Жинхэнэ хүмүүс ихэвчлэн ганцаардахгүйгээр ганцаар байж чаддаг. Эрүүлээр бодож тунгаана, хүмүүжил сайтай, орилж хашгичаад явдаггүй, хархад нүдэнд дулаахан. Хүмүүс тэр бүр зан араншинг нь төдий л сайн ойлгохгүй. Заримдаа бага зэрэг гунигтай, эсвэл ядарсан юм шиг боловч ард нь асар их хүч чадал нуугдаж байдаг.
Тэд өөрсөд шигээ хүмүүстэй уулзаж, цагийг өнгөрөөхийг хүсдэг ч, ТЭР БҮР хүссэнээрээ байх боломжгүйг ойлгодог. Мөнгө, алдар, ХУДЛАА нэр төр ярьсан газар удаан тогтдоггүй…
Тэд бусдыг өөрсөд шигээ шударга гэж хардаг тул хааяа мэхлүүлэх, алдах, сэтгэл санаагаар унах эрсдэлтэй. Гэлээ ч нурам дотроос дахин босох заяагдмал хүчтэй.
Орчин үеийн нийгмийн ХУУРМАГ үзэл санаа, ЖИНХЭНЭ БУС алдар гавъяа тэдэнд падгүй. Тэдэнд ямар нэгэн үзэл бодлыг хүчээр тулгах аргагүй. Ийм хүмүүс эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хажууд нь амар тайван байх хэн нэгнийг эрэлхийлнэ.
Амар тайван гэдэг нь хурц араншин, экстримгүй гэсэн үг биш. Зүгээр л хажуу дэргэд итгэж болох, хуурахгүй, сэтгэл санаагаа худалдахгүй байхыг хэлнэ. Тэд бусдын үгээр амьдардаг, нэр төрд дуртай, хэлбийж болох, ДУНДАЖ хүмүүст ясны дургүй ч ухаанаараа тэдний өмнө буулт хийх тохиолдол байдаг. Энэ амьдрал тийм ч чухал биш гэдгийг тэд ойлгодог. Гэхдээ хүн төрөлхтөнд өгөх зүйлээ өгөөд буцдаг ховорхон Зочид билээ.