Найз залуугаасаа зээлдэж болох хувцаснууд

Бүсгүйчүүд бид ч хүссэн хэмжээгээр гангалж чамирхана, тэр тусмаа өөрсөддөө таалагдахын хажуугаар эсрэг хүйстнүүддээ бишрэгдэж чаддаг үнэхээр азтай хүмүүс шүү. Харин эрчүүдийг хувцсандаа жаахан л хачир нэмчихвэл эсрэг хүйстнүүд нь эрэгтэйлиг биш, хэт загвар хөөсөн гээд л ярьж эхэлдэг шүү дээ.

Тэгээд ч бидэнд тэдний хувьд энгийн “бор” хувцсыг нь гайхалтай загварлаг болгоод өмсчих мэдрэмж бий. Бүсгүйчүүд бидний гараар орсон зүйлс хэзээд сайхан болдгийг чи анзаарсан уу? Эрчүүдийн бүтээснийг бид улам үзэсгэлэнтэй болгодог. Цаанаасаа л бурхан биднийг ийм үүрэг “роль”-тойгоор бүтээчихснээс хойш одоо яалтай билээ.

1. Найз залуугийн “Jeans”
Тэд жинсэн өмдөө зүгээр л, бүр зүгээр л өмсчихнө. Харин бид дороос нь нугалж, дээгүүр нь бүслээд өндөр өсгийтөөрөө амилуулаад л “Хөөх, гайхалтай” гэж хэлэхүйц болгочихно.

2. Найз залуугийн футболк
Тэдний тэр том хэмжээг ээ. Гэхдээ бидэнд хэмжээ тэгтлээ ихээр нөлөөлөхгүй шүү дээ. Ханцуйнаас нь хэд нугал эсвэл захыг нь хажуу тал руу нь гаргаж хормойг нь өмдөндөө хайнгадуухан чихчихнэ. Swag стиль тавтай морил!

3. Найз залуугийн хүрэм 1
Би гар дээрээ нэг дор 100 суниаж чадахгүй ч энэ хүрмийг чинь 100 дахин илүү загварлаг харагдуулж чадна шүү, хайрт минь.

4. Найз залуугийн хүрэм 2
Түүнд спортлог хувцаснаас илүү ажил хэрэгч хослолууд л байдаг ч гэсэн ялгаагүй хайртай бүсгүй нь хүрмийг нь зээлчихье л дээ.

5. Найз залуугийн цаг
Бүдүүн оосортой цаг бүсгүйчүүдийнх болсон гэдгийг мэдсэн үү? Тэгээд ч би цаггүй гарчихвал нэг юм хоосорчихсон юм шиг санагдаад болдоггүй юм аа, хонгор оо?

6. Найз залуугийн цамц
Сайн найзын маань шалгарсан арга. Нэг удаа тэр маань “Найз залуутай болсноосоо хойш хоёр дахин их хувцастай болчихсон мэт санагдаад байгаа.”гэж хэлж билээ. Найз залуугийндаа хонож халуухан шөнийг өнгөрүүлчихээд өглөө нь ажилдаа явахдаа иймэрхүү маягаар хувцаслаад гарчихдаг гэнэ. Шинэ байрлалынхаа хажуугаар солих хувцас авч явна гэж санаа зовох шаардлагагүй болсон гэсэн. Өөрийн залуугийн сорочикийг углаад гарах хэн дургүй байх билээ? Өдөржин түүнийхээ үнэрийг дэргэдээ мэт мэдрэх нь байна шүү дээ.

7. Найз залуугийн пальто
Бүсгүйчүүд дэрвэгэр хормой, нарийн бэлхүүс, босоо захтай нарийн пальто гэхээсээ илүү “Н” хэлбэрийн бартаа захтай бүсгүй пальто сонгодог болоод байгааг анзаарсан уу? Сайндаа ч биш дээрх найз шиг маань аргагүй шаардлагаас ч үүдсэн юм билүү?

8. Найз залуугийн гутал
Түүний гутал чамд томдож магадгүй л юм. Гэхдээ өмсөж үзээд, билгийн нүдээрээ загварлаг талыг нь хараад үз л дээ.

Найз залуугаасаа зээлдэж болох хувцаснууд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex