Хөргөгчин дэх салон: Гоо сайханд ашиглагдах хүнсний бүтээгдэхүүнүүд

Маск бол бүх гоо сайхны бүтээгдэхүүний хаан. Яагаад гэвэл тэр арьсны гүнд хүртэл үйлчилж, цэвэрлэж, маш хурдан үр дүнгээ өгдөг. Байгалийн гаралтай маскуудыг гэртээ ч хийчих боломжтой байхад яагаад заавал хадгалах хугацааг нь уртасгаж, химийн найрлага хольсон бэлэн бүтээгдэхүүн авна гэж?

Гарын дор бэлэн байдаггүй гэж цааргалах хэрэггүй, доорх бүтээгдэхүүнүүдийг хүнсээ цуглуулахдаа авчихсан байхад л чи маш олон төрлийн маскны орцтой болно гэсэн үг.
Одоо чи интернэтээс ямар ч маскны жор олсон, шууд туршиж чадахаар боллоо.

1. Гүзээлзгэнэ-Гүзээлзгэнийг шинэхнээр нь нухаж, жирийн маскандаа хольж эсвэл гуужуулагч маягаар үрж хэрэглэдэг. Тослогийг багасгаж, арьсыг өнгөлөг болгохоос гадна шүдийг цайруулах үйлчилгээтэй.

2. Өндөг-Өндөгийг бүтнээр нь эсвэл цагааныг нь тусд нь хэрэглэж болно. Хуурай арьсны ихэнх маск өндөг болон өндөгний цагааныг агуулдаг. Учир нь арьсанд гүн чийгшил өгч, нүх агшаах үйлчилгээ үзүүлдэг юм.

3. Хүнсний сода-Үрэвсэлтэй арьсны маскны хамгийн гол орц. Хүнсний содыг аваад тавьчихаарай.

4. Нимбэгний шүүс-Нимбэгний шүүс бол гэрийн гоо сайхны сонгодог орц. Арьсыг цайруулах, нүх агшаах, тослогийг тэнцвэржүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчилгээтэй.

5. Зөгийн бал-Зөгийн бал бол нимбэгний шүүстэй төстэй маш түгээмэл орц. Нүүрний маскууд болон гуужуулагчид ч давхар ашиглагддаг.

6. Гадил-Гадил орсон хамгийн энгийн жорыг танилцуулъя. Тал гадилыг нухаад нэг цайны халбага зөгийн балтай хольж хутган цэвэрлэсэн нүүрэндээ түрхэж 10 минут байлгаад угаагаарай. Бүх төрлийн арьсанд тохирдог энэ маск нь чийгшүүлэх үйлчилгээ үзүүлэх болно.

7. Овьёос-Нунтаг болтол нь нухаад бага зэрэг усаар зуурч хэрэглэвэл маш сайн чийгшүүлэгч болдог. Мөн сүүгээр зуурч наранд түлэгдсэн арьсан дээр тавих нь нарны хорыг гаргахад тустай байдаг. Эдгээрээс ч гадна өөр олон төрлийн маскны орц болж хэрэглэгддэг юм шүү.

8. Тараг-Тарганд агуулагддаг амин хүчлүүд нь арьсыг гуужуулж, бохирдлыг цэвэрлэхээс гадна үрчлээний эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн мэдээж арьсыг цайруулах үйлчилгээтэй.

9. Бүйлс самар-Нунтаг болтол нь нухаад гуужуулагчид хийж хэрэглэдэг. Бүйлс самар арьсны бохирдлыг цэвэрлэн гуужуулж, чийгшүүлдэг.

10. Чидун жимсний тос-Хуурай арьсанд зориулсан маскнуудыг бэлдэхдээ чидун жимсний тосыг ашиглах нь түгээмэл. Бас хуурайшиж, гэмтсэн үсний тос хийхдээ ч ашиглаж болно.

11. Өргөст хэмх-Чийгшүүлж, арьсны өнгийг цайруулах үйлчилгээтэй өргөст хэмхийг нимгэн зүсч арьсан дээрээ тавихаас гадна шүүсийг нь масканд хольж хэрэглэдэг. Салатандаа гол хэсгийг нь ашиглачихаад, хоёр үзүүрийг нь нүдэн дээрээ ч тавьж, амрааж болно.

Хөргөгчин дэх салон: Гоо сайханд ашиглагдах хүнсний бүтээгдэхүүнүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex