хосууд маань ахин салах болсон тухайгаа мэдэгдээд байгаа билээ.
Дэниэл Крэйг болон Рэйчел Вайс
2011 оны 6-р сард Крейг, Вайс нар Нью Йорк хотод хуримаа хийсэн. Тэдний хуриманд жүжигчин залуугийн хүү болон охин, мөн хуримлагч хосууд нар гээд нийт 4 хүн л байжээ. Энэ тухай мэдсэн олон нийт хэсэгтээ л шуугилдаж, ёстой л интернэт ертөнцийг нураах шахсан.
Ричард Гере болон Алехандра Силва
Хоёрдахь эхнэр, жүжигчин Кэри Лоуэллтэй удаан хугацааны турш үргэлжилсэн салалтын маргааны дараа Ричард Гере дахин хэн нэгний нөхөр болохоор шийджээ. Түүний эхнэр нь 35 настай Испанийн бизнес хатагтай Алехандра Силва байв. Хосуудын хуримын ёслол 2018 оны 5-р сард Нью-Йоркийн ойролцоо Ричардийн үл хөдлөх хөрөнгө дээр ёслол төгөлдөр болсон юм. Мөн 2019 оны 2-р сард тэд хүүтэй бол бүл нэмснээр, улам бүр аз жаргалыг хүртсэн аж.
Гвинет Пэлтроу болон Брэд Фалчак
Жүжигчин Гвинет Пэлтроу нь продюсер Брэд Фалчактай сүй тавьж, 2018 оны 9-р сарын 29-ний өдөр хуримаа Нью-Йоркийн Зүүн Хэмптон дахь жүжигчний гэрт хийжээ. Ойр дотны хүмүүсээс Камерон Диаз, Роберт Дауни ЖиАр нар байв. Мөн Стивен Спилберг хуримын зураглаачаар оролцсон хэмээдэг.
Жессика Бил болон Жастин Тимберлейк
Жессика Билл, Жастин Тимберлейк нарын хурим 2012 оны 10-р сарын 19-нд Италийн өмнөд хэсэгт нэгэн үзэсгэлэнтэй газар болсон аж. Угтаа бол тэдний хуримыг хүн бүхэн дурлан сонирхож байсан ч, хосууд үүнийг маш нууцлаг бөгөөд цомхон хийсэн юм. Тэдний хуриманд ердөө 100 гаруй хүмүүс уригдан оролцсон гэдэг.
Хавьер Бардем болон Пенелопа Круз
2010 онд Хавьер ба Пенелопа харилцаагаа хууль ёсны болгож, гэрлэлтээ батлуулжээ. Хосууд 7-р сарын эхээр Багамын найзынхаа гэрт хуримын ёслолоо хийж, үүндээ зөвхөн гэр бүлийн гишүүдээ урьж оролцуулсан байна. Тэд одоо хоёр хүүхдийн аав ээж болжээ.
Крис Пратт болон Кэтрин Шварценеггер
2019 оны 6-р сарын 8-нд жүжигчин Крис Пратт болон Кэтрин Шварценеггертэй нар гэрлэжээ. Хосууд Калифорниа мужийн Монтекито дахь Сан-Исидро эдлэн дээр гэрлэх ёслолоо хийсэн байна. “Өчигдөр бидний амьдралын хамгийн сайхан өдөр байлаа. Бид Бурханы өмнө, гэр бүл, хайртай хүмүүсийнхээ өмнө эхнэр, нөхөр болсон. Энэ үнэхээр сэтгэл хөдлөм байсан. Бид их баяртай байна. Бидний амьдралд шинэ бүлэг нээгдлээ” хэмээн хосууд сэтгэгдлээ хуваалцсан аж.