Ямбалж ч гэсэн сурах хэрэгтэй

e00ebd6c899499d4116f8677dcbbe39b

“Эрчүүд яагаад муу эмэгтэйд дурладаг вэ?” номны эхэн хэсэгт муу эмэгтэй гэх тодорхойлолтыг тайлбарладаг даа. Энэ номонд өгүүлэгдэж буй муу эмэгтэй нь атаа жөтөөгөөр дүүрэн, санаа муутай хүнийг хэлж байгаа юм биш шүү гэсэн утгатай байдаг санагдаж байна. Ямбалах ч гэсэн үүнтэй яг адилхан. Хойморт сууж, хэсэг ярвайснаа хоол халбагадаж, халбагадсан халбагаа дээш гаргаж ирж харснаа “Хнн” гэж дуугаран хогийн сав руу чулуудах…яасан ч биш!

Харин илүү сайхныг хүртэх боломж бололцоо нь байсаар байхад “даруу байх хэрэгтэй” гээд доогуур нөхцөлд өөрийгөө нийцүүлэх, эрх ашгаа хөндүүлсээр байгаагаа юман чинээ тоохгүй байх, ямбатай гэж хэлүүлэхээсээ айгаад үнэхээр таалагдаагүй зүйлээ үг дуугүй хүлээн зөвшөөрөх зэрэг үүнд багтана. Яаж гэдгийг нь унш даа.

1. Ямбалах нь өөрийгөө хүндэлж буйн илрэл
Их сургуулийн оюутан байхдаа хямдханыг нь, бас хэрэглэж дассанаа бодоод нийлээд 3000 төгрөг л болдог сүүн шингэн,чийгшүүлэгч хоёрыг авдаг байлаа л даа. Тэр өдрийг хүртэл гэхээр бараг жил гаруй л авч хэрэглэсэн юм байна. Нэг удаа найз залуугаа хүнсний зүйл авахад нь цуг дагаж орлоо. Дуусч буй болохоор нэг тааралдахаар нь авна даа гэж бодсоноо, түрийвчээ түүнийхээ машинд орхисноо дэлгүүрийн лангуун дээрх шив шинэ сүүн шингэн, чийгшүүлэгч хоёрыг хараад л гэнэт санав. “Хайр аа, надаа энийг аваад өг!”. Үнийн дүнг худалдагчаас нь асууснаа найз залуу маань намайг хөтлөөд шуудхан явснаа “Нүүрэндээ түрхэж байгаа юм чинь чанартай юм авсан нь дээр, хайр аа” гэсэн юм. Надад тухайн үед мэдээж түүнээс илүүг авч хэрэглэх боломж байсан л даа. Шинийг, чанартайг хайх эрэл хайгуул л дутсан хэрэг. Үүнээс би нэг хичээл сурж авсан. Өөртөө мөнгө зарцуулж ямбалахаас бүү татгалз. Яагаад гэвэл энэ нь жирийн бас байнгын байх ёстой зүйл болохоос ямбалж, илүүдээ гарсан зарлага гаргаж буй хэрэг огтхон ч биш юм. Арьсандаа, үсэндээ, биендээ мөнгө сайн зарцуулж бай. Насан туршид чамтай хамт амьдрах зүйлс шүү дээ. Өөрийгөө хүндлээд хямдхан, чанаргүй, баталгаагүй бүтээгдэхүүн хэзээ ч бүү авч байгаарай. Чи үүн дээр ямбалах дархан эрхтэй.

2. Ямбалах нь энэ хэмжээний хүндлэл хүртэх эрхтэйгээ нотолж буй хэрэг
Үргэлж сайхан сэтгэлтэй байх гэж бүү хичээ. Өөрийг нь мэдээгүй байхад ч дэндүү ядрааж орхиод, харагддаггүй хүлээсэнд баглачихдаг юм. 13 аашаа бүгдийг нь аль нэг хэмжээгээр нь гаргаж бай гэсэн үг л дээ. Ажил дээрээ ч гэсэн. Би хамгийн залуу нь юм чинь гээд өдөр болгон илүү цагаар үнэгүй ажиллах, тэгсэн хэрнээ өглөө бүр цагтаа ирэхийг хичээх. Харахад хичээл зүтгэлтэй залуу хүний дүр харагдах боловч энэ цаг үед өөр юу хийж болох байсныг тунгаагаад үзээрэй. Чи хоббигоо хөгжүүлж болох байсан. Эрүүл мэндээ дэмжиж, зааланд теннис тоглож болох байсан. Болзоот залуутайгаа хөгжилдөж болох байсан. Шинэ гарсан киног үзэж, хажууханд нь байрлах ресторанд орж хоол идчихээд гэр лүүгээ цаг агаар хэчнээн сайхан байгааг гайхсаар алхаж харьж болох байсан. Юу гэх гээд байна вэ гэвэл чи орой болгоныг нэгэн хэвийн биш давтагдашгүй өнгөрүүлэх боломжтой нас, үе дээрээ байна. Ажлынхаа цагийг үнэхээр сайн үр бүтээлтэй болгочихоод бусад үед нь “амьдар”. Хэрвээ зайлшгүй оройтвол маргааш нь гоо сайхны нойр авч, жаахан хоцрохоос бүү эмээ. Цагаасаа эрт хөгширч, байнга ядарсан царайтай явах нь ажлаасаа хоцрохоос илүү гунигтай зүйл. Гэхдээ мэдээж хамтран ажилладаг хүндээ шалтгаанаа хэлэхээ мартав аа. Ямбалах нь бүдүүлэг байх гэсэн үг биш шүү дээ.

3. Ямбалах нь хүссэнээрээ амьдрах боломжийг нээж өгдөг
Дэндүү ямбагүй байх гэсэндээ үргэлж хамтрагчийнхаа хүслээр байх хэрэггүй. Жижиг зүйл дээр бол түүнийг хүссэн хэмжээгээр нь дагаж болно л доо. “Өнөөдөр Солонгос биш Япон хоол иднэ”, “Чи манайд ирээд тэгээд хоёулаа цуг гаръя”, “Үгүй ээ, муухай харагддаг ч гэсэн биед эвтэйхнээр нь би саарал футболкоо л өмсмөөр байна!”. Чи харин өөдөөс нь “Тэгэлгүй яахав, хонгор минь. Дараа нь харин кино үзнэ шүү” гэж хариул. Гэхдээ том зүйл дээр бол ямбалж л орхи. Гэрлэж, нэг гэрт орсон хойноо л хүүхэд гаргана гэж боддог бол түүнийг яаж ч гуйсан бодолдоо үнэнч л үлд. Өөрөө дийлэнх хувийг нь нийлүүлж авсан байраа нэр дээрээ авмаар байгаа бол яадаг юм, зүтгэ. Аав, ээжтэй нь танилцах болоогүй санагдаж байгаа л бол түүнийг уурлаж байсан ч бүү оч. Гэрийнхэн нь “Ах захаа хүндэлдэггүй охин уу даа?” гэж хэлүүлж байвал “Ээж, аав надад багаас маань бэр буулгаагүй байхад өөрөө түрүүлж очдоггүй юм гэж зааж сургасан” гэж найз залуудаа дамжуулаарай. Тэглээ гээд чамайг муу охин байна, хүүд минь хайргүй юм байна гэж хэзээ ч бодохгүй. Харин ч ёс жудагтай охин байна гэж хүндэтгэх болно. Угаас амьдралын явцад бидэнд мэдэгдэхгүйгээр багасаад л байдаг ямбыг хэрэгтэй үед нь хэрэглэж сураарай.


Ямбалж ч гэсэн сурах хэрэгтэй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex